SHOWTICKET

Нууцлалын бодлого

SHOWTICKET · Эвент, суудал болон тасалбар захиалгын үйлчилгээ

Бид ямар мэдээлэл ашигладаг вэ?

Мэдээллийг юунд ашигладаг вэ?

Бүртгэл баталгаажуулах, захиалга боловсруулах, тасалбар олгох ба үүдэнд шалгах, QR тасалбар имэйлээр хүргэх, хэрэглэгчид туслах, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад ашиглана.

Үйлчилгээ үзүүлэгчид

Утас баталгаажуулах SMS-ийг CallPro дамжуулна. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид захиалгын дүн, лавлагаа болон төлбөрийн төлөвийг боловсруулна. Картаар төлөх эсвэл карт холбох үед картын мэдээллийг тухайн төлбөрийн үйлчилгээний хуудсанд оруулдаг. SHOWTICKET-д холбосон картын токен, танихад хэрэгтэй төгсгөлийн орон хадгалагдаж болно.

Имэйл хүргэлт, сервер, файл хадгалалтын үйлчилгээ тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна. News, My Vibe эсвэл KinoCafe-д нэвтрэхэд бүртгэлийг холбох мэдээллийг тухайн үйлчилгээ рүү дамжуулж болно.

Хамгаалалт, хадгалалт

Сүлжээгээр дамжуулахдаа HTTPS ашиглаж, нууц үгийг хэшлэн хадгална. Тасалбарын QR баталгаажуулалт болон бүртгэл, захиалгын мэдээлэлд хандах эрхийг хязгаарлана.

Бүртгэл идэвхтэй үед үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг хадгална. Бүртгэл устгахад бүртгэл болон холбогдох хувийн мэдээллийг устгана. Төлбөрийн тооцоо, маргаан шийдвэрлэх болон хуульд заасан үүрэгт шаардлагатай захиалга, тасалбарын бүртгэлийг шаардлагатай хугацаанд хадгалж болно.

Мэдээллээ засах, бүртгэлээ устгах

Аппын Профайл → Бүртгэл устгах хэсгээс хүсэлт гаргаж болно. Аппад нэвтрэх боломжгүй бол бүртгэлтэй имэйлээсээ бүртгэл устгах хүсэлт илгээнэ үү. Хүсэлтэд бүртгэлтэй утасны дугаараа бичээрэй. Нууц үг, OTP код, картын мэдээлэл илгээх шаардлагагүй.

Хүсэлтийг боловсруулахаас өмнө бүртгэлийн эзэмшигчийг баталгаажуулна. Устгасны дараа тухайн бүртгэлээр апп дахь тасалбар, захиалгын түүхээ харах боломжгүй болно.

Холбогдсон үйлчилгээ тусад нь хадгалсан мэдээллийн талаар доорх хаягаар холбогдож болно.

Холбоо барих

SHOWTICKET · +976 89102859 · chinguun@yahoo.com