Мэдээ

Бодит түүх, зохиомол өгүүллэг, өдрийн тэмдэглэл болон бүтээлчдийн нийгэмлэг.

Нийтлэлүүд

50 нийтлэл

Энэхүү санаачилга 1992 онд Канадын Ванкувер хотод эхэлжээ. Зураач Тед Дэйвийн санаачилсан уг өдөр нь хүмүүсийг 24 цагийн турш худалдан авалт хийхгүй байж, бид үнэхээр хэрэгтэй зүйлээ авч байна уу, эсвэл сурталчилгаа, хямдралд хөтлөгдөн хэрэгцээгүй зүйл худалдаж авч байна уу гэдгээ бодоход уриалдаг. Энэ өдрийг арваннэгдүгээр сарын сүүлчээр, АНУ-ын “Black Friday” хямдралын өдөртэй давхцуулан тэмдэглэдэг. Гол зорилго нь худалдаа, бизнесийг эсэргүүцэх бус, хэт хэрэглээг багасгах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг эргэцүүлэхэд оршино. Өнөөдөр нэг өдөр хэрэгцээгүй зүйл худалдаж авахгүй байж, байгаа зүйлээ засах, дахин ашиглах, бусадтай хуваалцахыг туршаад үзээрэй. Заримдаа хамгийн зөв худалдан авалт бол огт худалдан авалт хийхгүй байх юм.

Өнөөдөр зорилгоо тодорхойлж, хойшлуулсан ажлаа урагшлуулахад тохиромжтой өдөр. Харилцаандаа тайван байж, сэтгэл хөдлөлөөр бус ухаалгаар шийдвэр гаргаарай. 12 ордын зурхай - Хонь: Зоригтой санаагаа хэрэгжүүлэхэд таатай. Ажил хэрэгт эерэг өөрчлөлт гарна. - Үхэр: Санхүүгийн асуудлаа цэгцэл. Томоохон зарлагаа дахин нягтал. - Ихэр: Уулзалт, ярилцлага, шинэ танилд ээлтэй өдөр. - Мэлхий: Гэр бүл, ойр дотнын хүмүүстээ цаг гаргаарай. - Арслан: Бүтээлч ажилд амжилт гаргана. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. - Охин: Эрүүл мэнд, амралтаа анхаар. Жижиг зүйлд хэт санаа зовох хэрэггүй. - Жинлүүр: Ажил, хувийн амьдралын тэнцвэрээ хадгал. - Хилэнц: Сэтгэл хөдлөлөө хянаж, яаруу шийдвэрээс зайлсхий. - Нум: Шинэ боломж, аялал, төлөвлөгөөний тухай бодоход тохиромжтой. - Матар: Тууштай байвал зорилгодоо хүрнэ. Ажлын ачааллаа зохицуул. - Хумх: Шинэ санаа, сонирхолтой төсөл эхлүүлэхэд таатай. - Загас: Дотоод мэдрэмждээ анхаар. Тайван байдал танд хүч өгнө. Өнөөдрийн бяцхан зөвлөгөө: Өөрчлөлтийг хүлээх биш, өөрөө эхлүүл. Тайлбар: Зурхай нь танин мэдэхүй, зугаа цэнгэлийн зориулалттай.

♈ Хонь (03.21–04.19) Өнөөдөр ажил хэрэгт тань ахиц гарах боломжтой. Удаан хойшлуулсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой. Харилцаандаа хэт шулуун үг хэлэхээс болгоомжил. Хайр дурлалд чин сэтгэлийн яриа чухал. ♉ Үхэр (04.20–05.20) Санхүүгийн асуудлаа цэгцлэх өдөр. Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, ирээдүйн төлөвлөгөөндөө анхаараарай. Хайртай хүн тань танаас илүү их халамж хүсэж байж мэднэ. ♊ Ихэр (05.21–06.21) Шинэ мэдээлэл, сонирхолтой санал таны анхаарлыг татна. Харилцаа холбоо, уулзалт, хэлэлцээр хийхэд таатай. Гэхдээ сонссон бүхэндээ шууд итгэх хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлээрэй. ♋ Мэлхий (06.22–07.22) Сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг танд эрч хүч өгнө. Ажлын асуудлыг гэртээ авчрахгүй байх нь зүйтэй. ♌ Арслан (07.23–08.22) Өөрийгөө харуулах, авьяас чадвараа нээх боломж гарна. Удирдлага болон хамт олны анхаарлыг татаж мэднэ. Бардам зангаасаа илүү хамтын ажиллагааг эрхэмлээрэй. ♍ Охин (08.23–09.22) Нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт шаардсан ажилд амжилттай. Өнөөдөр жижиг зүйлсийг ч анзаарах таны чадвар давуу тал болно. Эрүүл мэнддээ анхаарч, амралтаа бүү хойшлуулаарай. ♎ Жинлүүр (09.23–10.23) Харилцааны асуудалд тэнцвэр олох өдөр. Үл ойлголцлоо тайван ярилцаж шийдэх боломжтой. Шинэ танилтай болох эсвэл хуучин харилцаагаа сэргээх магадлалтай. ♏ Хилэнц (10.24–11.21) Зөн совин тань өнөөдөр хүчтэй байна. Чухал шийдвэр гаргахдаа бусдын ятгалгаас илүү өөрийн бодлыг сонсоорой. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. ♐ Нум (11.22–12.21) Шинэ зүйл сурах, аялал төлөвлөх, ирээдүйн зорилгоо тодорхойлоход таатай өдөр. Гэнэтийн санал сонирхол татаж магадгүй. Боломжийг бодит нөхцөлтэй нь харьцуулж үзээрэй. ♑ Матар (12.22–01.19) Ажил хэрэгт хариуцлагатай хандах шаардлагатай. Өмнө хийсэн ажлын үр дүн мэдрэгдэж эхэлнэ. Хэт их ачаалал авахын оронд хамгийн чухал ажлаа түрүүлж дуусгаарай. ♒ Хумх (01.20–02.18) Бүтээлч санаа, шинэ боломж таныг хүлээж байна. Найз нөхөд, хамт олонтойгоо санал бодлоо солилцох нь үр дүнтэй. Гэнэтийн өөрчлөлтөөс бүү эмээ. ♓ Загас (02.19–03.20) Мэдрэмж, дотоод ертөнцдөө анхаарах өдөр. Өөртөө цаг гаргаж, сэтгэлээ амраагаарай. Хайр дурлалын харилцаанд ойлголцол нэмэгдэх боломжтой. Өнгөрснийг бус ирээдүйгээ бодоорой.

12 ордын зурхай ♈ ХОНЬ (03.21–04.19) Өнөөдөр таны эрч хүч нэмэгдэнэ. Удаан хойшлуулсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой. Гэхдээ бусдын үгийг тасалж, яаран шийдвэр гаргахаас болгоомжил. Хайр дурлалд илэн далангүй ярилцах нь үл ойлголцлыг арилгана. ♉ ҮХЭР (04.20–05.20) Санхүү, ажил хэргийн асуудалд анхаарлаа төвлөрүүлээрэй. Өнөөдөр багахан хэмнэлт ч ирээдүйн том боломжийн эхлэл болж мэднэ. Хайртай хүн тань таны халамжийг үгнээс илүү үйлдлээр мэдрэхийг хүсэж байна. ♊ ИХЭР (05.21–06.20) Шинэ мэдээ, сонирхолтой санал таныг хүлээж байна. Харилцаа холбоо, уулзалт ярилцлага үр дүнтэй байх өдөр. Гэхдээ сонссон бүхэндээ шууд итгэх хэрэггүй. Нэг чухал мэдээллийг нягталж байж шийдвэр гаргаарай. ♋ МЭЛХИЙ (06.21–07.22) Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахыг хичээгээрэй. Гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ холбоотой асуудалд анхаарал тавих шаардлага гарч магадгүй. Өөртөө ч бас цаг гарга. Амрах нь өнөөдрийн хамгийн зөв сонголт байж болно. ♌ АРСЛАН (07.23–08.22) Таны авьяас чадвар, санаачилга бусдын анхаарлыг татна. Ажил дээрээ өөрийн байр суурийг илэрхийлэхээс бүү эмээ. Гэхдээ бусдыг сүүдэрт үлдээх хэрэггүй. Хайр дурлалд гэнэтийн халуун дулаан мөч тохиож мэднэ. ♍ ОХИН (08.23–09.22) Эмх цэгц, төлөвлөлт таны давуу тал болно. Дуусгаагүй ажлаа цэгцэлж, дараагийн алхмаа тодорхойлоход тохиромжтой. Бүхнийг төгс хийх гэж өөрийгөө бүү ядраа. Эрүүл мэнддээ анхаарч, амралтаа хойшлуулах хэрэггүй. ♎ ЖИНЛҮҮР (09.23–10.22) Харилцааны тал дээр эерэг өөрчлөлт мэдрэгдэнэ. Хэн нэгэнтэй санал зөрөлдсөн бол эвлэрэх боломж гарч ирнэ. Ажил хэрэгт хамтын ажиллагаа амжилт авчирна. Өнөөдөр гоо сайхан, урлаг, шинэ санаанд цаг гаргаарай. ♏ ХИЛЭНЦ (10.23–11.21) Зөн совин тань хурц байна. Бусдын анзаараагүй зүйлийг олж харах чадвар тань ажил хэрэгт тусална. Нууц мэдээлэл, санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай. Хайр дурлалд хардалт бус итгэлцлийг сонгох өдөр. ♐ НУМ (11.22–12.21) Шинэ зүйл турших, аялал төлөвлөх, мэдлэгээ тэлэхэд таатай өдөр. Таны өмнө сонирхолтой боломж нээгдэж магадгүй. Гэхдээ амлалтаа бодит боломжтойгоо нийцүүлээрэй. Хайр дурлалд хөгжилтэй, чөлөөтэй уур амьсгал давамгайлна. ♑ МАТАР (12.22–01.19) Хариуцлага, зорилгоо эргэн харах өдөр. Удаан хугацаанд хийсэн хөдөлмөрийн үр дүн бага багаар мэдрэгдэнэ. Санхүүгийн шийдвэрт бодлоготой хандаарай. Ойр дотнын хүний зөвлөгөөг сонсох нь хэрэгтэй байж мэднэ. ♒ ХУМХ (01.20–02.18) Өвөрмөц санаа, шинэ танил таны өдрийг өөрчилж мэднэ. Бусдын жишгийг дагахын оронд өөрийнхөөрөө сэтгээрэй. Багаар ажиллахад үр дүн гарна. Хайр дурлалд шинэ мэдрэмж төрөх боломжтой. ♓ ЗАГАС (02.19–03.20) Мэдрэмж, уран бүтээлч сэтгэлгээ тань идэвхжинэ. Өөрийн хүсэл мөрөөдөлд цаг гаргаж, сэтгэлээ зовоож байсан асуудлаа тайван тунгаагаарай. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах нь харилцааг тань ойртуулна. Өнөөдрийн сануулга: Өөрийнхөө хэмнэлийг бусдынхтай бүү харьцуул. Зарим амжилт яарах тусам холддог. Тайлбар: Зурхай нь зугаа, өөрийгөө эргэцүүлэх зориулалттай ерөнхий агуулга болно.

Гуравдугаар сарын нэгэн шөнө, үл таних, хачин нэгэн сүйх тэрэг, хотын цэцэрлэг дэх эмч Морвидусын сувиллын газрын хаалганы өмнө ирж зогслоо. Замын турш элгээ эвхэн дүнсийн сууж явсан, дүрэмт хувцас бүхий ядуу нэгэн зарц, тэрхүү сүйх тэрэгний бүхээгээс үсрэн буугаад төмөр хаалганы торон дээр суулгасан цахилгаан хонхыг хичээнгүйлэн их л шамдангуй дарав. Хонхны жингэнэсэн огцом дуу, нам гүм, дүнсийн байх сувиллын газраа нойр нь хулжин хэвтэж байгаа өвчтөнүүдийн тасалгаанд хангинан дуулдав. Энэ үед зөвхөн энх тунх хүмүүс болох үүдний манаач эмч нар, сувилагчид, тэр ч байтугай эмнэлгийн дарга бөгөөд дэлхийд нэрд гарсан эрдэмтэн, их сургуулийн профессор, дэлүү, цөсөнд мэс засал хийхдээ их дадамгай, доктор Морвидус гуай л өөрөө амгалан нойрсож байлаа. Мөнөөх хөтөч, хонхыг дахин дахин улам шаардангуй дарсаар байв. Зүүрмэглэн суусан зарц хаалгаа нээхээр хөлөө чирэн уцаарлангуй гарч ирснээ дүрэмт хувцастай хөтчийг ажиглан хараад, өгөөмөр хишиг горилон, уур уцаар нь тэрхэн дороо замхран ариллаа. -Түргэл, түргэл! профессорыг бушуухан сэрээгээд орхи! Манай эзэн өөд болох гээд байна. Шөнө дүл болсон ийм үед профессорыг залан аваачих гэж буй хүн бол ядаж л саятан байх ёстой хэмээн үүдний манаач лавтай ухаарлаа. Тэр үүндээ огтхон ч эргэлзэлгүйгээр, шатаар гүйн гарч профессорын унтлагын тасалгаанд орж, унтлагын хувцастай өөрийн эзэн, дэлүү, цөсний мэс заслын их цуутнаа татаж эхлэв. Морвидус эмч арай ядан нойрноосоо сэрлээ. Тэр гоморхон үглэснээ, уг дуудлага ямар нэгэн баян эзэн буюу аль нэг эрхэмсэг хүнээс ирсэн болохыг сонсмогц түргэн зуур, дуртайяа хувцаслаж эхлэв. Нэгэн мөч өнгөрсний дараа эмч ангийн үнэт үсээр, нэг бүү хэл нэлээд хэдэн хүнийг ороож хүрмээр элбэгхэн хийсэн том гэгч хэвнэгээ өмсөн сувиллын газрынхаа хивс дэвссэн шатаар бууж ирлээ. Хүлээж байсан хөтөч, өндөр оройтой эсгий малгайгаа дээш өргөсхийн хүндэлж, бүхээгийн хаалгыг нээн өглөө. -Бид хаашаа явах гэж байна вэ? гэж сүйх тэргэнд суунгуутаа эмч асуув. -Манай эзэнтэн рүү гэж хөтөч өчив. -За, за би мэдлээ гэж эмч үл тэвчин яриаг нь таслаад: -Эзний чинь алдар нэрийг хэн гэдэг вэ? хэмээн асуулаа. -Эрлэг гэж хөтөч намуун дуугаар хариулаад бүхээгийнхээ хаалгыг тас хийтэл хаагаад тэрхэн даруй замдаа гарлаа. Морвидус эмч, залагч эзний танил агаад зэвүүн нэрийг сонсоод дурамжхан инээмсэглэв. "Би зүүдэлж байх шиг байна аа даа!" Эмч халаасаа тэмтрэн үзэж, жижиг мөнгөн хайрцаг бүхий чүдэнзээ гарган, нэгийг зурлаа. Бүхээгийн дотор тал гэрэлтэв. Цонхигор цагаан өнгөтэй зэвүүцсэн царай нь бүхээгийн эсрэг хананд суулгасан жижиг тольд дүрлийн байхыг үзээд, айн хэлмэгдэж аньсхийв. -Хм, би ер нь зүүдэлсэн ч байж магадгүй байна. Бүхээгийн дотор талыг хар даавуугаар цардсан байлаа. Профессор улам бүр тух алдаж түүний чихэнд тэрэгний нь дугуйны түчигнээн, морьдын туурайн төвөргөөний аль аль ч үл сонсогдох аж. Хэрэв сүйх тэрэг нь явж байгаа бол, огтхон ч анир чимээ гаргалгүй явж байх аж. Харин профессорт бол сүйх тэрэг нь нэг л газартаа зогсоод байгаа мэт санагдан байв. Эмч сүйхний гэгээвчээр гадагш харав. "Би ер нь зүүдэлж байх шиг байна. Ийм явдал болох ёсгүй..." хэмээн мэтгэн бодож байлаа. Сувиллынхаа газраас гараад дөнгөж таван минут хэртэй явж байгаа атлаа одоо тэд, хоёр хажуугаасаа ангайн заналхийлсэн гүн харанхуй хонгил бүхий, уулын эгц замаар, бараан хад асгыг өгсөн явж байлаа. Хад асгын өвөр нүүрнээ, энд тэнд орог саарал сүүдэр зурсхийн үзэгдэх авч, тэрхэн агшнаа арилан замхарч үгүй болох ажээ. Профессор: -Энэ бол шал худлаа хэмээн энэ удаад итгэмж алдсан маягтай давтан өгүүлэв. Тэгвэл юү үзэж байгаа нь тэр юм бол? -Зүүдэлж ч бай, үгүй ч бай, юу болохыг нь л үзэх үү? Юу ч болоо аж даа... Дэлхий ертөнц үүсэн тогтсоноосоо хойш, эрлэг өөрийн сүйхээ эмч авчруулахаар анх удаа илгээснийг энэ эмч сайн мэдэж байлаа. Тэгэхдээ эрлэг биелэн, хөл дээрээ зогсож байдаг байна шүү. Энэ бол агуу их хүндэтгэл, асар их нэр төртэй хэрэг. Морвидус эмч янжуур асаан тайвнаар гэдрэг налан сууж, юу болохыг үзэхээр сэтгэл шулуудан хүлээв. Эмч амиа алдаж мэдэш гэсэн бодлоос огтхон ч эмээхгүй байлаа. Тийм явдал тохиолдох ч үгүй биз хэмээн бодох аж. Ер нь орон гэртээ хэвтэртээ ч үхсэн болох байсан шүү дээ. Түүнийг алахын тул энэ үл мэдэх, хачин ертөнц рүү аваачих хэрэггүй байсан юм. "Ямар нэгэн юм энд тохиолджээ" гэж эмч дотроо бодов. Яг энэ хоромд сүйх тэрэгний хаалга нээгдлээ. Өндөр оройтой эсгий малгайгаа гартаа барьсан хөтөч тэнд үзэгдэн хүндлэн мэхэсхийгээд: -Ноёнтон, та морилно уу? гэлээ. Профессор сүйхнээс бууж, эргэн тойрныг ажиглан харав. Тосон дэнлүүгээр бүдэгхэн гэрэлтүүлэгдсэн зай муутайхан хашаанд тэр хүрч ирсэн байв. Нам гүм налайн, уйтгар гунигт автсан энэ хашаа шөнийн цагт цэргийн хуаран буюу шорон гэлтэй бодогдлоо. Хөтөч нарийхан шатаар яаран дээш өгсөхөд, профессор түүнийг даган явав. -Би тэдэнд ямар хэрэгтэй болсныг чи надад одоо хэлчих хэмээн эмч гуйв. Зарц хариу дуугарсангүй. Тэр хуруугаараа амаа таглан, жүжигчин хүн нууц зүйлийг чандлан хадгалах мэт дүр үзүүлэн явлаа. Профессор түүний араас уруу царайлан дагана. Тэд нарийхан хонгилын адагт байх нэгэн хаалганы өмнө очиж зогслоо. Зарц хаалгыг тогшиход: -Хэн бэ? гэх дуун сонсогдоно. "Эмч авчирлаа" гэж тэр мэхийн өчлөө. Хаалганы хоёр самбар цэлийн нээгдэн, нүд гялбам хурц гэрэл бүхий нарийхан хонгил үзэгдэв. Эмч хурц гэрлээс нүүрээ гараараа халхалж тэрхэн даруйд өрөөнөө яаран орлоо. Түүнийг ямар нэгэн үл мэдэгдэх хүч тэр өрөө рүү чангааж байгаа мэт бодогджээ. Тэр өрөө хүнгүй байв. -Та суугаач дээ. Манай эзэн одоохон ороод ирнэ гэж хөтөч айлдлаа. Эмч Морвидус суун хөтчийг хилэнтэеэ ширтэв. Түүний санчиг лугшин, зүрх нь дэлдэн хэдийгээр ердийн амгалан байдлаараа суух авч, ямар нэг сүрлэг, аймшигт учрал тохиолдох нь дээ хэмээн бодох аж. Нэгэн хором өнгөрөх агшнаа эрлэг түүний өмнө гарч ирлээ. -Профессор оо! Би таныг дуудуулсан юм. Ийм орой болсон хойно таны тухыг алдуулсан явдлыг минь өршөөх биз хэмээн тэр их л тээршээнгүй хэлэв. Эмч Морвидус босож, мэхэсхийн мэндэллээ. Эмч маш амгалан үзэгдэнэ. Түүний сэтгэл нь тайвширч бараг инээд алдан байв. Хүний амийг бусниулагч гайхал яргачин ямаршуу байвал таарах бол гэж түүний төсөөлж боддогоос тэс өөр байлаа. Эмч эрлэгийг цагаан ёрог мөрөн дээгүүрээ эгэлдрэглэж тохон, хадуур гартаа барьсан хэлхээ яс гарч ирнэ гэж бодоогүй гэлээ гэхэд, эрлэг бол ер бишийн хүчтэй, сүрлэг догшин, сэтгэл ширхийм аймшигтай ч юм уу, эсхүл тун эелдэг юм байх ёстой гэж бодсоор байсан нь лавтай. Гэтэл нүүрэндээ, дүүрэн үрчлээ суусан, хатингар бяцхан өвгөн гарч ирсэн нь түүний бүсэлхийд ч хүрэхгүй байв. Эрлэг гэдэг нь энэ үү дээ... Нүүрээрээ дүүрэн үй түмэн атираатай, гар хөл нь яг л хүүхдийнх шиг бяцхан, эрлэг хаан гэдэг маань ихэсгэн томруулсан нян хорхойтой адил байдаг байна. Гагцхүү түүний өмссөн улаан ягаан өнгөт хувцас нь хаан хүний эрх ямбыг илчлэн үзүүлэх ажээ. Үхэл профессорыг суу хэмээн гараараа зангахад профессор суудлаа засан суув. Үхэл яаж өвдөж байгаагаа ярьж эхэллээ. -Бие минь тун муу байна. Би их зовж байна. Үхэх нь л гэхээс л маш их айж байна. Эмч түүний өөдөөс нүдээ бүлтийлгэн гайхширан ширтэх аж. Эмч ээрэн түгдчиж: -Би, Эрлэг хаан таны ярьсныг ойлгосонгүй. Та юу гэж хэлэв ээ? гэлээ. -Та ч намайг ойлгож байгаа л даа гэж Эрлэг уйтгартайяа инээмсэглэн: -Миний ярьж байгаа зүйл танд хачин санагдаж болох юм аа. Би үнэн сэтгэлээсээ ярьж байгаа болохоор, танд хачин санагдаж байгаа байх. Хэрэв надаас өөр нэг хүн "Би үхэхээс айж байна "гэж хэлсэн бол өөр л байх гэж хэлэв. -Эрлэг та надаар тохуурхаж байгаа байлгүй дээ! -Хаанаас даа, би танаар тохуурхаагүй шүү. Хэрэв тохуурхсан бол би танд сүйх илгээж ингэж ажил ургуулахгүй байсан биз дээ. Би эмч бүгдийг танина. Би таныг ч танина, би таныг ганцхан итгэсэндээ л урьсан юм. -Эрлэг хаан таны итгэлийг ийнхүү хүлээсэндээ би маш их баярлаж байгаагаа яахин илчлэхээ мэдэхгүй л байна, гэсэн ч... -Таныг надаас битгий зөрөөсэй гэж л хүсэх байна. Миний бие үнэхээр муу байна. Та үзэнгүүт л үүнийг минь мэдэх болно. Би яагаад ийм болсноо өөрөө ч мэдэхгүй байна. Би бүх амьдралдаа, хонх шиг цуутай хангинаж явсан билээ. Одоо би өтөлж, ядарч байж ч болох юм. Чөтгөр л үүнийг мэднэ биз. Бие минь базаахгүй байгааг л би лавтайяа ухаарч байна. Дэлүү минь, элэг минь, ер нь бүх бие минь өвдөж байна. Утсан улаан амь минь, тэнцэж ядан байна. Хэрэв та намайг анагаахгүй бол, би өнгөрлөө шүү. Энэ ярианы үед Эрлэг хаан, эмчийн өмнө эрхийн чинээ өчүүхэн амьтан болж, утсан улаан амиа аврахыг хөөрхийлөлтэй гуйх аж. Эрлэгийн өмнө, эмч маань хэчнээн аймшигтай, хэчнээн сүрлэг, чадалтай байгааг түүнийг харсан бүхэн ялган тунгааж чадах байлаа. Эмчийн маань жавхаа сэргэж, баяр баясгалантай болж эхлэв. Ээ золиг бол гэж! Тоглоомгүй байна шүү. Эрлэг үнэхээр өвдсөн байна. Үй олон үе улирсны эцэст энэхүү аюулт Эрлэг хааны амийг бусниулагч, ямархуу шидэт өвчин байх бил ээ? Хэрэв үхлийг тонилговол ямар гай гамшиг, ямар сайхан үйлс тэр болох билээ. Хэрэв эмч үхлийг тэнхрүүлбэл дэлхийг донсолгосон ямар гутамшиг, ямар булай зүйл болох бил ээ! Морвидус эмч өөрийн биеийг арай ядан барьж байлаа. -Та ингэж санаагаа битгий зовоо, тэсвэрлэх хэрэгтэй. Хэдэн мөчийн дараа таныг юу зовоож байгааг бид үзэх болно. Эрлэг гунигтайяа мэлийн харах аж. Профессор эрлэгийг хагалгаанд бэлтгэ хэмээн дохив. Зарц нь зөнөг эзнийхээ хувцсыг хүүхэд адил тайлахад нүцгэн бие нь улам ч инээдтэй харагдана. Эмч Морвидус, өвчтөний бүх биеийг тогшин, чагнаж, ийш тийш хөдөлгөн их л зүтгэлтэй үзэв. Эмч нэн эелдэг инээмсэглэн шинжих авч тэр дотроо улам улам зовуурилж байлаа. -Ноцтой юм алга байна. Бараг зүгээр байна. Бага хэмжээний, нөлөө багатай мэс засал хийе. Нэг цагийн дараа Эрлэг та урьдын хэвээр эв эрүүл болно гэж эмч хэлээд "Бараг л үеэ өнгөрөөчих өө шив дээ. Би үүнийг аваръя гэвэл түүний дэлүү, элэг цөсөнд нь хагалгаа хийх хэрэгтэй юм байна. Эд бүгдийн дараа, Эрлэг эдгэрэх эсэх нь эргэлзээтэй л байна даа "гэж дотроо бодож байв. Эрлэг эмч өөд найдангуй янзтай харахад, эмч түүний харцаас далдирлаа. Эмч цүнхнээсээ хагалгааныхаа багажийг авч, зарцыг цэвэр даавуу, ус авчруулахаар явууллаа. Эрлэг их л сандарч байв. -Би энэ мэс заслыг давж чадах болов уу? -Чадалгүй яах вэ. Энэ бол хүүхдийн тоглоом гэсэн хэрэг. Би гурван түмэн иймэрхүү мэс засал энх тунх хийсэн юм. Би энэ хагалгааг нүдээ аньж байгаад солгой гараараа ч хийж чадна. Тэгээд бас миний гар маш зөөлхөн. Өвчтөнүүд намайг хилэн гартай гэж ярилцдаг юм. -Хилэн гар гэнэ ээ. Сайхан алдар байна. Ингэж нэрлэсэн нь надад таалагдаж байна гэж Эрлэг хаан давтан өгүүлнэ. -Би ч энэ алдраа хамгаалж чадах болно. Эрлэг та өөрийнхөө биеэр үүнийг минь үзэх болно. Би таныг түр зуур унтуулж байж хагалгаа хийнэ гэж эмч хэлэв. -Би бүрмөсөн унтчихгүй биз? Дараа нь сэрэх байгаа даа? -Түдэлгүй сэрнэ. Ноёнтон минь! Эрлэг хулчийн айснаасаа ичих шиг боллоо. Эмч түүний мэдрэлийг алдуулж унтуулав. Хэсэг зуур эмч Эрлэгийг тайвнаар ширтэн харж суув. "Муу булай нохой чи миний гарт ингэж ордог байж. Одоо би чамайг тонилгосон ч миний дур. Ганцхан хутганы үзүүр хүрэхийн төдий чи тонилж, ертөнц чиний цөлбөдлөгөөс ангижрах болно. Яагаад би чамайг тонилгохгүй байх бил ээ? Би хүн төрөлхтний тусын тулд үүнийг хийхгүй бол, би өөрөө булай нохой болж хувирна гэсэн хэрэг биш үү". Гэвч эмч энэхүү бодлоо дахиад л эргэцүүлэн бодлоо. "Магадгүй, энэ бүхэн буруу ч байж болох юм. Нэг муу амьтан өвчтэй байна шүү дээ. Бүүр хүнд байна. Энэ чинь амьдралаа надад даатгасан биш үү. Би үүнийг өөрөө шүүгээд, өөрөө цаазалж болно гэж үү. Би үүнийг бусад аль нэг өвчтөний адил эмчилж эдгээх ёстой!" Эмч хагалгааныхаа хутгыг өргөсөн боловч, хагалсангүй. Түүний хилэн нь бадарч эхлэв. "Энэ бол галзуу солиорол" гэж тэр бодов. Түүний нүүр нь чинэрэн улайж, чих нь шуугьж байлаа. "Галзуу солиорол! Ийм боломж надад дахиад тааралдаа гэж үү. Энэ гахайг аврах гэж үү? Хэрэв аварвал, маргааш энэ чинь намайг тонилгох болно шүү дээ. Шал тэнэг бодол бодох гэж! Эрлэг тонилбол бид бүгд мөнхөд амьдрах болно. Үүнийг тонилгох ёстой!" Эрлэгийн биеийг эмч хоёр гүнзгий хагалж орхив. Эрлэг хөдөлсөнгүй. Тэр үхсэн байлаа. Профессор тайван байдалтай гараа угаана. -Тун азгүй хэрэг боллоо. Мэс засал амжилттай болж чадсангүй гэж тэр орны хөлийн хажууд хөдлөлгүй зогссоор байгаа зарцад эмч хэлэв. -Хаантан нас барлаа. Түүний цөс... ийм... ийм болчихсон гэж би ер санасангүй. Намайг эртхэн шиг авчирсан ч болоосой... Эмч яриагаа хэвийн бөгөөд тайван ярина. Тэр өөрийгөө алуурчин гэж огтхон ч үл тооцох аж. Түүгээр ч барахгүй, харин үхэшгүй мөнхийн гавьяа байгуулсан мэт түүнд бодогдож байлаа. Ертөнц даяар баярлан хөхих дууг тэр одоо сонсож байх шиг. Тэр өөрийгөө хөрөг зураг, уран баримал, улсын яриа хөөрөө, эрдэм шинжилгээний бичиг зохиолуудад мөнхөжсөн байхыг төсөөлөх ажээ. Эмч өөрийгөө даян дэлхийн улс түмэн, хаад ноёд, хамба санваартан тэргүүтэн, үеийн үед дурсагдах их ачтан хэмээн шагшин магтаж, түүний алтан гарыг үнсэхээр эгнэн зогсож байгаа мэтээр ургуулан бодож байлаа. Харин зарц энэ үйл явдлыг огтхон ч үл тоомсорлоно. Харин тэрээр хэдэн хүнийг ч ороож хүрэх том, үстэй хэвнэгээ өмсөхөд нь эмчид хичээнгүйлэн туслаад түүнийг дагалдан урт хонгил, өндөр шатыг уруудан бууж, хашааны дотор бараантан бүртийж, хөдөлгөөнгүй зогсож буй сүйх тэрэг рүүгээ авч очлоо. Эмч тэргэндээ суув. Уулын замыг уруудан сүйх тэрэг чимээ аниргүй явж гарав. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн эмч, сэтгэл хангалуун тамхиа татаж явлаа. Баярын совин түүний нүүрнээ тодрох аж. Энэ шөнийн үзлэгийнхээ дараа тэр, алдар гавьяа, ариун баялаг, амьд мөнхийн их баясалтайгаар харьж явлаа. Гэтэл гэнэт хахир муухай аймшигт дуун сонсогдож, сүйх нь зогслоо. Морвидус эмч сүйхний цонхоор гадагшаа айн харав. Маш том хүн тэрэгний нь хажууд зогсож байлаа. Түүний сүүмэлзсэн дүр орог саарал өнгөтэй агаад, зөв гарт нь цусан толбо татсан, өргөн сэлэм гялалзан үзэгдэнэ. -Уучлаарай, профессор оо! Та үзлэгийнхээ хөлсийг мартжээ гээд том гэгчийн лацдаж наасан дугуйтай зүйлийг Морвидус эмчид гардуулан өгөхөд эмч түүнийг үзвэл түүний дотор 25000 крон байлаа. -Танд нэн их баярлалаа хэмээн эмч сэтгэл хөдлөнгүй өгүүлэв. -Танд төвөг ургуулж сандруулсан учир би танд зүй ёсоор талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг биз. Таны зүтгэл талаар өнгөрсөн явдалд би гүнээ харамсаж байна хэмээн тэр аварга эр маш эелдэг ярилаа. -Би ч бас мөн харамсаж байна. Хаантан биеэ хайхрахгүй зөнд нь хаясан байж шүү дээ. Намайг арай түрүүхэн нь авчирсан ч болоосой... гэхэд нь: -Харин би аавдаа, эмч бушуухан залж авчраач гэж үргэлж л хэлдэг байсан юм. -Би таны ярьж байгааг ойлгохгүй байна. Та чинь түүний... гэж эмч өгүүлэхэд: -Би түүний чинь хүү нь байгаа юм. Би одоо түүний албыг залгамжлан авах ёстой хэмээн аварга эр ажигч үгүй яриад сүглийн байх хад асгын дунд арилан алга боллоо. Морвидус эмч ч сүйх тэргээрээ хотын цэцэрлэгт байдаг сувиллынхаа газар эсэн мэнд эргэж иржээ. Орчуулсан: Ч.Насанбаяр

♈ Хонь — Өнөөдөр санаачилгатай бай. Ажил хэрэг дээр шинэ боломж гарч ирж магадгүй. Яарсан шийдвэрээс зайлсхий. Хайр дурлалд илэн далангүй байдал чухал. ♉ Үхэр — Санхүүгийн асуудлаа цэгцлэхэд тохиромжтой өдөр. Хэрэггүй зардлаа танаж, ирээдүйн төлөвлөгөөгөө бод. Ойр дотнын хүнээсээ сайхан мэдээ сонсож магадгүй. ♊ Ихэр — Харилцаа холбоо, уулзалт ярилцлага амжилттай байна. Өөрийн санааг зоригтой илэрхийл. Гэхдээ бусдын үгийг дуустал нь сонсоорой. ♋ Мэлхий — Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахыг хичээ. Гэр бүл, ойр дотнын хүмүүстээ цаг гарга. Өнөөдөр өөрийгөө хайрлах жижигхэн үйлдэл ч чухал. ♌ Арслан — Таны бүтээлч байдал тодрох өдөр. Шинэ санаа, төсөл эхлүүлэхэд таатай. Хэн нэгний анхаарал, үнэлгээг хүлээхээс илүү өөрийн үнэ цэнийг мэдэр. ♍ Охин — Ажлаа эрэмбэлж, дуусаагүй зүйлсээ цэгцэл. Нарийн ажигч зан тань алдаа гаргахаас сэргийлнэ. Бүхнийг төгс хийх гэж өөрийгөө бүү ядраа. ♎ Жинлүүр — Хүмүүстэй ойлголцох, эвлэрэхэд тохиромжтой өдөр. Хайр дурлалд чин сэтгэлийн яриа хэрэгтэй байна. Өөрийн хүсэл, хэрэгцээг ч бас анхаар. ♏ Хилэнц — Өнөөдөр зөн совин тань хүчтэй байна. Чухал шийдвэр гаргахдаа баримтад тулгуурлаарай. Нууцхан хүсэж явсан зүйлдээ нэг алхам ойртох боломжтой. ♐ Нум — Шинэ зүйл сурах, аялал төлөвлөх, хүрээллээ тэлэхэд таатай. Гэнэтийн санал ирвэл сайтар бодож үз. Өөдрөг хандлага тань бусдад урам өгнө. ♑ Матар — Хариуцлагатай ажил, санхүүгийн төлөвлөгөөнд анхаар. Тууштай байдал тань үр дүнгээ өгнө. Гэхдээ амралтаа хойшлуулалгүй өөртөө цаг гаргаарай. ♒ Хумх — Өвөрмөц санаа тань бусдын сонирхлыг татна. Хамтын ажиллагаа, шинэ танилын үүд нээгдэж магадгүй. Хуучин хэвшлээсээ бага зэрэг гараад үз. ♓ Загас — Мэдрэмж, уран бүтээлч байдал тань нэмэгдэнэ. Сэтгэлээ тайвшруулах зүйлд цаг гарга. Бусдын асуудлыг өөрийнх мэт үүрэх хэрэггүй. Өнөөдрийн онцлох зөвлөгөө: Бүхнийг нэг өдөрт амжуулах гэж бүү яар. Өөртөө итгэж, хамгийн чухал нэг алхмаа хийгээрэй.

Дэлхийн уран зургийн түүхэнд хамгийн амьд хөдөлгөөнтэй, хөгжил хөөр, эрч хүчээр дүүрэн бүтээлүүдийн нэг бол Оросын нэрт зураач "Илья Ефимович Репин"-ий «Запорожын хасагууд Туркийн султанд захиа бичиж буй нь» хэмээх алдарт зураг юм. Энэхүү сүрлэг бүтээлийг зураач бүтээхэд арав гаруй жил зарцуулжээ. Тэрээр уг бүтээлээрээ дамжуулан казакуудын эрх чөлөөг эрхэмлэсэн үзэл санаа, эр зориг, нөхөрлөл, хошин шогийн мэдрэмж, хэнийг ч үл тоомсорлох бардам занг гайхалтай дүрсэлсэн байдаг. Гэвч энэ алдарт зургийн цаана ямар түүх, ямар хүмүүс, ямар сонирхолтой үйл явдал нуугдаж байдгийг тэр бүр хүн мэддэггүй. Бяцхан хүүгийн зүрхэнд ассан урлагийн оч: Илья Репин 1844 онд Украины Чугуев хэмээх жижиг хотод ядуу гэр бүлд төржээ. Түүний аав нь тэтгэвэрт гарсан цэрэг бөгөөд адуу наймаалж амьжиргаагаа залгуулдаг байв. Удам дамжсан зураачдын гэр бүлээс гараагүй ч бяцхан Ильягийн сэтгэлд урлагийн хайр гайхалтай нэгэн тохиолдлоор ассан гэдэг. Нэг өдөр түүний үеэл Трофим Чаплыгин гэрт нь жинхэнэ усан будгийн будаг авчирчээ. Тэрээр хүүхдийн цагаан толгойн номон дээрх хар цагаан тарвасны зургийг бийрээрээ өнгөлж, тод улаан өнгөтэй болгожээ. Бяцхан Илья амьгүй мэт байсан саарал зураг нүднийх нь өмнө хэрхэн амилан өнгө орж байгааг хараад гайхаж орхисон байна. Үеэл нь будгаа түүнд бэлэглэснээс хойш хүү зурахаас өөр зүйл бодохоо больжээ. Энэ бол хожим дэлхийн хэмжээний суут зураач болох хүний урлагтай учирсан анхны мөч байлаа. Репин эхлээд нутгийнхаа дүрс урлаачдаас зургийн анхны мэдэгдэхүүн эзэмшиж, дараа нь мөнгө хуримтлуулан Санкт-Петербургийг зорьжээ. Тэрээр Эзэн хааны Урлагийн академид элсэн орж, нэрт зураач Иван Крамскойгоос суралцсан юм. Крамской залуу Репинд зөвхөн хүний гадаад төрхийг хуулбарлан зурах бус, харин тухайн хүний дотоод сэтгэл, зан чанар, сэтгэл хөдлөлийг олж харахыг заажээ. Энэ сургалт түүний уран бүтээлийн онцгой чадварын нэг болж үлдсэн юм. Туркийн султанд илгээсэн ёжтой захидлын домог: «Запорожчууд» зургийн санаа нь XVII зуунд Османы эзэнт гүрний султан болон Запорожийн казакуудын хооронд болсон гэх нэгэн алдарт домгоос үүдэлтэй. Домогт өгүүлснээр, Туркийн султан казакуудад захирагдан бууж өгөхийг шаардсан, сүрдүүлсэн захидал илгээжээ. Харин эрх чөлөөгөө юунаас ч илүү эрхэмлэдэг казакууд түүнд хариу болгон ёжтой, егөөдөлтэй, элэглэлээр дүүрэн захидал бичсэн гэдэг. Репин найз нөхдийнхөө хүрээнд энэ захидлын тухай сонсоод маш ихэд татагджээ. Түүний сэтгэлд казакуудын хэнээс ч айдаггүй зориг, хөгжилтэй зан, хурц үг, эрх чөлөөний төлөөх бардам сэтгэлийг нэг дор харуулах гайхалтай дүр зураг буусан байна. Тэрээр казакуудыг зүгээр л төсөөллөөрөө зурахыг хүссэнгүй. Харин найз нөхөд, эрдэмтэд, уран бүтээлчид, тухайн үеийн нэр нөлөө бүхий хүмүүсийг загвар болгон сонгож, тэднийг казакуудын дүрд мөнхөлжээ. Ингэснээр энэ зураг нэг талаар түүхэн үйл явдлыг дүрсэлсэн бүтээл, нөгөө талаар тухайн үеийн алдартнуудын хамтын хөрөг болон хувирсан юм. За. Зургийн дүрүүдийн цаана хэн байв? Зургийн төвд, захидлыг нухацтай бичиж суугаа бичээчийн дүр бий. Түүнд Репиний дотнын найз, казакуудын түүх судлаач, археологич Дмитрий Яворницкий загвар болжээ. Тэрээр зураачид өөрийн цуглуулгаас эртний зэвсэг, казакуудын жупан хэмээх хувцас, дарьны сав зэрэг түүхэн эд зүйлсийг өгч тусалсан байна. Репин бичээчийн нүүрэнд зальжин инээмсэглэл тодруулахын тулд зургийн үеэр Яворницкийг элэглэлийн сэтгүүл үзүүлж инээлгэдэг байжээ. Түүний яг ард гаанс тамхиа тайван сорон суух, сүрлэг төрхтэй кошевой атаман буюу казакуудын цэргийн тэргүүний дүр бий. Энэ дүрд Орос-Туркийн дайны баатар, Киевийн захирагч байсан генерал Михаил Драгомиров загвар болжээ. Харин цагаан малгайтай, тарган биетэй, инээдээ барьж дийлэхгүй байгаа казак нь Николай Гоголийн алдарт Тарас Бульбаг санагдуулдаг. Энэ дүрд Санкт-Петербургийн консерваторийн профессор Александр Рубец загвар болсон гэдэг. Өөр нэг хувилбараар нэрт сэтгүүлч Владимир Гиляровский ч энэ дүрд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Хар малгайтай, урт сахалтай, барайсан царайтай казак бол Украины эртний эд өлгийн зүйлсийн нэртэй цуглуулагч, ивээн тэтгэгч Василий Тарновский юм. Толгой нь боолттой, нэг нүд нь гэмтсэн казакын дүрд зураач Николай Кузнецов загвар болжээ. Харин хажуугийнхаа хүний нуруун дээр том нударгаа тавьсан казак бол Урлагийн академийн багш Ян Ционглинский байв. Зургийн зүүн талд цээж нүцгэн сууж буй казак ч бодит хүнээс сэдэвлэсэн бөгөөд ардын сургуулийн багш Константин Белоновский юм. Энэ дүрийн тухай бас нэг сонирхолтой тайлбар бий. Тэрээр зүгээр л хувцсаа тайлсан хүн биш, харин хөзрийн тоглоомын үед хөзөр тарааж буй банкомет ажээ. Казакуудын тоглоомын хатуу дүрмээр хөзөр тараагч хүн ханцуйндаа хөзөр нуух боломжгүй гэдгээ харуулахын тулд гадуур хувцсаа тайлдаг байсан гэдэг. Домгоос мөнхөрсөн урлагийн бүтээл: Энэ захидлын эх хувь дипломат архивт хадгалагдан үлдээгүй бөгөөд бидэнд хүрч ирсэн эх бичвэрүүд нь хожим тэмдэглэгдсэн янз бүрийн хувилбар, ардын домогт тулгуурладаг. Тиймээс султантай хийсэн захидал харилцааг түүхэн баримт гэж бүрэн батлагдсан зүйл мэт үзэх боломжгүй юм. Гэхдээ Илья Репиний бүтээлийн үнэ цэнэ зөвхөн тухайн захидлын үнэн зөв эсэхээр хэмжигдэхгүй. Тэрээр нэгэн домгийн цаана орших хүний эрх чөлөө, нөхөрлөл, эр зориг, хошин шогийн гайхамшигт ертөнцийг нээж харуулсан юм. Зургийг харахад казакуудын инээд хөөр, нэг нэгнээ ёжилсон яриа, бичээчийн үзэгний хөдөлгөөн, эргэн тойрны хүмүүсийн нүүрний хувирал хүртэл нүдний өмнө амилан харагдана. Бараг л бид тэдний дунд сууж, хамтдаа инээлдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ бол Репиний жинхэнэ авьяас билэг байлаа. Тэрээр 1880 онд эхлүүлсэн уг бүтээлээ 1891 онд дуусгажээ. Өнөөдөр энэхүү алдарт зураг Санкт-Петербург хотын Улсын Оросын музейд хадгалагдаж байна. *Зарим зураг түүхийг өгүүлдэг бол зарим нь бүхэл бүтэн ард түмний зан чанар, сэтгэлгээ, эрх чөлөөний үзлийг амилуулдаг. Репиний «Запорожчууд» бол тийм л бүтээл. Илья Ефимович Репин. «Запорожчууд Туркийн султанд захидал бичиж буй нь». 1880–1891 он. Улсын Оросын музей, Санкт-Петербург. Энхбор Дуулга

Дэлхийн II дайны үеийн нисэх хүчний соёлын хамгийн содон, сонирхолтой үзэгдлүүдийн нэг бол байлдааны нисэх онгоцны хамар хэсэгт зурдаг байсан өнгөлөг зураг, дүрслэлүүд юм. Үүнийг англиар *Nose Art* гэж нэрлэдэг. Ялангуяа Америк болон холбоотнуудын бөмбөгдөгч онгоц болох B-17 «Flying Fortress», B-24 «Liberator» зэрэг онгоцнуудын их биеийн урд хэсэгт ийм зураг элбэг байжээ. Зургууд нь янз бүрийн агуулгатай байв. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүр, хүүхэлдэйн киноны баатрууд, догшин араатан амьтад, эх оронч уриа үгс, хөгжилтэй хошигнол, дайснаа үл тоомсорлосон зоримог дүрслэл гээд нисэх багийнхны төсөөлөл, зан чанар, хүсэл сонирхлыг илэрхийлсэн бүтээлүүд байлаа. Гэхдээ эдгээр зураг нь онгоцыг зүгээр л чимэглэх зориулалттай байсангүй. Байлдааны нислэг бүр амь насанд аюултай, сэтгэл зүйн асар их дарамттай нөхцөлд явагддаг байв. Ийм үед онгоцондоо өөрийн гэсэн нэр, дүр төрх өгч, хамт олныхоо сэтгэл санааг өргөх нь нисэх багийнханд онцгой ач холбогдолтой байжээ. Тэд онгоцоо зүгээр нэг төмөр машин бус, өөрийн гэсэн нэртэй, зан чанартай, хамтдаа үүрэг гүйцэтгэдэг анд нөхөр мэтээр хүлээн авдаг байв. Заримдаа цэргийн командлал ийм зураглалыг хязгаарлах оролдлого хийж байсан ч энэ уламжлал дайны турш өргөн дэлгэрчээ. Өнөөдөр Дэлхийн II дайны үеийн нисэх онгоцны хамрын зураглал нь тухайн үеийн нисэх хүчний түүх, цэргийн соёл, нисэх багийнхны сэтгэл зүй, уран сэтгэмжийг илтгэх өвөрмөц өв болон үлдсэн юм. Эдгээр хуучны гэрэл зургууд бол зөвхөн онгоцны чимэглэлийг харуулсан баримт биш. Харин амь нас, үүрэг хариуцлага, нөхөрлөл, эр зоригийн дунд ч хошин зан, уран сэтгэмжээ алдаагүй явсан нисэх багийнхны тухай өгүүлэх түүхэн дурсамж билээ. Энхбор Дуулга

Энэ бол Дима хэмээх нэртэй, ойролцоогоор 40 мянган жилийн өмнө амьдарч байсан зааны тугал юм. Тэрээр нас барах үедээ дөнгөж долоон сартай байжээ. Дима ойролцоогоор 100 кг жинтэй, сэрвээний өндөр нь нэг метр орчим байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь түүний бие мөсөнд хадгалагдсан учраас бараг бүтнээрээ өнөөг хүртэл үлджээ. Эрдэмтэд түүний насыг 39–40 мянган жил гэж тогтоосон байна. 1977 оны зургадугаар сар. Димагийн үлдэгдлийг Колыма мөрний эх орчмын алтны уурхайгаас олжээ. Шөнийн ээлжинд ажиллаж байсан бульдозерын жолооч хөрсөн дотор ямар нэгэн зүйлд ирээрээ хүрсэн байна. Эхэндээ тэр олдворыг шорооны овоолго руу түлхэж хаях гэж байжээ. Гэвч гараараа тэмтэрч үзтэл үс ноос мэдрэгдсэн тул олдворыг хөндөлгүй орхиод өглөө болтол хүлээсэн байна. Өглөө нь мөсөн хөрснөөс бяцхан Мамонт (Арслан заан)-ын толгой цухуйж байжээ. Дима хэрхэн үхсэн бэ? Түүний үхлийн шалтгааныг эрдэмтэд өнөө хэр нь бүрэн тогтоогоогүй. Шинжилгээгээр нэг хөл нь гэмтсэн, ходоод нь агшиж хатсан байдалтай байсан бөгөөд биед нь шимэгч хорхой илэрчээ. Үхлийн талаар хоёр таамаг бий. Нэгдүгээрт, тэрээр үерийн хүчтэй урсгалаар шороо, чулуугаар дүүрсэн жалга, хонхорт унаж, дарагдсан байж болзошгүй. Хоёрдугаарт, өлсөж туйлдсаны улмаас үхсэн бөгөөд дараа нь үерийн усанд туугдан хонхорт орж, шавар шороонд дарагдсан байж болох юм. Яг аль нь үнэн болохыг одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй. Өнөөдөр Димаг Санкт-Петербург хотын Амьтан судлалын музейд үзэж болно. Түүний биеийг парафинаар боловсруулан хадгалсан бөгөөд тухайн үед ийм аргыг ийм төрлийн олдворт хэрэглэх нь шинэлэг туршилт байжээ. Дима бол зүгээр нэг эртний амьтны үлдэгдэл биш. Тэрээр хэдэн арван мянган жилийн өмнөх амьдралыг бидний нүдний өмнө авчирсан байгалийн хосгүй гэрч юм. Долоонхон сартай бяцхан амьтан... Хэзээ нэгэн цагт эхийнхээ дэргэд эрхлэн гүйж, мөстлөгийн үеийн уудам талд амьдарч явсан тэр амьдралын өчүүхэн хэсэг өнөөдөр бидэнд хүрчээ. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг ч мөс заримдаа өнгөрсөн үеийг бүхэлд нь хадгалж чаддаг ажээ. Энхбор Дуулга

Өнөөдрийн уриа: ӨӨРИЙНХӨӨ МЭДРЭМЖИД ИТГЭ, ГЭХДЭЭ ШИЙДВЭРЭЭ ЯАРУУЛАХ ХЭРЭГГҮЙ. Өнөөдөр шинэ санаа төрөх, хуучин асуудлаа өөр өнцгөөс харах, харилцаагаа зөөлрүүлэхэд тохиромжтой өдөр. Санхүүгийн шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр бус тооцоогоор хандаарай. Хэн нэгний хэлсэн ганц үг таны өдрийг бүхэлд нь тодорхойлох ёсгүй. Одон орны зурхай нь зугаа, өөрийгөө эргэцүүлэх зориулалттай. 12 ордын өнөөдрийн зурхай ♈ ХОНЬ (03.21–04.19) Өнөөдөр таны санаачилга бусдын анхаарлыг татна. Гэхдээ бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэх хэрэггүй. Хайр дурлалд зөөлөн үг, санхүүд зарлагаа хянах нь чухал. Азын өнгө: Бордо · Азын тоо: 9 · Азын үг: Тайван бай. ♉ ҮХЭР (04.20–05.20) Хойшлуулсан ажилдаа эргэн ороход таатай. Өмнөх танил эсвэл хамтрагчаас сонирхолтой санал ирж магадгүй. Хайр дурлалд яаралгүй, хүнийхээ сэтгэлийг сонсоорой. Азын өнгө: Ногоон · Азын тоо: 6 · Азын үг: Тууштай бай. ♊ ИХЭР (05.21–06.20) Таны нэг санаа бусдад шинэ боломж нээж өгч мэднэ. Яриа хэлэлцээр, уулзалт, шинэ танилд ээлтэй өдөр. Харин мөнгөний асуудлаар амлалт өгөхөөсөө өмнө сайн бодоорой. Азын өнгө: Шар · Азын тоо: 5 · Азын үг: Санаагаа хуваалц. ♋ МЭЛХИЙ (06.21–07.22) Гэр бүл, дотнын хүмүүсийн халуун дулаан харилцаа танд хүч өгнө. Хэлэхийг хүссэн зүйлээ дотроо хадгалалгүй зөөлөн илэрхийл. Өнөөдөр өөрийгөө ч бас хайрлаарай. Азын өнгө: Мөнгөлөг · Азын тоо: 2 · Азын үг: Өөрийгөө сонс. ♌ АРСЛАН (07.23–08.22) Таныг анзаарах хүмүүс олон байна. Гэхдээ бусдаас магтаал хүлээхээс илүү өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай. Шинэ мэдлэг, аяллын төлөвлөгөө танд урам өгнө. Азын өнгө: Алтан шар · Азын тоо: 1 · Азын үг: Гэрэлт. ♍ ОХИН (08.23–09.22) Эмх цэгцгүй орхисон зүйлсээ цэгцлэхэд тохиромжтой. Санхүү, хамтын хөрөнгө, өр төлбөрийн асуудлаа нягтал. Бүхнийг төгс хийх гэж өөрийгөө ядраах хэрэггүй. Азын өнгө: Хөх · Азын тоо: 4 · Азын үг: Энгийн бай. ♎ ЖИНЛҮҮР (09.23–10.22) Хүмүүстэй харилцах харилцаа тань өнөөдрийн хамгийн том боломж болно. Уулзалт, шинэ танил, хамтын ажиллагаанаас сонирхолтой санаа төрнө. Өөрийн хүсэл бодлыг ч бас хамгаалаарай. Азын өнгө: Улбар шар · Азын тоо: 7 · Азын үг: Тэнцвэрээ ол. ♏ ХИЛЭНЦ (10.23–11.21) Өнөөдөр анхаарлаа сарниулах зүйлсээс хол бай. Нэг чухал ажлыг дуусгахад сэтгэл хөнгөрнө. Хайр дурлалд хардалт, үл ойлголцлоос илүү үнэн яриа хэрэгтэй. Азын өнгө: Нил ягаан · Азын тоо: 8 · Азын үг: Үнэнээ хэл. ♐ НУМ (11.22–12.21) Шинэ зүйл сурах, бүтээлч ажил эхлүүлэхэд урамтай өдөр. Өмнө нь орхисон мөрөөдлөө дахин санах байх. Хайр дурлалд хөгжилтэй уулзалт, гэнэтийн урилга хүлээж магадгүй. Азын өнгө: Нил ягаан · Азын тоо: 3 · Азын үг: Боломжийг ашигла. ♑ МАТАР (12.22–01.19) Ажил, гэр бүлийн үүрэг хариуцлага давхцаж магадгүй. Бүгдийг нэг өдөрт амжуулах гэж өөрийгөө шахах хэрэггүй. Гэр орноо тохижуулах, ойр дотнын хүмүүстэйгээ цаг өнгөрүүлэхэд таатай. Азын өнгө: Хар хөх · Азын тоо: 10 · Азын үг: Сууриа бэхжүүл. ♒ ХУМХ (01.20–02.18) Шинэ мэдээлэл, сонирхолтой яриа таны бодлыг өөрчилж мэднэ. Суралцах, бичих, бүтээлч ажил хийхэд тохиромжтой. Өөрийн өвөрмөц санааг бусдын шүүмжлэлээс бүү ай. Азын өнгө: Цэнхэр · Азын тоо: 11 · Азын үг: Өөрөөр сэтгэ. ♓ ЗАГАС (02.19–03.20) Зөн совин тань хурц байх өдөр. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр том шийдвэр бүү гарга. Санхүүгийн жижиг асуудлаа цэгцэлж, өөртөө амрах цаг гаргаарай. Азын өнгө: Далайн цэнхэр · Азын тоо: 12 · Азын үг: Өөртөө итгэ. ӨНӨӨДРИЙН АЗЫН 3 ЗӨВЛӨМЖ - Хайр дурлал: Хэлэхээсээ өмнө сонс. - Санхүү: Хэрэггүй худалдан авалтаа хойшлуул. - Аз жаргал: Өөртөө зориулж нэг сайхан зүйл хий.

Хүн бүрийн амьдрал өөр өөр хэмнэлтэй. Чи хэн нэгнээс хоцорч яваа биш. Өглөө нүдээ нээгээд л утсаа авна. Нэг нь гадаадад аялж явна, нөгөө нь шинэ ажилд оржээ. Хэн нэгэн үнэтэй машин авч, бас нэг нь төгс хосын зургаа нийтэлсэн байна. Харин чи өөрийнхөө өнөөдрийн амьдралыг хараад “Би ер нь юу хийж бүтээж байгаа юм бол?” гэж бодож байсан уу? Ийм мэдрэмж ганц чамд төрдөггүй. Сошиал орчин бидэнд бусдын амьдралын хамгийн гоё мөчүүдийг л харуулдаг. Харин тэдний алдаа, айдас, бүтэлгүйтэл, санаа зовнилыг тэр бүр харуулдаггүй. Тиймээс өөрийнхөө энгийн өдрийг бусдын хамгийн сайхан мөчтэй харьцуулах хэрэггүй. Өөрийгөө харьцуулахаа багасгах 5 арга 1. Өөрийнхөө ахицыг анзаар Өчигдөр чадахгүй байсан зүйлээ өнөөдөр хийж чадсан бол тэр чинь амжилт. Заавал том шагнал, өндөр цалин, олон дагагч байх албагүй. 2. Сошиал хэрэглээндээ хязгаар тавь Үзэх тусам өөрийгөө голдог хаяг, контентоос түр холдоорой. Харин чамд урам өгдөг, шинэ зүйл сургадаг хүмүүсийг дага. 3. Өөрийн зорилгоо тодорхойл Бусдын хүсэж байгаа зүйл чиний хүсэл байх албагүй. Чи яг юу хүсэж байна вэ? Сайн мэргэжил эзэмших үү, аялах уу, мөнгөө хуримтлуулах уу, эсвэл тайван амьдрах уу? Өөрийнхөө зорилгыг өөрөө сонго. 4. Жижиг ялалтаа тэмдэглэ Номын арван хуудас уншсан, дасгал хийсэн, хойшлуулсан ажлаа дуусгасан гээд өөртөө баярлах шалтгаан өдөр бүр бий. 5. Өөртөө хугацаа өг Хүн бүрийн эхлэх цэг, боломж, нөхцөл өөр. Хэн нэгэн 20 насандаа мөрөөдлөө биелүүлж байхад нөгөө нь 30 насандаа замаа олж болно. Аль аль нь хэвийн. Эцэст нь… Чи бусдаас илүү хурдан амжилтад хүрэх албагүй. Бас хэн нэгний амьдралтай адилхан амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө өнөөдрийн өчүүхэн ахицыг үнэлж сур. Учир нь амьдрал бол бусадтай уралдах тэмцээн биш, өөрийнхөө замыг бүтээх аялал юм. Өнөөдрийн өөртөө өгөх зөвлөгөө: Бусдын амьдралыг ажиглахад зарцуулдаг цагаасаа жаахныг өөрийнхөө амьдралыг сайжруулахад зориулаарай.

♈ ХОНЬ Өнөөдөр шинэ санаа төрж, ажил хэрэгтээ эрч хүчтэй хандах өдөр. Гэхдээ бусдын үгийг дуустал сонсохыг хичээгээрэй. Хайр дурлалд жижигхэн гэнэтийн баяр хүлээж байж мэднэ. Санхүүгийн шийдвэрээ яаран бүү гарга. ♉ ҮХЭР Таны тууштай зан өнөөдөр давуу тал болно. Ажил дээрээ эхлүүлсэн зүйлээ дуусгахад тохиромжтой. Харилцаандаа зөрүүдлэхийн оронд ойлголцлыг сонгоорой. Хэрэггүй худалдан авалтаас татгалзвал хожим өөртөө баярлана. ♊ ИХЭР Таны бүтээлч сэтгэлгээ идэвхжинэ. Шинэ санаагаа бусадтай хуваалцаж, хамтран ажиллах боломжийг ашиглаарай. Сонирхолтой хүнтэй танилцах эсвэл гэнэтийн мэдээ сонсож магадгүй. Нэг дор олон зүйл амжуулах гэж өөрийгөө бүү ядраа. ♋ МЭЛХИЙ Өнөөдөр сэтгэл санаагаа сонсох өдөр. Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх нь танд эрч хүч өгнө. Ажил хэрэгтээ тэвчээртэй байж, жижиг боломжийг ч анзаараарай. Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахаас зайлсхий. ♌ АРСЛАН Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ бусдын санаа бодлыг үл тоомсорлож болохгүй. Ажил дээрээ манлайлах боломж гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ ярилцахдаа зөөлөн, ойлгомжтой байгаарай. ♍ ОХИН Өнөөдөр хамтын ажиллагаа амжилтын түлхүүр болно. Бусдын тусламжийг хүлээн авч, өөрийн санааг чөлөөтэй илэрхийлээрэй. Дуусгаагүй ажлаа цэгцлэхэд сайн өдөр. Өөртөө хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. ♎ ЖИНЛҮҮР Шинэ зүйл сурах, мэдлэгээ тэлэхэд таатай өдөр. Ажил дээрээ жижиг асуудлыг шийдэх нь цаашдын том ахицын эхлэл болж мэднэ. Найз нөхөдтэйгөө уулзахад сэтгэл сэргээнэ. Замын хөдөлгөөнд анхааралтай байгаарай. ♏ ХИЛЭНЦ Өнөөдөр хөгжилтэй, бүтээлч зүйлд цаг гаргаарай. Хайр дурлалд халуун дулаан уур амьсгал бүрдэж магадгүй. Гэнэтийн шийдвэр гаргахын өмнө сайн бод. Сэтгэлээ илэрхийлэхээс бүү ай, гэхдээ үгээ сонгож хэлээрэй. ♐ НУМ Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн асуудалд анхаарал хандуулах өдөр. Өнгөрсөн дурсамж эсвэл дуусаагүй яриа дахин сөхөгдөж магадгүй. Ажил хэрэгтээ тууштай байвал үр дүн гарна. Шинэ боломжийг нээлттэй хүлээж аваарай. ♑ МАТАР Таны хэлсэн үг бусдад хүчтэй нөлөөлж мэднэ. Тиймээс өнөөдөр ярьснаасаа илүү сонсохыг хичээгээрэй. Ажил хэргийн харилцаанд ойлголцол чухал. Санхүүгийн асуудлаа тайван, бодлоготой шийдээрэй. ♒ ХУМХ Өнөөдөр мөнгө, цаг хугацаа, өдөр тутмын ажлаа цэгцлэхэд тохиромжтой. Шаардлагагүй зардлаа танаж, өөртөө хэрэгтэй зүйлдээ анхаар. Найз нөхдийн дундаас сонирхолтой санаа төрж магадгүй. ♓ ЗАГАС Өөртөө шинэ эхлэл өгөх өдөр. Сэтгэл санаа, биеийнхээ хэрэгцээг анзаарч, түр амсхийх цаг гаргаарай. Уран бүтээл, урлаг, шинэ санаанд аз түшиж мэднэ. Бусдад туслахын зэрэгцээ өөрийгөө ч бас хайрлаарай. Өдрийн сануулга: Яарах хэрэггүй. Заримдаа нэг алхам ухарч бодох нь урагшлах хамгийн зөв зам байдаг.

Индонезийн Сулавеси арлын Меконгга уулсын ширэнгэн ойгоос эрдэмтэд урьд өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй нисдэг мэлхийн шинэ зүйл илрүүлжээ. “Rhacophorus kurniatie” хэмээн нэрлэсэн энэ жижигхэн мэлхий хүний хацар дээр багтах хэмжээтэй, тод ногоон өнгөтэй аж. Хамгийн гайхалтай нь үржих арга нь. Бусад ойролцоо төрлийн мэлхий хөөсөрхөг үүрэнд өндөглөдөг бол энэ зүйл усны дээгүүр унжсан ургамал дээр желе шиг тунгалаг бүрхүүл үүсгэн өндөглөдөг байна. Өндөг, авгалдай нь тэрхүү бүрхүүл дотор хөгждөг ажээ. Эрдэмтэд шинэ зүйлд нэр өгөхдөө Индонезийн хоёр нутагтан судлаач, талийгаач Хеллен Курниатигийн дурсгалыг хүндэтгэжээ.

Эрдэмтэд Амазоны ширэнгэн ойд амьдардаг улих сармагчны урьд өмнө тусдаа зүйл гэж бүртгэгдээгүй хоёр төрлийг шинээр тодорхойлжээ. Тэдний нэг нь улаан хүрэн үстэй, сахал мэт өтгөн үсээрээ ялгардаг байна. Гэвч шинээр танигдсан энэ амьтад аль хэдийн устах аюулд өртөж болзошгүй аж. Ой модны сүйдэл, далангийн бүтээн байгуулалт зэрэг нь тэдний амьдрах орчинд заналхийлж байна.

Киев хотод сурч байхдаа би оюутны байранд амьдардаг байлаа. Манай байрны хажууд хүнсний зах байсан. Тэр зах дээр 2 хөлгүй, тэргэнцрээ гараараа түрж явдаг, буржгар үстэй их сайхан Украин залуу дандаа сууж байдаг. Хүмүүсээс мөнгө гуйгаад, пиво уудаг. Би зах руу орох болгондоо түүнд 20 коппейк өгдөг. 1970-аад оны 20 коппейк гэдэг 3 шил пивоны үнэ. Оюутан учраас өдөр бүр зах орж чадахгүй, 3 хоноод л хэдэн төмсөө авах гээд зах руу орно. Намайг орохоор над руу хараад инээдэг, би 20 коппейкээ өгдөг, ингээд 3-4 жил болоод эх орондоо ирлээ. Хөгжмийн зохиолчдын холбоонд машин унадаг дарга болчихов оо. Хөдөөнөөс нэг хүн хүүхэддээ хонины мах явууллаа гээд том ачааны машинаас аваад хөдлөхөд ардаас нь том машин 7-8 метрийн зайтай ороод ирсэн. Сургууль төгсөөд 5 жилийн дараа шүү дээ, тэр залуу машин болж харагдаад Направа, Направа (баруун гар тийш) гэж хашхирсан. Машин өнгөрлөө, би машины дөрөөлдөг тавцангийн дор хэвтэж байлаа. Тэгж амьд гарснаа тэр залууд би өгөөмөр хандсаны хүчинд тэр залуу надад өгөөмөр хандлаа гэж ойлгосон. Намайг гарцаа байхгүй аварсан. Иймээс өгөөмөр байх гэдгийг далай гэж ойлгох ёстой. Юм гэдэг сонин, чин сэтгэлийн өргөлийн хариу гэдэг ирэх цагтаа ингэж л ирдэг байх нь.

Италийн алдарт чөлөөт шумбагч Энцо Майорка Сиракуз хотын ойролцоох Газар дундын тэнгист шумбаж явахдаа амьдралынхаа хамгийн гайхалтай учралуудын нэгтэй нүүр тулжээ. Тэрээр усанд шумбахад бэлтгэж байхдаа нуруунд нь ямар нэгэн зүйл зөөлөн хүрэхийг мэдэрсэн байна. Эргэж харвал нэгэн далайн гахай байв. Гэвч амьтан тоглох гэж ирээгүй бололтой. Тэрээр усны гүн рүү шумбаж, Майоркаг араасаа дагуулах мэт хөдөлжээ. Энцо араас нь даган шумбахад ойролцоогоор 10–12 метрийн гүнд орхигдсон загасны торонд орооцолдсон өөр нэгэн далайн гахай байв. Тэр даруй усны мандалд гарч, завин дээр байсан охин Россанагаасаа шумбалтын хутга авч өгөхийг хүсжээ. Аав, охин хоёр буцан шумбаж, торны олсыг таслан далайн гахайг сулласан байна. Хүнд байдалд орсон амьтан усны мандалд гарч ирэхдээ амьсгалж, бараг хүнийхтэй адил хашхираан гаргасан хэмээн Энцо дурссан байдаг. Гэвч хамгийн гайхалтай мөч үүний дараа тохиолджээ. Торноос чөлөөлөгдсөн далайн гахай хээлтэй эмэгчин байсныг тэд мэдсэн бөгөөд удалгүй бяцхан зулзагаа төрүүлсэн байна. Хажууд нь тэднийг анх тусламжид дуудсан эрэгчин далайн гахай байжээ. Тэрээр шинэ төрсөн үрээ эхэд нь ойртуулахад тусалж, улмаар гэр бүлээрээ хамт сэлэн одсон байна. Энцо Майорка энэ үйл явдлыг 2011 онд далайн амьтдыг хамгаалах Sea Shepherd байгууллагын кампанит ажлын үеэр өөрөө ярьж байжээ. Хожим түүний охин Патриция ч 2024 онд Италийн Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагадаа уг явдлыг дурсан баталсан юм. Энцо Майоркагийн хувьд энэ учрал далайн амьтдыг хамгаалах үзэл санаагаа улам бататгасан үйл явдал байв. Тэрээр нэгэнтээ: “Хүн амьтны ертөнцийг хүндэтгэж, түүнтэй харилцаж сурах хүртлээ энэ дэлхий дээрх өөрийн жинхэнэ үүрэг, байр суурийг ойлгож чадахгүй” хэмээх санааг онцолж байжээ.

Эртний Египетийн фараон Тутанхамоны эдэлж байсан алтадсан ёслолын сүйх тэрэг. Бараг 3300 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү ховор дурсгал нь эртний египетчүүдийн ур ухаан, гар урлалын гайхамшигт бүтээлүүдийн нэг юм. Энэхүү тэрэг МЭӨ 1323 оны орчимд, Египетийн Шинэ хаант улсын XVIII угсааны үед бүтээгджээ. 1922 оны арваннэгдүгээр сард Британийн археологич Ховард Картер болон түүний баг Хаадын хөндий дэх Тутанхамоны KV62 булшийг малтах үеэр олсон байна. Булшнаас фараоны нийт зургаан сүйх тэрэг илэрсний хоёр нь ёслолын, хоёр нь ан агнуурын, хоёр нь өдөр тутмын хэрэглээний зориулалттай байжээ. Тэрэгний үндсэн араг ясыг хөнгөн боловч бат бөх модоор хийж, гадаргууг нь нимгэн алтан ялтсаар бүржээ. Мөн өнгөт шил, шаазан эдлэл, хагас үнэт чулуугаар нарийн хээ угалз урласан байдаг. Эдгээр сүйх тэрэг нь зөвхөн гоёл чимэглэлийн зориулалттай байгаагүй. Зарим нь ан агнуур, зарим нь хааны ёслолын жагсаалд зориулагджээ. Модон хийцийн уян хатан байдал, арьсан холбоос зэрэг нь хөдөлгөөний доргилтыг багасгахад тусалдаг байв. Сонирхолтой нь, Тутанхамон залуудаа нас барсан шалтгааны талаар олон таамаг бий. Тэдгээрийн нэг нь ан авын үеэр сүйх тэрэгнээс унаж гэмтсэн байж болзошгүй гэсэн таамаг боловч үүнийг баталсан эцсийн нотолгоо одоогоор байхгүй. Өнөөдөр эдгээр түүхэн дурсгал Их Гизагийн Египетийн их музейд хадгалагдаж, Тутанхамоны булшнаас олдсон үнэт зүйлсийн хамт дэлгэгдэж байна. Гурван мянга гаруй жилийн өмнө бүтээгдсэн ч өнөөдөр хүртэл өнгө үзэмж, хийц урлалаараа гайхшруулсаар байгаа нь эртний Египетийн урчуудын ур чадварын гэрч юм. Түүх гэдэг алтан эдлэлд бус, түүнийг бүтээсэн хүний ухаан, ур чадварт мөнхөрдөг билээ. Энхбор Дуулга

АНУ-ын Теннесси мужийн Жонсборо хотод амьдардаг Эмори Харрисон, түүний эхнэр Тельма нар 1955 онд Америкийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татжээ. Учир нь тэд 13 хүүтэй, нэг ч охингүй байв. Тухайн үеийн хэвлэлүүд тэднийг Америкийн хамгийн олон хүүтэй гэр бүлүүдийн нэг хэмээн онцолж байлаа. Эмори, Тельма нар 1933 онд гэрлэж, өнөр өтгөн гэр бүлээ бий болгосон юм. Тэдний хүүхдүүдийн нэг Алвин нярайдаа эндсэн бөгөөд гэр бүлийн угийн бичгийн бүртгэлд нийт 14 хүү, нэг охины нэр тэмдэглэгдэн үлджээ. 1955 онд Харрисоны гэр бүл Нью-Йорк хотод очихдоо гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тельма тухайн үед “Оны хүндэт ээж” хэмээх өргөмжлөл хүртэхээр уригдсан байжээ. Гэр бүлийн энэ ховор түүх Америкийн сонин хэвлэлээр тархаж, олон нийтийн сонирхлыг татсан юм. Гэвч тэдний удаан хүлээсэн хүсэл 1958 оны дөрөвдүгээр сарын 28-нд биелжээ. Гэр бүлд нь Барбара Анн хэмээх охин мэндэлсэн байна. Ийнхүү 13 хүүгийн дараа Харрисоны гэр бүл анхны охиноо өлгийдөн авчээ. Нэгэн гэр бүлд 15 хүүхэд өсөж торнино гэдэг амаргүй. Харин олон жил хүлээсэн охиноо өлгийдсөн тэр баяр хөөр Харрисоны гэр бүлийн түүхэнд мартагдашгүй хуудас болон үлджээ. 13 хүү, нэг охин. Нэг гэр бүлийн олон жилийн хүлээлт ийнхүү биелсэн юм.

"Voice of the people" радио подкастын хөтлөгч, нэвтрүүлэгч Г. Оюунбатын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Самбуугийн Сэрчмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дуучин Сэрчмаа 2026 оны арваннэгдүгээр сарын 14-нд АСА циркт “Эрх саран” тоглолтоо толилуулах гэж байна. 29 жил урлагийн тайзнаа дуулсан Хайрын элч, поп дива түүнтэй уран бүтээл, амьдралын сонголт, эмэгтэй хүний дотоод ертөнц, хүн чанар, уран бүтээлээс гадна ээж хүний үнэ цэнэ, өөрийнхөөрөө байх зоригийн талаар ярилцлаа. -Сайн байна уу, сайхан намаржиж байна уу? Ажил, уран бүтээл, амьдрал ахуй сайн уу. Тоглолтоо хийх гээд тун завгүй явна уу? -Үзэгч, сонсогч, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд их завгүй ажил өрнөсөн сайхан намар болж байна. Урлаг, уран бүтээл, ажил, амьдрал, спорт бүх л зүйл буцалж байна. Энэ намар би Дундговь аймгийн Их газрын чулуунд очсон юм. Гурван мянган морин хуурч, гурван мянган уртын дууч дөрвөн жилдээ нэг чуулж, маш сайхан энерги бүрдүүлж дуулдаг юм байна. Их газрын чулуу бол байгалийн өвөрмөц тогтоцтой, акустик сайтай задгай театр юм байна. Тэнд очоод сэтгэл хөдөлж, огшоод би “Ангир ижий” дуугаа тэр гоё байгаль, уул усандаа өргөл болгож хүндэтгэн дуулсан. Хотод ирсний дараа яагаад ч юм гэнэт тоглолт хийе гэж шийдсэн. Цаг, нөхцөл бүрдэнэ гэж нэг юм байдаг. Болох юм болдгоороо болдог, болохгүй юм яаж ч хичээгээд, зүтгээд нэг л болдоггүй шүү дээ. Дуучдын өлгий тэр сайхан нутагт очиж энерги, хоолойн хүрдээ цэнэглэсэнтэй минь ч холбоотой байх. Ингэж бодоод л сарын дотор бэлтгэлээ базааж, тоглолтоо зарлаад, энэ сайхан мэдээгээ та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. -29 жилийн өмнө дуулж эхэлсэн Сэрчмаа өнөөдрийн тоглолтоо хийх гэж байгаа Сэрчмаа хоёрын хооронд ямар ялгаа байгаа бол? -29 жилийн өмнө анх тайзнаа гарч байсан жаахан охин Сэрчмаа бол үнэхээр ард түмэндээ дуулах гэж тэмүүлж, мөрөөдөж дуулж эхэлж байж л дээ. 29 жилийн дараа хийх гэж байгаа энэ тоглолтынхоо онцлогийг харахад зөвхөн дуулах биш энэ хугацаанд ард түмэндээ хайрлагдлаа, хүндлэгдлээ, үнэндээ ард түмнийхээ охин нь болчихсон юм байна. Энэ хугацаанд дуулсан дуунууд минь хүмүүсийн амьдралын дурсамжтай холбоотой. Тиймээс энэ удаа тайзан дээр зөвхөн дуулах биш, үзэгч, сонсогчидтойгоо хамтдаа дуулж, дурсамжаа сэргээж, ярилцаж, дурсамж бүтээх тийм сайхан үнэ цэнтэй тоглолт хийхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол, Өвөр Монгол, Хятадын хөгжмийн зохиолчидтой хамтарсан 270 гаруй дуу дуулсан байна. Энэ олон дуунаас мэдээж хит дуунуудаа сонгож дуулах болно. Өвөр Монгол сонсогчдоос маань бас олон хүн ирж тоглолтыг маань үзнэ гэсэн. Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа Өвөр Монголчууд олон бий. Тэд ч мөн ирж үзэхээ илэрхийлсэн. -Энэ хугацаанд Сэрчмаагийн хоолой өөрчлөгдсөн үү? -Өөжгий ах “Сэлигийн хоолой яагаад хөгширдөггүй юм вэ. “Надад итгээч, хайрт минь” гээд өмнө дуулж байсан яг тэр янзаараа л байх юм. Гучаад жил өнгөрчихөөд байхад нэг, хоёр тонноор буудаггүй юм уу, хоолой чинь...” гэхэд л би гайхаж “хоолой хөгширдөг” гэдгийг ойлгосон. Магадгүй би энэ хугацаанд хоолойгоо хайрлаж, гамнаж байсан. Миний тоглодог хөгжим бол уянгалаг, яруу сонсголонт, дэлхийн хатан хаан хөгжим. Хоолой минь ч хийл шигээ уянгалаг байгаа нь цаанаас өгөгдсөн өгөгдөл биз. Надад ийм хоолой заяасан бурхан, ээж, аавдаа л талархаж явдаг даа. - Та дуулахаас гадна сошиал орчинд маш идэвхтэй, Sally's comedy group нэртэй пэйжээрээ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж, өөрийн бие даасан том ертөнцийг босгосон эмэгтэй шүү дээ. Энэ тухайгаа сонирхуулаач. -Би Sally's comedy group нэртэй пэйжийн админ. Пэйж маань 140 мянган гишүүнтэй, бид жил болгон шинэ жилээ хамтдаа тэмдэглэдэг. Ер нь IQ өндөртэй, нийгэмд эерэг байдаг хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй байдаг гэж би боддог. Группийнхэн маань нэгдээд нэг гишүүндээ 5 ханатай гэр аваад өгчихдөг, хорт хавдартай эмэгтэйд 100 сая, нөгөөд нь 10 сая төгрөг босгоод өгчихдөг жишээтэй. Ийм л сэтгэлтэй хүмүүс манай группийг бүтээдэг. Тэглээ гээд бид түүнд ингэж тусаллаа, тийм ч юм, ийм ч мөнгө өглөө гэж зарлаад байдаггүй. Угаасаа нийгэм дээр ч, амьдрал дээр ч болж бүтэхгүй зүйл байна. Бүх зүйлийг сөрөг талаас нь хараад байж болохгүй. Пэйжийн дагагчид маань эерэг байж, санаачилсан хүмүүнлэгийн ажлуудыг минь хот, хөдөө, гаднын улс орноос ч дэмжиж байдагт их баярладаг. - Урлаг спортынхон, ялангуяа урлагийн хүмүүс ард түмнээ соён гэгээрүүлэх, түүчээлэх бичигдээгүй хууль байдаг шүү дээ. Дуучин хүний хувьд энэ үүргээ нэр төртэй авч яваа гэж би таныг боддог. -Би хайрын дуунуудаараа бусдын зүрх сэтгэлийг, нийгмийн хурцадмал сэтгэл зүйг тодорхой хэмжээнд зөөллөж яваа гэж боддог. Намайг сэтгүүлчид “Хайрын элч” дуучин гэж нэрлэсэн нь учиртай байх. Хайрын дуу хамгийн олонтой учраас, дуу хоолой маань зөөлөн уянгалаг учраас тэр биз. Тийм болохоор би нийгмийнхээ зүрх сэтгэлийг хайрын дуугаараа зөөллөн нөлөөлөл үзүүлье гэж боддог. Одоо хийх тоглолтоо ч хайрын дуунууддаа суурилан хийх гэж байна. - Дуучин, уран бүтээлчид өөрсдөө ч мэдэлгүйгээр асар олон хүнд нөлөөлж байдаг шүү дээ. Бүр гаргах шийдвэрт нь ч нөлөөлдөг. Гаднын улс оронд ажиллаж, амьдарч байгаа олон мянган хүмүүст сэтгэлийг нь дэвтээх, эх орныг нь, гэрэлтэй сайхан дурсамжийг нь аваад очдог шүү. Хүмүүсийг баярлулаад харин өөрөө юунаас урам зориг авдаг вэ? - Би гоё бэлэг авахаасаа илүү урмын үгэнд их баярладаг. Жишээлбэл, хоёр залуу хуриман дээрээ дуулуулахаар урьлаа. Миний хувьд ажлаа хийгээд л очиж байгаа юм. Гэтэл өнөө хоёр маань “бид таны “Надад итгээч, хайрт минь” дууг сонсож анх танилцсан. Тиймээс та бидний хүндэт зочин. Хуримаа хийхдээ заавал таныг урина гэж удаан төлөвлөсөн” гэхэд нь миний нулимс гарч, их баярласан. Одоо ярьсан чинь бас уйлах нь. Ийм л урмын сайхан үгээр хөглөгдөж, уран бүтээлээ туурвиж амьдардаг даа. -Америкт байх үед ууган охин чинь жаахан байсан. Тэгсэн хэрнээ, хөөрхөн нухацтай царай гаргаад л ээжийнхээ тайзны арын бүх ажлыг зохицуулаад явдаг байсан. Одоо том болжээ. Ээжийн найдвартай ар тал биз? -Би дэлхийн олон улсад, эх орноо тойрон аялан тоглолт хийхдээ ч хүүхдүүдээ багаас нь дагуулж явсан. Охин минь ээжийнхээ арыг дааж, тус болж өссөн. Охин маань саяхан 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авахад нь би хамт иргэний бүртгэлийн газар очоод өмнөөс нь яриад мэргэжилтэнд загнуулсан. “Наад хүн чинь Монгол Улсын иргэн, насанд хүрсэн, өөрөө чихтэй, нүдтэй, хөлтэй, гартай, өөрөө ярьж, хариулж, хурууны хээгээ өгч чадна” гээд намайг загнасан./Инээв/ Би “Өө яана аа, уучлаарай” гээд мэргэжилтний өмнөөс босч охиноо суулгасан. Би чинь охиноо иргэний үнэмлэх авч, том хүн болж байгааг нь бараг ойлгохгүй, ээжийн нүдээр л жаахнаараа гэж хараад байгаа./ Инээв / Заримдаа бид хоёр яг л найзууд шиг. Намайг ийм хувцсаа өмсвөл гоё гэх мэтээр заана. -Саяхан та хоёрын хамтдаа дуулж сошиалаар цацсан бичлэг ээжийн авьяас охинд өвлөгдсөнийг баталж, олон хүн дэмжсэн. Бас шинэ дууны чинь клипэнд тоглосон байна лээ. Ёстой өнөө сүнс нь сэрнэ гэдэг шиг урлаг руу тэмүүлж байна уу. Ээжийн нөлөөлөл яалт ч үгүй байгаа л даа. -Үнэхээр өгөгдөл гэж байдаг юм байна. Охиноо би урлагийн сургуульд оруулаагүй. Би өөрөө нарийн мэргэжлийн сургуульд сурч, хүүхэд нас гэдгийг мэдрэлгүй өссөн. Байрныхаа хүүхдүүдтэй тоглож наадах ч цаг байсангүй. Хичээл сургууль, гэрийн хооронд хүүхэд нас минь өнгөрсөн. Тиймээс охиноо урлагаас хол хүн болох байх гэж бодсон, тэгдэггүй юм байна. Харин бүр эсрэгээрээ, ёстой ген гэж байдаг юм байна. Тэр бичлэгийн тухайд гэвэл бид хоёр гэртээ байхдаа “Ээжийнхээ аль дуунд дуртай вэ, хоёулаа нэг хоолой салгаж дуулж үзэх үү” гэж ярилцаад л бичлэг хийж тавихдаа тэгж их улсаараа давалгаалж үзнэ, хандалт авна гэж ер бодоогүй. Хүмүүс ихэнх нь сайхнаар, хайрлан, дэмжиж хүлээж авсан. Гэтэл бас муулж, дайрсан хүмүүс байсан. Охин маань түүнийг их эмзэг хүлээж авч, сэтгэлээр унасан. “Энэ хүмүүс яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ. Би тэдэнд ямар муу юм хийсэн гэж?” Охин минь ингэж асуусан. Би охиноо тайвшруулж, анх дуулж байх үедээ би ч мөн ийм дайралтад өртөж байснаа ярьж өгсөн. Тэр үед одооных шиг сошиал хөгжөөгүй байлаа. Гэсэн ч шар сониноос эхлээд бишгүйдээ дайралт ирдэг байсан. Тиймээс олны танил, од, нэр хүндтэй хүн байна гэдэг сэтгэлийн дархлаатай байж, олон юмыг давж гарах хэрэг гардаг гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Бичлэгээ цацахдаа энэ тухай огт бодож тооцоолоогүй учраас би бас балмагдсан. -Би бол та хоёрын дуулахыг хараад, шууд л хайрлан хүлээж авсан. Тэгэхээр дүүдээ хандаж “Битгий их эмзэг хүлээж авч сэтгэлээр унаарай. Сөрөг хүмүүс байдаг ч над шиг эерэг сайхнаар харсан хүмүүс олонх нь шүү” гэж хэлье. Ээжийн хувьд охиноо тайзан дээр гарахад ч юм уу, амьдрал дээр ер нь яаж зоригжуулж байна? -Ээж хүний хувьд охиндоо урлаг, уран бүтээл талаас нь зааж зөвлөнө. Охин минь надаас өөр, альтернатив стайлаар дуулдаг. Гэрт бол металл рок л хангинана шүү дээ. Би сонссоор байгаад дасаад бүр дуртай болчихсон. Ер нь нээрээ яахаараа би заавал классик, поп, симфони сонсох ёстой гэж. Охиндоо уусаад одоо тэдний сонсож байгаа урсгал жанрыг сонсох дуртай болоод байна. Би өрх толгойлсон ээж. Тиймээс охиноо бүр багаас нь хүчтэй байх ёстой гэж сургасан. “Миний охин чинь ээжийгээ хамгаалах учиртай, түшиг тулгуур минь шүү” гэж багаас нь ойлгуулсан болохоор их хэрсүү, чанга охин болсон. Сэтгэл зүйн хувьд ч, дуу хоолойн хувьд ч, бие физиологийн хувьд ч ээжээсээ хавьгүй хүчтэй болж өсч байгаа. Мэдээж төгс хүн гэж үгүй. Гэхдээ л ээжээсээ илүү хувилбар болж төрсөн гэж боддог. Жаахан алдаа дутагдал байвал засч залруулаад явчихад охин минь улам мундаг болно гэж бодож байна. -Анх дуулж байсан тэр үеэс чинь одоо техник технологи маш их өөрчлөгдлөө шүү дээ. Энэ уран бүтээлд нөлөөлж байна уу? -Тэгэлгүй яахав. Тэр үед фэйсбүүк гэж байсангүй. ФМ радиогоор л дуу маань явна. Өөрийн CD-гээ гаргахсан гэж бодсоор явтал дуунуудыг минь кассетанд хуулж, хувилаад зараад байна. Шар сонингууд миний тухай бичээд мөнгө олоод байна. Гэтэл би өөрөө юу ч үгүй л яваад байна. 2000-аад оны эхээр л анхны CD-гээ гар дээрээ хүлээж аваад маш баяртайгаар тоглолтоо хийж байлаа. Одоо бол дэлхийн өнцөг буланд, хаана ч шинээр гарсан дууг залуус нэг товч дараад л сонсох боломжтой болсон цаг үе. Дэлхий дээр өнөөдөр 200-300 платформыг голчлон сонсож байна шүү дээ. Тийм болохоор би одоо CD гэхээсээ илүү дижитал альбом гаргая гэсэн бодолтой байгаа. Миний нэг бодож эмзэглэдэг зүйл гэвэл сонсогчид маань эрүүл мэндийн боловсрол, хуулийн боловсрол гэдэгтэй адил хөгжмийн боловсролтой болох хэрэгтэй санагддаг. Ямар нэгэн уран бүтээлийг сонгохдоо энэ хэний бүтээл, артист нь хэн, ямар хүн вэ гэдгийг судалж, мэдэж байж сонсдог, үздэг байх нь нэг ёсондоо боловсрол юм. Монголын орчин үеийн урлагийн эхлэл болсон “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”-ыг, өнөөдрийн манай дуучин, хамтлагуудыг бүгдийг нь л эстрад гэж хараад байх шиг. Гэтэл энд тэнгэр газар шиг ойлголтын зөрөө бий. Жишээлбэл, би Хөгжим бүжгийн сургуульд мэргэжлийн хөгжимчнөөр суралцаад, дараа нь дуулаачаар, мөн ахисан түвшинд магистр хамгаалсан, мэргэжлийн, яс цусны дуучин хүн. Гэтэл авьяасаа хөгжүүлчихсэн, уран сайханч гэдэг шиг дуучид бий шүү дээ. Тэдний зарим нь тоглолтын үеэр ам барьдаг ч юм уу нэг онцгүй үйлдэл гаргачихад “Дуучид бүгдээрээ ийм” гээд ижилхэн тодотгол өгчихдөг. Үүнд би эмзэглэж явдаг. - Дуучин Сэрчмаа тоглолтоо хийж, алга ташилт, асар их хайр хүндлэл дунд дуулаад тайзнаас бууж гэртээ хариад байхдаа ямар мэдрэмжтэй байдаг бол? -Анх манай охиноос ярилцлага авч “Ээж чинь гэртээ яг ямар хүн вэ?” гэсэн чинь “-Өө тэгээд үсээ дээрээ боочихсон ээж л байна шүү дээ. Бид нарыг загнаад л...” гэж хариулсан. /Инээв / Тэр дүр зураг л нүдэнд харагдаж байна. Би чинь ээж хүн. Гэртээ ороод л хувцас хунараа тайлж, будаг шунхаа арилгаад, үсээ толгой дээрээ манжин боогоод л юун нөгөө хайрын элч, поп дива, хийлчин, дуучин байхгүй..., охид руугаа чухал хараад л “аягаа хураахгүй яасан юм бэ, хогоо шүүрдэхгүй юм уу” гэсхийгээд л буйдангийнхаа мухарт шигдэж суугаад Нэтфликс дээр дуртай киногоо үзээд л... Энэ чинь аймаар гоё жаргал байхгүй юу. Бор гэртээ богд, хар гэртээ хаан... Үгүй нээрээ, яасан сайхан жаргал гээч.../ Инээв / -Тоглолтын зарыг харахад олон уран бүтээлч оролцохоор харагдаж байна. Сэрчмаа маань цөөхөн дуу дуулаад болчих юм биш байгаа? – Үзэгчид маань тэгж бодож магадгүй. Гэхдээ би уран бүтээлчидтэйгээ хамтран дуулна. Дуэт дуунуудаасаа тайзан дээр дуулж үзээгүй нь ч бий. Тиймээс тэр дуунуудаа тайзан дээрээ дахин амилуулж, үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна. Тоглолтын туршид би ганцаар дуулаад байвал сонирхол багатай шүү дээ. Уран бүтээлүүдээ шинэ өнгө төрхөөр хүргэх нь энэ тоглолтын нэг онцлог. Ер нь 100 хувь амьд хөгжмийн тоглолт болно. Тоглолтын тайз, дүрслэлийн шийдэл ч бас содон байх болно. Хөшиг шиг унждаг тусгай дэлгэц ашиглан дууны үгсийг үзэгчдэд харуулан, хамтдаа дуулах шийдэл гаргасан. Gen z үеэс бүрдсэн баг тоглолтын маань ар талыг хариуцан ажиллаж байна. Тэд маань гоё болно гэсэн. Би итгэж байна. – Урлаг, уран бүтээл тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг авч байж цааш хөгждөг. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийн үнэ цэнэ, нэр хүндээ хамгаалах шаардлагатай. Та энэ хоёрын заагийг хэрхэн барьдаг вэ? – Энэ бол тухайн уран бүтээлч өөрөө өөрийгөө хэрхэн үнэлж, үнэ цэнээ яаж хадгалах вэ гэдгээс шалтгаална. Миний хувьд найз нөхөд, ойр дотнын хүмүүс маань “Найз нь ийм арга хэмжээтэй, ирээд дуулаад өгөөч, туслаач” гэвэл хүний ёсоор тусалж, зөвшөөрөх үе бий. Хүн чанар гэж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө олны танил нэг хүн над руу утсаар ярьж, дуулж өгөх үү гэж асуусан. Би тухайн үед менежергүй байсан болохоор хэдээр дуулах вэ гэхэд нь үнээ хэлсэн. Тэгсэн чинь “Тэгвэл үнийг чинь хоёр дахин нэмээд өгье” гэж байна. Хаана, ямар арга хэмжээ вэ гэж лавлатал Кемпински зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөнд, ганц хүнд зориулж дуулуулна гэсэн. Тэгэхэд нь “Уучлаарай, би ганц хүнд зориулж дуулдаггүй” гэж хэлээд яриагаа дуусгаж, дугаарыг нь блок хийсэн. Урлаг, дуучин хүний ажлыг өөрөөр ойлгож болохгүй. Уран бүтээлч хүн өөрийн үнэ цэн, нэр хүндээ хамгаалах ёстой гэж боддог. Рок, попын хамт олон, найз нөхдийнхөө хүрээлэл дунд нэр хүндээ өнөө хүртэл хадгалж ирсэн минь баримталж ирсэн зарчимтай маань холбоотой байх. – Бараг 300 орчим дуутай байж тоглолтоо чухам яагаад “Эрх саран” гэж нэрлэх болсон бэ? – “Эрх саран” маань хит парадад олон удаа нэгдүгээрт бичигдэж, нэлээд удаан хугацаанд хит болсон, олны анхаарлыг татсан дуу. Тиймээс би тоглолтоо “Эрх саран” гэж нэрлэсэн. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л. Балхжав, үгийг Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар ах бичсэн. Үг нь их романтик, гүнж, ханхүү гээд төсөөлөл төрүүлсэн, надад маш хөөрхөн санагдаж байсан. Би өөрөө ч залуухан байсан үе. Баярхүү гэдэг залуутай уулзаад, аранжировкийг ази өнгө аястай хиймээр байгаагаа хэлсэн. Тэр санааг минь гоё гаргаж, “G Entertainment”-ийн Ганболд ах болон “Hero Entertainment”-ийн Баатар нар клипийг нь хийсэн. Компьютер график ашиглаж, кэндо спортоор хичээллэдэг залуу тамирчдыг оролцуулсан нь тухайн үед их содон болж байлаа. Саяхан “Girls” хамтлагийн охид энэ дууг өөрсдийн өнгө аясаар шинэчлэн дуулсныг сонсоход надад их хөөрхөн санагдсан. Дүү нар маань эгчийнхээ дууг өөрсдийн үеийн залуус, хүүхдүүдэд хүргэж, таниулж байгаад баярлаж байна. “Girls” хамтлаг тоглолтод маань оролцож “Эрх саран”-г дуулна. – Тэгэхээр “Эрх саран” дууг дурсамжтайгаа хадгалж яваа бүх хүнийг тоглолтдоо урьж байна гэж ойлгож болох нь ээ? - Тэгэлгүй яах вэ. Энэ дууг минь төдийгүй миний дуунуудыг сонсдог бүх хүнийг урьж байна. Арваннэгдүгээр сарын 14-нд АСА циркт уулзацгаая. Хамтдаа халуун дотно, гайхамшигтай, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлцгээе. Ялангуяа залуу үзэгчдээ хүндэтгэн урьж байна.

Таван настай Веруня аавынхаа том цэнхэр нүд рүү ширтэн: — Ааваа, та удахгүй ирэх үү? гэж асуулаа. Тэрээр урьд нь үргэлж инээж хөхөрч, эрхлүүлж тоглодог байсан аав нь өнөөдөр яагаад ийм дүнсгэр, дуугүй болсныг ойлгохгүй байв. Өөртэй нь тоглох ч хүсэлгүй. Ээж нь ч бас яагаад ч юм уйлаад байх юм... — Удахгүй ээ, Веруня минь, удахгүй. Аав нь бүх дайсныг ялчихаад л ирнэ. «Дайсан» гэдэг үг Верунягийн бяцхан ухаанд нэг л аймшигтай, муу зүйл мэт буужээ. — Та тэднийг хэзээ ялах юм бэ? Бүгдийг нь үү? гэж асууснаа хэсэг бодлогоширч байгаад найдвар тээн: — Маргааш уу? Тийм ээ? гэж шаналсан өнгөөр аяархан асуув. — Ааваа, та миний Маняша хүүхэлдэйнд ор хийж өгнө гэж амласан шүү дээ... Магадгүй аав нь үлдчих ч юм бил үү? Аав нь охиныхоо өмнө сөхрөн сууж, тэврээд шаргалхан үсийг нь илбэн: — Хийнэ ээ, охин минь. Заавал хийнэ, гэв. Тэгээд охиноо том, хүчирхэг гараараа цээжиндээ нааж, хоолойд нь зангирсан нулимсаа залгин хана руу хараагаа бурууллаа. Гэнэт Веруня зөвхөн өөрийнх нь бяцхан зүрхэнд төрсөн нэгэн зөн совингоор хүүхэлдэйгээ хооллож байсан "Зэс халбага"-аа аавдаа сунгав. Аав нь хэсэг тээнэгэлзсэнээ халбагыг авч, охиныхоо тунгалаг нүд рүү хараад, аажуухан халаасандаа хийв. ... Гэвч маргааш нь ч, долоо хоногийн дараа ч, бүр жилийн дараа ч Верунягийн аав эргэж ирсэнгүй. Охиндоо хүүхэлдэйн ор хийж өгч, хамт тоглох гэж ирсэнгүй. Эхний үед Веруня хашааны хаалга жаахан чагхийх төдийд л гүйн гардаг байлаа. «Арай аав ирж байгаа юм биш биз?» гэж горьддог байв. Гэрийнх нь хажуугаар өнгөрөх танихгүй эрчүүдийг гунигтай харцаар үдэн: «Миний аав хаана байгаа бол?» гэж бодно. Цаг хугацаа өнгөрч, сарууд улиран одсон ч аав нь ирсэнгүй. Харин Веруня бүхэл бүтэн цэвэр ариун хүүхдийн сэтгэлээрээ аавыгаа удахгүй ирнэ гэдэгт итгэсээр байлаа. Аав нь бүх дайсныг ялчихаад гэртээ ирнэ! Тэгээд тэд дахин өнөр өтгөн гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна. Ээж нь шөнө уйлахаа болино. Эгч нар нь айлын отгон охин түүнийг гомдоохоо болино. Баруун зүгт, алс хол дайн нижигнэж, аав нь дайснуудтай тулалдаж байлаа. Веруня сургуульд оржээ. Ангийнхантайгаа муудалцах үедээ: — Миний аав дайнаас ирэхээр та нарт нэг үзүүлээд өгнө дөө! гэж бардамнан хэлдэг болов. Гудамжинд дүрэмт хувцастай хүн тааралдвал гүйж очоод: — Ах аа, та миний аавыг хараагүй биз? гэж асууна. Тосгоноороо цэргийн хүмүүс хайж, тааралдсан бүхнээсээ асууж явдаг байв. Хариултыг нь зүрх догдлон, найдвар тээн хүлээнэ. Гэвч хариуг нь дуустал ч сонсолгүй урам нь хугаран цааш эргэнэ. 1945 онд тэр өдөр бүр төмөр замын өртөөн дээр очиж, галт тэргээр ирэх цөөн хэдэн фронтын дайчдыг тосон зогсдог байлаа. «Аав минь хаана байна аа?» Хэзээ, хэрхэн тэдний амьдралд аймшигт гурван үг орж ирснийг Веруня одоо ч санадаггүй. «Сураггүй алга болсон». Яагаад тэр вэ? Яагаад аав сураггүй алга болдог юм бэ? Ээж нь дахин дахин уйлж, байж болох бүх ажилд нухлуулан дөрвөн хүүхдээ нуруундаа үүрч амьдрах болов. «Сураггүй алга болсон». Тэжээгчээ алдсаны тэтгэвэр ч олгохгүй. Яг л ял сонсгож байгаа мэт. Удалгүй тэд дүүргийн төв рүү нүүжээ. Ажил төрөл арай дээр, хоол хүнс ч арай элбэг байх гэж найдав. Гэвч тэнд ч бас өлсгөлөн байлаа. Халгай, лууль иднэ. Хөлдөөсөн төмсөөр хийсэн «тошнотик» хэмээх хоол хүртэл иднэ. Амьд үлдэхийн тулд юу эсийг идсэн гэх вэ! Дайны дараах хүүхэд нас нь хожим түүнд хүнд дурсамж болон үлджээ. Гэхдээ тэд амьд гарсан. Эгч дүүсийнх нь хэн нь ч өлсөж үхээгүй. Ээж нь бүгдийг нь тэжээж, өсгөж, боловсролтой болгосон юм. Харин өөрөө туйлдаж, бага охиноо гэрлүүлснээс жилийн дараа саажилт тусан хэвтэрт орж, аажмаар хорвоог орхижээ. Маняша хүүхэлдэй нь аль хэдийнэ элэгдэж, урагдаад үгүй болсон байлаа... Веруня сургуулиа төгсөж, үйлдвэрийн дэргэдэх мэргэжлийн сургуульд орон, үеийн сая сая охидын адил амьдралаа үргэлжлүүлэв. Ажил хийж, гэрлэж, хүүхэд төрүүллээ. Гэвч аавынх нь тухай бодол түүнийг хэзээ ч орхисонгүй. Хүүхэд насных шигээ хурц шаналал биш болсон ч аав нь дэргэд нь байхгүй гэдэг үргэлж мэдрэгдэнэ. Сэтгэлийнх нь хамгийн гүнд өргөс мэт зоогдсон гарз байлаа. Заримдаа ааваасаа дотроо зөвлөгөө хүсэж, яах ёстойгоо асууна. Тэгээд аавынхаа өмнөөс өөрөө өөртөө хариулдаг байв. Хэн нэгэн түүний тухай, гэр бүлийнх нь тухай ярихад Веруня хэзээ ч «миний эцэг» гэж хэлдэггүй байлаа. Үргэлж л: «Миний аав» гэж хэлнэ. Нэгэн удаа зургаан настай хүү Вовка нь түүн дээр ирээд: — Ээж ээ, манайд хоёр эмээ байдаг. Харин өвөө нар байгаагүй юм уу? гэж асуужээ. «Би чинь ингэхэд юу хийж явав аа?» гэж тэр өөрийгөө зэмлэв. Яаран шүүгээгээ онгойлгож, хуучин гэр бүлийн цомгоо гарган, аавынхаа хадгалагдаж үлдсэн ганцхан зургийг хүүдээ үзүүллээ. Зураг дээр аав нь гэрийнхээ үүдний довжоон дээр инээмсэглэн сууж байв. — Энэ бол чиний өвөө. Вовка зургийг итгэж ядан авч: — Энэ миний өвөө юм уу? — Тийм ээ. Чиний өвөө Егор. Маргааш нь Веруня зургийн газарт очиж, тэр зургийг томруулан хэвлүүлжээ. Түүнээс хойш өвөөгийнх нь хөрөг гэрийнх нь хамгийн хүндтэй газарт байнга өлгөөтэй байх болсон юм. Дайны дараах бүх он жилүүдэд Веруня эгч нартайгаа хамт аавыгаа олох гэж олон удаа оролдсон. Сураггүй болсон цэргийнхээ талаар ямар нэгэн мэдээлэл олж өгч магадгүй гэсэн бүх байгууллагад захидал бичиж байв. Гэвч бүгд талаар өнгөрнө. Хаанаас ч ирэх хариу нь ижил: «Бүртгэлд байхгүй. Мэдээлэл алга». Сураггүй алга болсон! Итгэл найдвараа алдаж болох л байсан. Гэвч Веруня хэзээ нэгэн цагт аав нь олдоно гэдэгт итгэсээр байлаа. Заримдаа телевизээр дайны талбараас сураггүй болсон цэргүүдийн шарилыг олсон тухай мэдээ гарна. Тэдний ар гэрийнхний нулимстай атлаа аз жаргалтай царайг хараад хамт баярлаж, бас атаархана. «Миний аав ч бас нэг өдөр олдох болов уу...» гэж мөрөөднө. Ажил төрөл, ахуй амьдрал, зуслан, гэр орны ажил гээд явсаар тэтгэвэрт гарах нас нь ч болжээ. Хүүхдүүд нь тус тусын аз жаргалыг эрж, өөр өөрийн замаар явцгаав. Эгч нар нь нэг нэгээрээ аавыгаа хүлээсээр хорвоог орхилоо. Нөхрөөсөө эрт бэлэвсэрсэн Веруня хамаг байдаг хөрөнгөө зарж, багахан хуримтлалаа аваад төрсөн тосгондоо буцаж ирэв. Хүүхэд нас нь өнгөрсөн тэр л газар. Байшин худалдаж авч, хоёр ямаатай болов. Түүнийг ямар нэгэн зүйл энд татаж байлаа. Өөрөө ч үүнийгээ сайн ойлгодоггүй байсан ч сэтгэлийнхээ гүнд олон жилийн турш хадгалж ирсэн ганцхан бодол нь: «Аав минь энд л буцаж ирэх ёстой. Төрсөн тосгондоо». Ингээд тэр эндээ бараг хорин жилийг чимээгүй, даруухан, бусдын нүднээс далд өнгөрүүлжээ. Ямаагаа сааж, ногооны талбайдаа ажиллаж, хананд өлгөөтэй аавынхаа хөрөгтэй байнга ярилцана. Өдөр тутмын жижиг сажиг явдлаа ярьж, баяр хөөрөө хуваалцана. — Удахгүй шууданч Ленка ирнэ. Тэтгэвэр авчирна. Бас тосгоны сонин хачныг ярьж өгнө дөө... Аан, ярьж байтал өөрөө хүрээд ирлээ! Өнөөдөр тэр нэг л их сандруу, үс гэзэг нь арзайчихсан явна. Тавь хүрч яваа эмэгтэйг хүртэл Ленка гэж дуудсаар. Сандарч тэвдсэн, хөдөлгөөнтэй ч уг нь сайхан сэтгэлтэй хүн дээ. Хараач, яасан ч их яарна вэ! Верунягийн зүрх ямар нэгэн чухал зүйл болох гэж буйг зөнгөөрөө мэдэрсэн мэт хүчтэй цохилов. Урьд нь Ленкаг гэрийнхээ үүдэнд тосдог байсан бол өнөөдөр бүр хашааны хаалга хүртэл гарч ирлээ. Шууданчийнх нь энэ их догдлол өөртэй нь ямар нэгэн холбоотой гэдгийг зүрх нь мэдэрч байв. — Вера эгч ээ! Вера эгч ээ! гэж Ленка амьсгаадан гүйж ирснээ шууд л. — Таны аав олдлоо! гэж хэлэв. Тэр яг л «Таны аав» гэж хэлсэн юм. Веруня түүнд тэр дороо итгэжээ. Баярлаж хөөрсөн аз жаргалаасаа толгой нь эргэж, хөл нь сулран, аажуухан сандал дээр суув. Тэгээд чимээгүйхэн уйлж эхэллээ... Аав минь олджээ. Миний аав... Ленка хайгуулын баг, Новгород хот, тосгоны захиргаа энэ тэр гэж ямар нэгэн зүйл ярьсаар байсан ч Веруня түүнийг аль хэдийн сонсохоо больжээ. Тэр ганцхан бодолдоо умбан сууна. «Миний аав олджээ». Энэ хорвоод үүнээс илүү чухал зүйл түүнд байсангүй. Эцэст нь хүлээлт нь биелжээ! Сарын дараа Ленка дахиад л сандран гүйж ирэв. — Вера эгч ээ, танд Новгородоос илгээмж ирлээ! Верунягийн зүрх бараг зогсох шахав. Юу болоо вэ? Яагаад Новгородоос? Хэнээс? — Энд «Долина» эрлийн экспедиц гэж бичсэн байна, гэж Ленка хэлээд илгээмжийг задлахыг нь тэсгэлгүй хүлээнэ. — Хараач, ямар хуучны эд зүйлс вэ! гэж Ленка хайрцаг руу өнгийн харлаа. Харин Веруня эдгээр зүйлс хэнийх болохыг тэр дороо ойлгожээ. Тэр яаран сандралгүй, догдлон байж, жижиг боодол бүрийг нэг нэгээр нь гаргаж үзэв. Цоорсон паалантай аяга, хэдэн зоос бүхий уут, сахлын хутга, хөөсрүүлэгч бийр... Тэгтэл зэвэнд идэгдэж, бараг танигдахаа больсон нэгэн "Зэс халбага" гарч ирлээ. Веруня тэр халбагыг удаан гэгч нь ширтэв. Алс холын хүүхэд насныхаа дурсамжийн тасархайг санах гэж хичээлээ. Гэтэл гэнэт нүднийх нь өмнө хөшиг нээгдэх шиг болов! Бүх зүйл нэг дор тодорхой боллоо. Аавынх нь царай, Маняша хүүхэлдэй, тэр халбага... Дайнд мордохынх нь өмнө аавдаа өгсөн яг тэр халбага! Хөл нь дахин сулран, биеэ барьж дийлэхээ больсон Веруня чангаар эхэр татан уйллаа. Түүнийг дагаад Ленка ч уйлав... ... Аавыг нь оршуулах ёслол сүр жавхлантай болов. Хүндэтгэлийн үг хэлж, буудлага үйлдэн, үдэлтийн (салалтын) найрал хөгжим эгшиглүүлжээ. Веруня жижигхэн авсны дэргэд зогсож, зэс халбагаа цээжиндээ чанга тэврэн, нарны гэрэл рүү инээмсэглэн харж байлаа. Түүний нүднээс аз жаргалын нулимс урсана. «Миний аав буцаж ирлээ... Буцаад ирчихлээ!» Зохиогч: Александр Савельев Орчуулсан Энхбор Дуулга

Японд болсон газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн гэрийн нурсан балгас дээр иржээ. Нурангин дор нэгэн эмэгтэйн цогцос харагдсан бөгөөд түүний биеийн байдал нэг л хачин байлаа. Тэр залбирч байгаа мэт өвдөглөн сууж, бие нь урагш бөхийж, гартаа ямар нэгэн зүйл тэврэн хэвтжээ. Нурсан барилга түүний нуруу, толгойг маш их гэмтээснн байв. Аврах багийн ахлагч хананы нарийн ан цаваар эмэгтэйн цогцос руу харлаа. Тэр эмэгтэй амьд байгаасай гэж тэр залбирч байв. Гэсэн хэдий ч түүний хүйтэн бие нь түүнийг нас барсныг илтгэнэ. Аврагчид дараагийн нурсан барилгыг үзэхээр цааш явлаа. Гэвч нэгэн ер бусын хүч багийн ахлагчийг нөгөө нас барсан эмэгтэйн байшин руу дууджээ. Тэрээр өвдөглөн суугаад эмэгтэйн цогцосны доорх зайг судлахын тулд нарийн ан цаваар толгойгоо оруулан сайтар нягтлав. Гэнэт тэр "Хүүхэд! Хүүхэд" гэж догдлон хашгирав. Бүх багийнхан эмэгтэйн цогцсыг тойрсон хог хаягдлыг яаран гаргаж, болгоомжтойгоор цогцсыг гаргалаа. Гэтэл түүний доор хөнжилд ороосон гурван сартай хүү хэвтэж байв. Эмэгтэй хүүгээ аврахын тулд өөрийгөө золиосолсон нь илт. Байшин нурахад тэр хүүгээ биеэрээ хамгаалан өөрөө амь эрсджээ. Багийн ахлагч хүүг өргөн гаргахад бяцхан хүү тайван унтсаар л байжээ. Эмч хүүг үзлэгт оруулахаар яаран ирэв. Аврагч нар хөнжлийг дэлгэхэд түүний доор гар утас байлаа. Утсан дээр: "Хэрэв чи амьд үлдвэл, би чамд хайртай байсан гэдгийг санаарай" гэсэн мессеж бичсэн байв. Утсыг гараас гарт дамжуулан бүгд уншиж, зурвасыг уншсан хүн бүр уйлж байлаа. "Хэрэв чи амьд үлдвэл, би чамд хайртай байсан гэдгийг санаарай". Эхийн хайр ийм л агуу. - Larisa Nikora орчуулсан Энхбор Дуулга

Намайг багад эмээ минь тэтгэврийн хэдээ буухаар л хаачих гэж байгаагаа хэнд ч хэлэхгүй гараад явчихна. Удаж удаж орой орж ирэхдээ гадуурх гурил нь хуруу хүрэхийн аяар өмөрсөн, жигтэйхэн амттай бурман шанзтай бор еэвэн яг гурван ширхэгийг авчирдагсан. Маргааш нь өглөө босоод би нэгийг нь иднэ. Өдөр хичээлдээ явахын өмнө бас нэгийг нь идэж цайлах. Харин орой сургуулиас ирэхдээ нөгөө үлдсэн ганц еэвэнгээ бодон бодон гэр рүүгээ дэгддэг байлаа. Ер нь бол эмээгийн тэтгэвэр буух дөхөхөөр нөгөө бор еэвэнгээ амтархан идэх цаг айсуйг мэдрээд тэрүүхэндээ л догдлон хүлээнэ. Гэтэл нэг удаа эмээ тэтгэврээ авчихаад нөгөө л чимээгүйхэн гардагаараа яваад өгсөн ч оройхон орж ирэхдээ нэг л дуу шуу муутай ороод ирлээ. Хамгийн хачирхалтай нь нөгөө еэвэнгээ авчраагүй байв. Би ч эмээгээс еэвэнгээ нэхтэл, -Дуугүй бай. Том болоод өөрөө хийж сураарай гэчихээд галын өрөөнөөс намайг бараг л хөөх нь тэр. Эмээ тэр өдөр, маргааш нь ч дахиж дуугараагүй. Харин нөгөөдөр нь үүрээр дөнгөж сэрж аядаж байх зуур минь эмээ, ээж хоёр галын өрөөнд юу ч юм аажуухан ярилцахыг сонссон ч тэгэсхийгээд буцаад унтчихаж. Орой нь ээж маань аавд, -Нөгөө муу бор еэвэн хийдэг өвгөн нь өнгөрчихсөн байж гэнээ. Аав, -Өө, чааваас. Дотор хүн билүү? -Тийм ээ. Хүүхдүүд нь орхиод явчихсан. Өөрөө зөрсөөр байгаад энд үлдсэн юм гэсэн хэмээн ярилцахыг сонссон ч юун өвгөн, юун дотор хүний тухай яриад байгааг нь ёстой ойлгоогүй юм. Тухайн үед надад хэн нэгэн өвгөн нас барчихсан нь биш, харин гайхалтай амттай бор еэвэнгээ дахиж идэхгүй гэдэг л маш харамсалтай байлаа. Гэхдээ би одоо ч тэр еэвэнгийн амтыг мартдаггүй юм. Бас яг тийм сайхан амттайтай нь дахиж таараагүй л явна. Л.Таванбаяр. Улаанбаатар хот.

1937 оны аравдугаар сарын 5-нд Франклин Рузвельт сэтгэл хөдөлгөм нэгэн үйлдэл хийжээ. Тэрээр Бруклин дахь цахилгаан шатгүй, жижигхэн байранд амьдардаг Мэри Томпсон хэмээх ганц бие эхэд туслахаар нууцаар очсон гэнэ. Үйлдвэрийн ажлаасаа халагдаж, гурван хүүхдээ хэрхэн хооллож ундлахаа мэдэхгүй болсон тухай түүний зүрх шимшрэм захидлыг уншсаныхаа дараа ийм шийдвэр гаргажээ. Мэри хаалгаа нээтэл АНУ-ын Ерөнхийлөгч өөрийнх нь өмнө хүнсний зүйл дүүргэсэн сагс, мөнгөний чек хийсэн дугтуй барьчихсан зогсож байв. Эмэгтэй бүр ухаан алдан унасан гэдэг. Гэхдээ энэ түүхийг үнэхээр сэтгэл хөдөлгөм болгодог зүйл нь Рузвельт зүгээр л хоол хүнс үлдээгээд, гэрэл зураг авахуулчихаад явсангүй. Тэрээр Мэригийн хуучирч муудсан гал тогооны ширээний ард нэг цаг гаруй сууж, хүүхдийг нь өвөр дээрээ бүүвэйлэн, том хүүхдүүдэд нь гэрийн даалгавраа хийхэд тусалжээ. Тэрээр саа өвчнөөр өвдсөнийхөө дараа өөрийгөө хангалттай сайн хүн байж чадах эсэхээс айж байсан тухайгаа ярьсан байна. Өглөө бүр сэрэхдээ амьдралаа үргэлжлүүлэн авч явж чадах болов уу хэмээн өөрөөсөө асуудаг байснаа ч хуваалцжээ. Ийнхүү давчуу жижигхэн гал тогоонд дэлхийн хамгийн хүчирхэг хүн, өөрийгөө ямар ч хүч чадалгүй мэт мэдэрч байсан нэгэн эмэгтэй хоёр айдас, зовнилоо хуваалцаж, эцэст нь хоёулаа сэтгэлийн тэнхээтэй болсон гэдэг. Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол Рузвельт энэ айлчлалынхаа талаар хэвлэл мэдээлэлд хэзээ ч задруулахгүй байхыг Нууц албаны ажилтнуудаасаа амласан ёсоороо хадгалахыг хүссэн гэх хэсэг юм. Учир нь тэрээр: «Энэ бол улс төрийн тухай биш. Энэ бол нэг хүн нөгөө хүндээ тусалж байгаа тухай юм. Жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг сурталчилгааны хэрэгсэл болгож эхэлмэгц бид ямар нэгэн ариун нандин зүйлийг алддаг» хэмээн хэлсэн гэнэ. Энэ түүхэнд өгүүлснээр, Рузвельт ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа жирийн америкчуудын гэрт ийм маягаар 200 гаруй удаа урьдчилан төлөвлөөгүй айлчлал хийж байжээ. Элеонор Рузвельтийн хувийн баримт бичигт энэ тухай тэмдэглэгдсэн гэх бөгөөд тэрээр хүмүүст хүнс хүргэж өгөх, хугацаа хэтэрсэн түрээсийн төлбөрийг нь төлөх, өндөр настнуудтай хамт сууж ярилцах зэргээр тусалдаг байв. Тэрээр ийм уулзалтуудын үеэр Нууц албаны ажилтнуудаа гадаа хүлээхийг хүсдэг байсан аж. Учир нь албан тушаалынх нь сүр хүч, хариуцлагаас ангид, хоёр хүн чин сэтгэлээсээ ярилцаж буй энгийн мөчийг жинхэнэ хэвээр нь үлдээхийг хүсдэг байжээ. Мэри Томпсон Рузвельтийг нас барах хүртэл тэр оройн тухай хэнд ч ярилгүй нууцалсан гэдэг. Харин Ерөнхийлөгчийг таалал төгссөний дараа нэгэн сэтгүүлчид ийнхүү ярьсан хэмээн өгүүлдэг. «Тэр манайд Ерөнхийлөгчийн хувиар бус, айж эмээх ямар байдгийг ойлгодог эцэг хүний хувиар ирсэн юм. Явахдаа намайг тэврээд, хүүхдүүдийнхээ сайн ээж байх нь Америкт хийж болох хамгийн чухал ажил гэж шивнэсэн. Энэ нь бүр...-аас ч чухал гэж хэлсэн юм». «Тэр юу ч хийсэн, би түүнд итгэдэг байсан. Учир нь түүний нүднээс хэлсэн үг бүр нь чин сэтгэлээсээ гарч байгааг харж байлаа» гэж Мэри дурссан хэмээн уг түүхэнд өгүүлжээ. Энэ түүхийн хамгийн гол сургамж нь Рузвельтийн тухай өгүүлсэн дурсамжаас ч илүү өргөн утгатай. Жинхэнэ агуу чанар гэдэг хөшөө дурсгал, түүхийн сурах бичгээр хэмжигддэггүй. Харин өөрт байгаа эрх мэдэл, боломж бололцоогоо ашиглан ядаж нэг хүнд өөрийгөө анзаарагдсан, үнэ цэнтэй, зовлон бэрхшээлтэйгээ ганцаараа тэмцэж яваа биш гэдгийг мэдрүүлэх тэрхүү чимээгүй мөчүүдээр хэмжигддэг юм. Энхбор Дуулга

Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Өнөөдөр бид Монголын тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, амьдралын баялаг туршлага, уран бүтээлийн арвин замналаараа үе үеийнхэндээ үлгэр болсон эрхэм жүжигчинтэй ярилцахаар бэлтгэлээ. Тангадын Борхүү гэх сайхан эмэгтэйн тухай мэдэхгүй хүн ховор биз! Бид өнөөдөр түүний бага нас, урлаг уран бүтээлийн талаар ярилцахаар бэлтгэлээ. Танд энэ өдрийн мэндийг хүргье! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа! - Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргье ээ! Хүн гэдэг хорвоогийн жамаар жаргал зовлонг ээлжлэн туулж, туулсан бүхнээрээ төлөвшиж явдаг юм байна. Миний бага нас, аав ээжийн минь сургааль, амьдралын хатуу зөөлөн өдрүүд, урлагийн тайзан дээр өнгөрүүлсэн он жилүүд энэ бүхэн миний амьдралын зам мөр болжээ. Тэр бүхнээсээ хуваалцаж суух хувь тохиосонд баяртай байна. 1. Таны тайз дэлгэцэнд өнгөрүүлсэн олон олон бүтээлүүдийг Монголчууд мэднэ. Харин бидний мэдэхгүй дуранд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Би 1944 оны Мичин жилд, Говь-Алтай аймгийн Халиун сумын Хар Азаргын нуруунд, Тангад гэх айлын гурав дахь хүүхэд болж төрлөө. Тэр үед дэлхийн хоёрдугаар дайн саяхан дуусаж, амьдрал хүнд байсан учир идэж уух, эдэлж хэрэглэх зүйл ховор байв. Мал маллах нь манай амьдралын гол тулгуур байсан ч манай аав хувиараа тариа тарьдаг байсан тул бид гурил, будаагаар тийм ч их дутагдаагүй. Ээж, аавынхаа гараар өссөн болохоор би багаас хөдөөний амьдрал ямар байдгийг мэддэг байлаа. Амьдралын хувьд бол дунд зэргийн ядуувтархан цөөхөн малтай байсан ч гэсэн ээж аавынхаа буянаар элэг бүтэн өссөн. 1948 онд миний эрэгтэй дүү төрсийм. Бидний үед тоглоом байтугай хагархай шилний хэлтэрхий олддоггүй байлаа. Гол дээр очоод өнгө өнгийн чулуу, цэцэг цуглуулаад энд тэнд тавиад айл гэр болж тоглоно. Ээж минь ус аваад ир гээд хувин өгөөд явуулна. Хувингаараа ус зөөгөөд зурамны нүх рүү хийж гарч иртэл нь хүлээнэ. Хүүхэд гэдэг чинь тийм л гэнэн томоогүй байдаг юм л даа. Тэгээд 8 нас хүрээд сургуульд орлоо доо. Ээж минь надад даавуун цүнх хийж өгөөд нэг дэвтэр, харандаа өөр юм байхгүй. Тухайн үед Монгол гэр дотор боловсрол эзэмшдэг байлаа. Ширээ сандал гэх юм үгүй шүү дээ. Өвдгөн дээрээ суугаад л бичиж гарна. Дэвтэр минь их хурдан дуусна. Бие биенээсээ цаас гуйна. Нэг тал дээр нь тоогоо бичээд, эргүүлж харуулаад үсгээ биччихэж байгаа юм. Нөгөө муу жаахан цаасан дээрээ зөндөө юм бичнэ. Дөрөвдүгээр ангид байхад аав минь бурхан болж, бидний амьдрал хүндэрсэн. Ээж минь дөрвөн хүүхдээ өсгөх гэж үнэхээр их зүдэрсэн дээ хөөрхий минь. Айлын түшиг тулгуур болсон хүнгүй болоход амьдралын ачаа ээжийн минь нуруун дээр л бүхлээрээ буусан юм. 2. Аав ээж тань танд захиж хэлдэг хамгийн үнэтэй сургааль юу байсан бэ? Аав, ээж минь надад олон сайхан сургааль захиж хэлдэг байсан. Хүнийг хүндэлж яв, эвтэй найртай бай, ямар ч ажлыг сайн сайхан бүтээхийн төлөө хичээ, хийж бүтээх зүйлээсээ хойш суух хэрэггүй гэж сургана. Энэ бол өнөөгийн эцэг эхчүүд ч үр хүүхдэдээ захидаг үнэтэй сургааль юм шүү дээ. Гэхдээ миний ой тойнд хамгийн тод үлдсэн нэг үг л үг байдаг юм. “Дутуу үлдээсэн ажил толгойд ял болдог юм шүү” гэсэн захиас. Энэ үгийг би одоо хүртэл мартдаггүй, өөрийн хүүхдүүддээ ч мөн адил хэлдэг. 3. Тэгэлгүй яах вэ? Таны хамгийн их хайрладаг дурсамж юу вэ? Их олон бий. Гэхдээ аавдаа би дэндүү хайртай байсан юм. Манай аав тариа тарьж, задгай талбай дээрээ хураан тавина. Хашаа хороо гэж байхгүй болохоор хээр бэлчсэн адуу мал тариаг нь идчих гээд аав минь шөнөжин манаж хонодог байсан. Би аавдаа л эрхлэх их дуртай. Орой бүр аавтайгаа унтах гээд гүйгээд очно. Аав минь “Шөнө дөлөөр ийш тийшээ битгий гүйгээд бай. Голын усанд унавал аюул болно.” Гэж ээжид минь захина. Ээж минь их л ядардаг байсан биз. Дүүг өвөртлөөд дорхноо л хурхираад унтаад өгнө. Тэгэхээр нь би чимээгүйхэн хаалгаа онгойлгоод аав руугаа гүйчихнэ шүү дээ. Одоо бодох нээ аавынхаа дэргэд байсан үеүүд минь л их түшигтэй жаргалтай байж дээ. 4. Таны мэргэжлийн хамгийн сайхан тал? Жүжигчин гэдэг чинь хамгийн сайхан мэргэжил. Гэхдээ энэ мэргэжлийн гол үндэс нь амьдралыг мэдэхэд оршдог гэж би боддог юм. Амьдралыг мэдэхгүй хүн сайн жүжигчин ч болж чадахгүй, сайн найруулагч ч болж чадахгүй. Жишээлбэл, эмчийн дүр бүтээх болбол эмч хүний хариуцлага, өвчтөнтэйгөө хэрхэн харьцдагийг өөрөө эмч биш ч гэсэн тэр хүний оронд өөрийгөө тавьж мэдрэх хэрэгтэй. Тэрийг мэдрэх нь л надад бол хамгийн сайхан байдаг юм даа. 5. Өнөө цагийн кинонуудад хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад хүмүүс тэгж ханддаг юм бол? Түрүүний хэлсэнчлэн жүжигчин хүн бүх мэргэжлээр байтугай бүх амьдралаар амьдарч үздэг. Өнөөх л амьдралыг харах өнцөг, мэдлэг, мэдрэмжтэй холбоотой асуудал. Зохиолч хүн нэг тархиараа олон хүний бодол, сэтгэл, хувь заяаг орлуулж бичдэг нь өөрөө маш хэцүү ажил. Заримдаа дүр дутуу бичигдсэн байж болно. Харин жүжигчин тэр дүрийг сайтар судалж “энэ хүн хэн бэ, юуны тухай өгүүлж байна вэ?” гэдгийг л нарийн ухаж ойлговол урлаг гэдэг чинь ганцхан шалгууртай. Тэр нь үнэн. Үнэнд дөхвөл хэн ч шүүмжлэхгүй шүү дээ. 6. Таны хамгийн сүүлчийн уран бүтээл? Хамгийн сүүлийн уран бүтээл? Хамгийн сүүлийн уран бүтээл минь Чингүүн найруулагчийн “Зуд” хэмээх кино. Хэдхэн хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд зураг авалтаа амжилттай, сайхан хийгээд ирлээ. Би кино багийнхандаа их баярлаж байгаа. Яагаад гэвэл анх энэ дүрийн саналыг тавихад нь нэрийг нь сонсоод л “Энэ бол миний амьдралд маш ойр, надад тохирох дүр байна” гэж бодсон. Зуд гэдэг зүйл бараг зун ч тохиолдох нь бий. Үүнийг би өсвөр наснаасаа эхлээд өдий 80 нас хүртлээ үзэж, туулж ирлээ. 7. Зуд гэхээр их сонин, сонирхолтой сонсогдож байна л даа. Уран бүтээл нь олон хүнд хүрч, сайшаагдах болтугай. - Тэгэлгүй яах вэ? Кино маань цаг хугацааны шалгуурыг давж, урт настай, олон хүний зүрх сэтгэлд хүрсэн үнэ цэнтэй бүтээл болно гэдэгт найдаж байна. Сайхан, ухаарал хайрласан ярилцлага боллоо гэж бид харж байна. Танд болон нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ өдрийг бид зөвхөн эмэгтэйчүүдийн баяр гэж бус, ээжийгээ баярлуулж буй үр хүүхдүүдийн, хань ижлээ баярлуулж буй нөхөр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг түгээдэг хүн бүрийн баяр хэмээн хардаг юм. Та бүхэн минь сайхан баярлаж, аз жаргал, инээмсэглэлээр дүүрэн байх болтугай.

Өчигдөр Үндэсний телевизээр “Эйнштейн. Теория любви” киноны төгсгөлийн ангийг санаандгүй үзээд сэтгэл ихэд хөдөллөө. Эйнштэйн гэхээр хэлээ гаргасан, замбараагүй цагаан үстэй хөгшин эр, самбар дүүрэн томьёо, харьцангуйн онол санаанд ордог. Гэтэл кинонд үзэсгэлэнт бүсгүйд чин сэтгэлээсээ дурласан, хүүхэд шиг гэнэн цайлган хижээл эр харагдав. Хүн бүхний биширдэг суутан хайртай эмэгтэйнхээ өмнө эгэл нэгэн болжээ. Уулзахыг нь хүлээнэ, хэлсэн үгэнд нь итгэнэ, хамт байхдаа баярлана. Харин бүсгүй нь нөхөртэй. Маргаритагийн “Би нөхөртөө ч, чамд ч хайртай” гэдэг үг сэтгэлээс гарсангүй. Нөхөртэйгөө өнгөрүүлсэн он жилүүд, хамт бүтээсэн амьдрал нь өөр эрд дурласнаар үнэ цэнгүй болчихгүй. Гэтэл шинээр төрсөн сэтгэлээ ч үгүйсгэж чадахгүй. Киноны Маргарита хоёр эрд хоёуланд нь чин сэтгэлээр хандаж байгаа нь энэ түүхийг улам гунигтай болгох шиг. Нөхөр, уран барималч эрийн шаналал ч үггүйгээр зүрх өвтгөнө. Ингээд тэдний бодит түүхийг сонирхож үзлээ. ХЭДХЭН САРЫН АЯЛАЛ 22 ЖИЛ БОЛЖЭЭ 1923 оны сүүлээр Оросын уран барималч Сергей Конёнков эхнэр Маргаритагийн хамт урлагийн үзэсгэлэнд оролцохоор гадаадад гарчээ. Тэд жилийн өмнө гэрлэсэн байв. Хэдхэн сар яваад буцах төлөвлөгөөтэй байсан ч хосууд 22 жил гол төлөв Нью-Йоркт амьдарсан байна. Америкт Сергей баримлаа бүтээж, захиалга авч ажиллана. Маргарита нөхрийнхөө хамгийн ойрын туслагч болжээ. Гоо үзэсгэлэнгээрээ анхаарал татахуйц тэр бүсгүй Москвад Полторацкаягийн эмэгтэйчүүдийн хуулийн дээд курст суралцаж байсан, англи хэл сайн мэддэгээс гадна хүмүүстэй эвтэйхэн харилцдаг, ажил хэрэг зохицуулдаг, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байв. Сергей анх түүний гэрэл зургийг анх хараад биширсэн тухай дурсамж ч бий. Тэр нөхрийнхөө өмнө загвар болж суухаас гадна бүтээлүүдийг нь хүмүүст хүргэхэд тусалж, захиалагчидтай харилцах, бүтээл борлуулах, захидал бичиг хөтлөх зэрэг ажлыг хариуцдаг байжээ. 1935 онд Сергей Эйнштэйний баримал хөрөг дээр ажиллаж эхлэв. Эрдэмтэн урланд нь ирж суух болсон нь Маргаритатай танилцах эхлэл болжээ. Улмаар Конёнковын гэр бүлтэй нөхөрлөх болсон байна. Тэр үед Маргарита дөч орчим, Эйнштэйн тавь гарсан насны хүн байв. Хоёулаа амьдралын туршлагатай, өөрийн гэсэн амьдралтай болсон хүмүүс. Нөхөрлөл нь яг хэзээ дурлал болсныг тодорхой хэлэхэд хэцүү. Эйнштэйний эхнэр Эльза 1936 онд нас баржээ. Маргаритатай үүссэн дотно холбоо нь түүнээс өмнө эсвэл дараа эхэлсэн эсэх талаар эх сурвалжууд нэг мөр хариулдаггүй. Харин тэдний дурлал бодит байсныг захидлууд нь гэрчилдэг. ЗАХИДАЛД ҮЛДСЭН ЭГЭЛ ХҮН 1945 онд Маргарита нөхөртэйгөө Зөвлөлтөд буцаж, Эйнштэйн Америкт үлджээ. Үүнээс хойш тэд захидлаар холбоотой байв. 1946 оны зургаадугаар сард Эйнштэйн танилдаа бичихдээ Маргаритагаас ойролцоогоор сар бүр захидал авч байгаагаа мэдэгдсэн байдаг. Маргаритад бичсэн захидлуудаас нь Эйнштэйний өдөр тутмын амьдрал харагдана. Тэр өвдсөнөө, хүмүүстэй уулзсанаа, хөгжим тоглосноо түүнд бичдэг байжээ. Хамт өнгөрүүлсэн өдрүүдийг санагдуулах өрөөний зураг хүртэл зурж илгээсэн байна. Тэдний захидлуудад “Альмар” гэх дотно нэр гардаг. Үүнийг Альберт, Маргарита гэсэн хоёр нэрийн нийлэмж гэж тайлбарладаг. Нэг захидалдаа Эйнштэйн үсээ өөрөө угаасан ч Маргарита шиг нямбай хийж чадаагүйгээ өгүүлжээ. Алчуур, толь бичгүүд, гаанс гээд өрөөнд үлдсэн жижиг зүйлс түүнийг санагдуулсаар байгаа тухай тэр бичжээ. Эдгээр мөрөөс хайртай хүнийхээ халамжийг үгүйлж, эзгүйд нь санаж суугаа эгэл эр харагдана. Гэхдээ Маргарита нөхөртэй эмэгтэй хэвээр байлаа. Тэр нөхөртөө болон Эйнштэйнд ямар сэтгэл тээж явсныг баримтууд бүрэн тайлбарлахгүй. Кинонд хэлдэг “Хоёуланд нь хайртай” гэх үгийг ч бодит Маргаритагийн хэлсэн үг гэж ойлгож болохгүй. Харин тэд дахин уулзсан гэх баттай баримт олдоогүй байна. Энэ түүхээс сэдэвлэсэн дөрвөн ангит кинонд Маргаритаг тусгай албаны даалгавраар Эйнштэйнтэй ойртсон эмэгтэйгээр дүрсэлдэг. Бодит түүхэнд атомын нууц авсан гэх хувилбар нь эргэлзээтэй хэвээр. Конгрессын номын сангийн архивчдын судалсан захидлуудад үүнийг нотлох мэдээлэл байхгүй ажээ. ДОГДЛОХ ЭРХЭЭ БИД АЛДДАГГҮЙ Киноноос надад хамгийн тод үлдсэн нь хайртай эмэгтэйгээ хүлээж, баярлаж догдолдог хижээл эрийн дүр байлаа. Бид заримдаа “Дөч гарчихаад хайр дурлал ярилаа” гэж нэгнээ шоолдог. Гэтэл тэр насанд хүн хайрлуулах, ойлгогдох, хэн нэгэнтэй дотно байх, догдлох эрхээ алддаггүй. Мэдээж хайр дурлал бусдын өмнө хүлээсэн хариуцлагыг арилгахгүй. Гэхдээ хүний мэдрэмжийг насных нь тоогоор шүүх учиргүй. “Зүрх сэтгэл хөгширдөггүй” гэдэг нь магадгүй энэ байх. Хэн нэгнээс ирэх чимээг чагнаж, захидлыг нь хүлээж, нэрийг нь хараад инээмсэглэх мэдрэмж зөвхөн залуу хүмүүст л заяасан зүйл биш.

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэн -Данигай өвгөнийд очиж хөрөнгө залж ирье дээ хүүхэн минь. Гүүгээ барьж, унагаа уях өлзий буян тэгш дүүрэн өдөр, нөгөөдөр тохиож буй тул ёс заншил, билэг дэмбэрлээ бодож, бүх зүйлийг нарийн тунгаах учиртай. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр хөдөө гарч, мал сүрэг адгуулж, гал голомтоо энэ хонхорт эхлүүлж байгаа та хоёр минь анхны айрагныхаа хөрөнгөө нутгийн буянтай буурлынхаас залж ирвэл цаашдын чинь идээ умдаан элбэг дүүрэн, амьдрал ахуй чинь түвшин жаргалтай явах, хишиг буян тогтоно. Хүүхдүүд та нар өөрсдөө шийдэж, мал маллахаар сэтгэл зориг шулуудан ирсэнд өвгөн нагац нь баярлаад ханашгүй. Залуу хүмүүс та нар айргийн хөрөнгө хадгалах арга ухааныг ч болтугай настан буурлуудаа амьд мэнд дээр сурч мэдэх хэрэгтэй. Сурсан юмыг сураар боож болохгүй ээ. Эр хүнд эрхий ороох сур ч хэрэг болно гэж хууччуул хэлцдэг байлаа. Хоёр "санжи" (см) сур гэж наагуур сэтгэх ёсгүй. Ухаандаа айрагны хөрөнгө хадгалах арга ухаан, цоорхой оймсоо цойлдох эв дүйг л хэлээд байгаа юм шүү дээ хэмээн хадам талын нагац өвгөн нь гаансныхаа толгойг улайдтал тамхи нэрэнгээ баахан сургаал айлдав. Хөдөө нутаг, адуу малын тухай ном сонин, зурагт сэтгүүлээс олж харах төдий мэдлэгтэй, хот газрын унаган охинд хадам ахынх нь сургаал үгнээс чихэнд наалдах юм үлдээгүй ч, ойлгосон дүр эсгэн толгой дохин мишилзэж суулаа. Орос цэцэрлэг, монгол сургууль, дараа нь Германд мэргэжил эзэмшсэн хээнцэр ганган бүсгүйг ямар зүгийн тэнгэр хатгаж, нааш нь ирүүлснийг хэн мэдлээ. Ерөөлт Чимгээ хоёр арван жилийн нэг ангид гурван жил тохой залган суугаад, Германд хамт суралцах томилолт өвөртөлж билээ. Хүний газар, харийн нутагт хамт ирсэн залуус нэг л мэдэхэд салж хагацахын аргагүй хоёр биендээ уусан дасч ойртон ойртсоор дэр нэгтгэн, хөнжил хувааж, эхнэр нөхөр гэгдэх нэгэн халуун ам бүлийг цогцлоосон байв. Хамтдаа сургуулиа төгсөж, эвийн хоёр загас шиг ижилдэн явсан хос залууст үрийн буян дутуу заяасан нь хүслээр болдоггүй хорвоогийн нэгэн гачлан байлаа. Хоёр ч удаа горьдоогоод буцсан үр нь гурван сар халуун хэвлийд нь бүрэлдээд, дөрөв дэх сарынхаа ойн дээр үргэчихдэг байв. Эрдэм боловсрол төгс Жаргал эмч охин хүргэн хоёртоо үрийн жаргал хайрлахаар арга чарга, мэдлэг ухаанаа гаргавч, тогтоож чадахгүйн зовлонг давхар эдэлж байв. Ерөөлтийн ижий нь лам багшдаа даатгаж, гандан хийдээр гүйж, хүү бэр хоёртоо үрийн заяа дуудуулав ч гялтайх сураг сонсолгүй хоёр жил өнгөрсөн байлаа. Гэтэл ажил албатай, орох оронтой хос залуус гэнэт л хөдөө явж амь зүйхээр шийдсэнээ ижий аавдаа дуулгах нь тэр ээ. Мал маллах нь бүү хэл хонь ямаа хоёроо муухан таних энхэр охиноо учирлаж гуйгаад, уйлж загнаад яаж ч чадаагүй Жаргал эмч эцэст нь бууж өгөв. Ажил төрлөө хүлээлгэн өгөөд, орон байраа худалдаж, хэдэн хувцасаа ганц машиндаа ачсан Ерөөлт Чимгээ хоёр ижий нарынхаа нулимстай инээд, ерөөл өргөсөн сүүгээр мялаалгаад хөдөлсөн билээ. Ийнхүү буурал нагацаа бараадан хөдөө нутгийг зорих болсны нарийн учир өөр байсан ажээ. Зайран багшийн хэлсэн хонь цагтай уралдан давхисаар нэгэн айлын гадаа ирж, бэлдэж авчирсан идээ цайгаа барьсаар, орцгоов. Ой гарантай мулзайсан цагаан хүү хоймрын орон дээр дэгэж дэрвэн угтлаа. Цай идээ ууж идэн, мэнд амраа мэдэлцсэний дараа Ерөөлт босч хоймрын авдар дээрхи бурханд нь зул өргөж, адис аван мөргөөд, идээ цагаагаа дэлгэн засч, -За үр хүүхэдгүй зовж зүдэрсэн бидэн хоёрт нар шиг сайхан хүүгээ өгсөн буянтай ах эгч хоёртоо баярлавч багадах билээ. Бид хоёр хүүгээ сайн хүн болгож өсгөнө өө гээд хадаг дэлгэн очвол, ахимаг насны эр эм хоёр хүүгээ тэвэрч үнсээд, Чимгээд өгөхдөө -Үр хүүхэдгүйн гачланд шаналсан ах дүү, амраг садан, айл хөршдөө хүнээр өглөг өгч, дутуу жаргалыг бүтэн болгож, дундуур амьдралыг нь дүүрэн болгодог ухаант ардын үр сад билээ. За танай гэр бүл аз жаргалтай амьдраарай. Хүүг минь хүний дайтай хүн болгоорой. Аав ижий нь хүүгээ царай муутай гэж голоогүй, заяа муутай гэж өөлөөгүй ээ. Миний хүү доороо олон дүү дагуулж, ууган хүүгийн хайр хишгээ дүү нартаа үзүүлж явсугай гэж билээ. Хоёр сарын өмнө найз бүсгүйдээ зовлон жаргалаа уйлан хайлан ярьсан Чимгээг өрөвдөн харж суусан бүсгүй -Нөхрөө дагуулаад манай ах дээр очооч найзаа. Хүмүүс зөндөө л очдог юм билээ. Би та хоёрыг ахтайгаа танилцуулаад өгье гэж хэлсэн аж. Гэтэл нөгөө зайран багш нь бүх зовлонг нь арван хуруугаа харж байгаа юм шиг, нэгд нэгэнгүй тоочин хэлсний дараа, -Та хоёр нэг сайхан хүү өргөж аваад, хөдөө очиж амьдарвал өнөр өтгөн амьдарна гэж онго тэнгэр айлдав. Олон дүү дагуулах сайхан хүүг та хоёрт удахгүй зааж өгье өө гэсэн билээ. Тэр хоёрыг гайхаж тээнэгэлзэн, шийдэж ядан явтал ч өвгөн зайран гэнэт дуудаад, хурдан ирэхийг зарлиглав. Яаран сандран очсон Ерөөлт Чимгээ хоёрыг дагуулан нэгэн айлд очсон нь өнөөдрийн энэ айл байсан билээ. Жигтэйхэн хөөрхөн хүү бишүүрхсэн янзгүй дэгэж дэрвэн зүтгэсээр Чимгээгийн өвөр дээр ирээд, ход ход инээн босч суун дэрвэж байгаад өвөр дээр нь халуу оргиулан шээхийг харсан өвгөн зайран инээмсэглэж, -Ээ дээ ижийгээ таньж байна. Мөн ч олон дүү дагуулна даа гэхэд Чимгээгийн нүднээс өөрийн мэдэлгүй нулимс асгарч, мөөмнийх нь толгой ирвэгнэх шиг болов. Хүүг харсан Чимгээгийн сэтгэл эргэж буцахгүй догдлон уярч, эр нөхрөө шавдуулсаар нэгэн зүгт сэтгэл нийлсэн билээ. -Хүний газар хэцүү байвал буцаад ирээрэй миний охин гэсээр нулимс унаган үлдсэн ээжийнхээ үгийн санан, хүүхэд өргөж авах гэж байгаагаа ижийдээ хэлчихдэг байж уу дээ. Хоёр биенээсээ өөр хүнд хэлэлгүй, дүү дагуултал нь тас нууж чадвал үрийн буян тогтоно гэсэн бөөгийн үгийг дагаж, ижийдээ хүртэл хэлээгүйдээ гэмшин суугаа Чимгээ, тогоотой сүү дэвэрхэд цочин ухасхийж, санд мэнд самран өрөм байлгав . Анх ирсэн үеэ бодвол саалийн хэдэн үнээгээ саагаад сурчихсандаа сэтгэл өег ч, морь малынхаа араас өдөржин шогших нөхрийнхөө эзгүйд уйдаж, хүүтэйгээ ноцолдон, дугхийн унтсан үед нь тогоо шанага, данх саваа зүлгэж өдөр өнгөрөөх аж. Харин өглөө үдэшгүй хаалга онголзуулах хадам ахын хэдэн жаалаас эхлээд, будаатай, борцтой шөл барин инээмсэглэн орж ирэх бэргэн эгчтэйгээ нүүр хагарснаас хойш хөдөө хотын хууч дэлгэсээр цаг өнгөрч, оройн саамтай залгадаг болов. Туулай өдөр хэдэн унагаа уяна гэж хөл хөөр болох нөхрөө хараад хааяа инээд хүрнэ. -Аав нь хэдэн адуугаа танихгүй будилж явснаа бодвол, адуучин болсон бололтой гэж хүүтэйгээ ярин, гангар гунгар хийж суулаа. Нөгөө азаргаа уначихаад өдөржин алаг азаргатай адуу хайсан бүтэлгүй эрийн үлгэрийг нагац ах нь ярихад, элэгээ хөштөл инээж байсан нь санаанд орсон хэрэг. - Хадам ахынд айрагны хөрөнгө байж л таарна даа. Заавал холоос авчруулдаг нь учир начиртай бололтой гэж санаашран суутал -Тив тав тив тав гэсэн хөнгөн хөлтэй адууны хөлөөр нойтон ширэг бөмбөгдөж, хан хийх ган дөрөөний чимээ, морь тургих, амгай химлэх дуунаар, эр нөхөр Ерөөлт нь ирж байгааг мэдэв. Наранд борлосон царайндаа инээмсэглэл тодруулсан Ерөөлт гэртээ орж ирээд, хүүгээ тэврэн үнсэх зуур, -Данигай өвгөн зөнөчихжээ. Аньдаа ах үглээд байхаар нь айргийн хөрөнгө авахаар өвгөнийхөөр буулаа. Гэтэл нэг их сүртэй хадаг гарган дэлгээд, жаахан ууттай ахрын ноос тавиад өглөө гэсээр тачигнатал инээв. -Ямар сонин юм бэ. Аньдаагаас асууя гэсээр, богинохон тэрлэгнийхээ хормойг дэрвүүлэн гарч гүйсэн Чимгээ удаа ч үгүй хадам ахаа дагуулан орж ирэв. Аньдаа хэмээн авгайлагдсан хатсан ортууз шиг үрчгэр хөх өвгөн зээ дүүгийнхээ хажууд суугаад, айраг цагаа бутарсан ахрын ноосыг авч үнэрлэж үзээд, ёжтойхон инээмсэглэснээ -Данигай ингэх учиртай. Цаад өвгөн чинь чамайг сүрхий тоож дээ. Хөрөнгө залахаар очсон хүнд ахрын ноосонд зуулгасан айргийнхаа хөрөнгийг өгөхгүй. Шар будааны хөрөнгө, эсвэл ямааны таргаар хөрөнгөлөн исгэсэн бэлэн айраг өгдөг юм. Миний хүүг өөрөө сурч аваад дараа нь бусдад буян болог гэж л санаж дээ. Буурал өвгөний итгэлийг алдаж болохгүй. Гүүгээ барьж айргаа исэхээр гэртээ урьж цай уулгаарай гэж үнэн сэтгэлээсээ захисныг залуус зөвшөөрөв. Нагац ах нь Ерөөлтийг дагуулан мордож, хусран гүүтэй адуугаа хураан хоёр даага уяад эхийг саалгаж, халуун сааманд нөгөө ахрын ноосыг хийж жижиг борвинд савлан, ганзагалаад үд дундын наранд хатируулсаар нэлээд давхив. Үдийн нар хүүшилж, уулын сүүдэр буухаас өмнөхөн ирж борвитой саамаа айргийн цаханд өлгөн хүржэгнүүлэн оройжин бүлэв. -Аньдаа хонины ноосоор айраг исгэхэд ариун цэвэрт таарах уу гэж Чимгээг асуувал, -Хамгийн сайн хөрөнгө энэ шүү дээ. Эцэг өвгөдийн үеэс энэ аргыг хэдхэн хүн л мэддэг байсан юм. Өвгөрч хөгшрөөд ирэхээр үр ачдаа зааж өгдөг уламжлалтай. Намрын өтгөн айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж хагас сар идээлээд, дараа нь сүүдэр газар хатаан, салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жилийнхээ хөрөнгийг хадгалдаг. Сайхан айрагтай явъя гэвэл уйгагүй бүлэх учиртай. Харин намаршаад ирэхээр, бүлэлтийн тоогоо цөөлөхгүй бол айраг шингэрч цайдаг юм. Гэтэл зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг шөнөжин шуугиж хоноод өглөө босоход уух нь халаг уруул ам чимчигнүүлнэ дээ гэж хуучлав. Хүсэн хүлээсэн өдрийн өглөө Аньдаагаар заалган зангидсан унаганы хэдэн ногтоо бүсэндээ хавчуулан, гарсан Ерөөлт чивчиртэл татсан гүүн зэлэн дээр ялаархан зогсох адууны дэргэд очвол, унага уургалахаар хорхойсох Аньдаагийн хоёр хүү адуугаа шаа бөөгнүүлэв. Уурганы үзүүрт хадаг уяж суусан Аньдаа, том хүүдээ уургаа өгч, -Миний хүү ууган алаг унагаа бариад ав гэхийг хүлээж зогсон хүү морио гуядан ухасхийн дайрч, өлгөн авлаа. -Ерөөлтөө хүү минь наад унагаа ногтолж аваад уя. Танай том залууд Аньдаа нь өгч байгаа юм. Нэлээн сүрхий морь болох дог оо. Эхийг нь Чимгээдээ өгье. Олон хурдан адуутай болоорой гэхийг сонссон Ерөөлт магнай хагартал баярлав. Эхнэр хүүхдээ харж маасайтал инээж зогсох нөхөртөө дахин бүл нэмж магадгүй нь ээ гэсэн нандин үгээ хэлэхээр хүүгээ тэврэн гүйв. Жаргалтай амьдралын нэгэн сайхан өглөөний нар, уяандаа чаргасан алаг унаганы зоон дээр далбилзан инээж байх шиг санагдана...

А.Чехов Барилгын мэргэжилтэн Дмитрий Осипович Ваксин, сүнс дуудахад оролцоод, дөнгөж болж өнгөрсөн явдлаа бодсоор хотоос зусландаа эргэж ирэв. Тасагтаа ганцаар, хувцсаа тайчиж хэвтэх үедээ (авгай нь гурван эрдэнийн хийдэд очсон юм санж) Ваксин гуай, үзэж сонссон бүхнээ өөрийн эрхгүй санаж эхлэв. Тэр үдэш чухамдаа сүнс дуудсан ч үгүй, дандаа аймаар юм ярьцгааж өнгөрсөн юмсанжээ. Нэг хүүхэн юу юугүй, гэнэт хүний санаа бодлыг тааж мэдэх тухай ярьж эхлээд, түүний улмаас сүнсний тухай ярианд аяндаа шилжиж, сүнснээс чөтгөр буг ярьж, чөтгөр бугийг амьдаар нь оршуулан булсан хүнийг ярьж билээ... Нэг ноён, авсан дотроо эргэлдэж хөдөлсөн үхдэлийн тухай аймшигтай өгүүллэг уншаад, Васкин өөрөө нэг дийз авчруулаад, сүнстэй яаж үг хэлэлцэхийг хүүхнүүдэд ярьж авга Клавдий Мироновичийнхаа сүнс дуудаж, "Би орон байшингаа эхнэрийнхээ нэр дээр шилжүүлбэл ямар вэ?" гэж асуухад "Цагаа олбол ер нь сайн" гэж хариулсан байжээ. Ваксин орондоо орох зуур "Энэ хорвоод аймаар... далдын... юм олон байдаг ажээ. Үхдэлүүд ч гайгүй, харин учир битүүлэг нь л аймаар хэцүү байна..." гэж бодов. Шөнийн нэг цаг цохилоо. Ваксин хажуу тийш эргэж хэвтээд, хөнжлийнхөө доогуур зулын цэнхэр дөлийг шагайв. Зулын дөл сүүмэлзэн, авга Клавдий Мироновичийн том зураг бүдэг бадаг үзэгдэж байсанд “Хээ одоо энэ бүрэнхийд авгын сүнс үзэгдвэл яана? Үгүй, тэгэх ёсгүй шүү!” гэж бодоод жирсхийв. Чөтгөр буг үзэгдэнэ гэдэг бол мухар сүсэгт, ухвар мөчид хүмүүсийн ухаанд төрсөн хий бодол юм гэдгийг Ваксин мэдсэн мөртөө толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд, нүдээ тас анилаа. Авсандаа эргэлдэж байгаа үхээр талийгаач хадам эх, боож үхсэн нөхөр, усанд орж үхсэн нэг хүүхэн сэтгэлд нь ороод тэр муухай юм бодохоо больё ч гэсэн, санаанаас нь гарч өгөхгүй, улам айдастай сүртэй болж байлаа. Тэгээд Ваксин "Яах нь энэ вэ чөтгөр чинь... Жаахан хүүхэд шиг ингэж айх гэж... балай юм!" гэж боджээ. Туурганы цаана цаг "чаг... чаг... чаг" дуугарч, манаач тосгоны хүүр оршуулах газрын сүмийн том хонх цохиод, хонхны дуу аажуухан болж ирээд уйтгар төрөм зүрх шимшрэм байжээ... Ваксины, нуруу руу хүйтэн оргиж, хамаг бие нь арзасхийгээд, авга нь зургийнхаа жаазнаас гарч ирээд ач руугаа тонгойх шиг, толгой дээр нь нэг юм уухилах мэт санагдаж, тэсэлгүй айжээ. Айхдаа шүдээ тас зуугаад, амьсгаагаа дарав. Тэгж байтал онгорхой цонхоор майн цох орж ирээд, орон дээгүүр нь хүнгэнэхэд Ваксин тэсэж чадсангүй хүн дууддаг хонхоо дуугаргав. -Дмитрий Осийвч, was wollen Sie? (Танд юу хэрэгтэй вэ?) гэж хүүхэд хүмүүжүүлэгч авгай, хаалганы цаанаас удалгүй асуув. -Ээ, Резалия Карловна, та юу? Та санаа зовох юу билээ? Гаврил байвал болох сон... гэж Ваксины баярлан хэлэхэд, -Гаврилыг та өөрөө хот руу явуулсан, Глафира оройноос хойш алга байна... Гэрт өөр хүн байхгүй... was wollen Sin doch? (Танд юу хэрэгтэй юм бэ?) гэхэд нь, -Дүү минь танд... ингэж... хэлэх гэсэн юм... үгүй, та зоволтгүй ороод ир л дээ! Энд харанхуй байна... гэж Ваксины хэлэхэд унтах тасалгаанд нь улаан хацартай бүдүүн Розалия Карловна орж ирээд, хүлээн зогсов. -Дүү минь, суу... Ийм хэрэг болоод байна гээд "Юу гэж асууя даа, байз" гэж авгынхаа зургийг хяламхийн харж бас сэтгэлээ аажуухан тайвшруулж байгаад, -Үнэний нь хэлэхэд би танаас ингэж хүсэх гэсэн юм... Маргааш хот руу хүн явахаар, түүнд... нэг юм... тамхины цаасан хонгио захихыг... битгий мартаарай... үгүй, та суугаач! гэжээ. -Цаасан хонгио гэнэ ээ! Болно оо! was wollen Sie nossh? (Танд өөр юу хэрэгтэй вэ?) -Ich will...(Би... хүсэж байна) ...Би юу ч will үгүй. Үгүй та суу л даа. Би бас нэг юм бодоодохъё... гэхэд нь, -Хүүхэн хүн, эр хүний тасалгаанд зогсож байх эвгүй юм... Дмитрий Осипыч та чинь... төрхгүй... томоогүй хүн байна даа. Би мэднэ ээ... Цаасан хонгионы төлөө унтаж байгаа хүнийг сэрээдэггүй юм... Манай мэднэ ээ... гэж хэлээд, эргэн гарч одов. Түүнтэй ярьсандаа жаахан тайвширсан Ваксин, аймхай, зүрхгүй зан гаргасандаа ичиж, толгой дээгүүрээ хөнжил нөмрөн нүдээ анив. Арван минут хэртэй гайгүй шиг байснаа өнөөх дэмий юм санаанд нь орж... нулимаад, нүдээ нээлгүй, чүдэнз тэмтрэн олж, лаа асаавал ч нэмэр болсонгүй. Айж хэлмэгдсэн Ваксинд булангийн цаанаас нэг юм хараад ч байх шиг, авга нь нүдээ ирмээд ч байх шиг үзэгджээ. -Чөтгөр аваачиг, ахиад л дуудахаас даа... Бие муу байна гэж хэлье... Дусаадаг эм гуйя, гэж шийдээд хонхоо дуугаргав. Хариу чимээгүй л байлаа. Дахиад хонх дуугаргасан чинь хүүр оршуулах газрын хонх түүнд харшлах мэт хангинав. Тэгэхэд хамаг бие нь хүйт оргиж үнхэлцгээ хагартал айсан Ваксин, унтах тасалгаанаасаа санд мэнд гүйн гарч, бас залбирч, өөрийнхөө аймхайг хараасаар, хүүхэд хүмүүжүүлэгч герман хүүхний тасалгаанд дөнгөж дотуур хувцастайгаа хөл нүцгэн давхиж ороод: -Розалия Карловна! хүүе, РозалияКарловна гуай! Та... унтаж байна уу? Би... ер... бие өвдөөд байна аа... Эм өгөөч! гэж чичирхийлсэн дуугаар хэлэв. Хариу дуугарсангүй. Эргэн тойрон нам гүм байсанд. -Би таныг гуйя... Мэдэж байна уу? Гуйя! Ийм нэрэлхүү зангаар яах юм бэ... Ядаж хүн өвчтэй байхад? Нээрээ та яасан хэцүү хүн бэ? Тан шиг залуу хүн... гэвэл хүмүүжүүлэгч хүүхэн, -Би эхнэрт чинь хэлнэ ээ... Шударгуу хүүхнийг зүгээр байлгахгүй яасан хүн бэ... Намайг, барон Анцигийнд байхад барон бас надаас чүдэнз гуйх гэж ирсэн. Манай мэднэ ээ... Ямар чүдэнз авах гэснийг манай дор нь мэднэ ээ, тэгээд баронд... хэлсэн. Би шударгуу хүүхэн... гэж хэлэхэд нь, -Ёох таны шударга мударга ямар чөтгөртөө хамаатай юм бэ? Би өвдөөд... гэж гуйж байна. Мэдэж байна уу? Бие муу байна! гэхэд нь, -Танай эхнэр чинь шударга сайн хүн, та эхнэртээ хайртай байх ёстой ja? (Тийм үү?) Би түүнд муу юм хийх дургүй гэхэд нь, -Та яасан тэнэг хүн бэ? Мэдэж байна уу? Тэнэг хүн! гээд, хаалганы хатавч түшиж зогсоод, элгээ тэврээд айдсаа гарахыг хүлээж, зул сүүмэлзэн шаазан дотроос авга нь хараад байдаг тасалгаандаа буцаж очих сачий хүрэхгүй, бас хүмүүжүүлэгч авгайн хаалганы дэргэд дан дотуур хувцастайгаа зогсоод байх нь ч ер тун зохимжгүй байлаа. Гэтэл, яахын ч аргагүй, айдас нь улам ч хүрээд, байшингийн гудамд харанхуй бөгөөд булан бүрээс нэг бараан юм ширтээд байх шиг санагджээ. Ваксин хаалга руу эргэтэл тэр даруй нэг хүн ар талаас, цамцнаас нь дугтраад, мөрөнд нь хүрэх шиг санагджээ. -Чөтгөр аваг... хүүе Розалия Карловна! гэхэд нь хариу дуугарсангүй. Ваксин, хаалга тээнэгэлзүүхэн онгойлгож шагайв. Өнөөх журамт герман хүүхэн амарлингуй тайван унтаж байв. Шөнийн жижиг дэн түүний эрүүл чийрэг, тарган биеийг гэрэлтүүлжээ. Ваксин тасалгаанд нь ороод, үүдний дэргэд байсан авдар дээр сууснаа унтаж байгаа боловч амьд амьтны дэргэд байхдаа дотор нь жаахан уужрах шиг болж, “Муу герман хүүхэн унтаж л байг... Дэргэд нь сууж байгаад, үүр цайхаар гараад явъя... Одоо эрт үүр цайдаг шүү дээ...” гэж бодлоо. Тэгээд, үүр цайхыг хүлээн авдар дээр хажуулж, гараа дэрлээд, "Чухамдаа айна гэдэг ийм байдаг байж шүү! Боловсролтой ухаантай хүн мөртөө яаж байгаа ч билээ дээ би чинь... чөтгөр бүү мэд! Бүр ичмээр юм..." гэж бодож байсаар, Розалия Карловны шуугиангүй, тогтуухан амьсгалахыг чагнасаар удалгүй бүр сэтгэл амарчээ. Өглөөний зургаан цагт, Ваксины эхнэр мөргөлөөс буцаж ирээд, нөхрөө унтах тасалгаандаа байхгүй болохоор хүмүүжүүлэгч авгайгаас, хөлсний тэрэгний хүнд өгөх задгай мөнгө гуйхаар очив. Герман хүүхэн дээр ороход нь Розалия Карловна, орон дээрээ халууцсандаа хамаг юмаа ярчхаад унтаж байжээ. Түүнээс алд хэртэй газар авдар дээр нөхөр нь бөмбийн хэвтээд, гэм зэмгүй хүний байдалтай хэнэг ч үгүй хурхирч байв. Харахад нөхөр нь хөл нүцгэн, дан дотуур хувцастайгаа ажээ. Эхнэр нь юу гэж хэлсэн, нөхөр нь сэрээд хэчнээн тэнэгшээр царайтай байсныг бодож үзээрэй. Би бол тэр байдлыг үзүүлж хүч хүрэхгүй арга мухардлаа.

Н.Жанцанноров / Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шаг­налт / ...Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй. Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Ж.Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин минутын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу. АРГАЛД ЯВСАН ЭЭЖИЙ Ая Н.Жанцанноров, Үг Ж.Бадраа. Аргалд явсан ээжий минь та Арай дэндүү удлаа шүү дээ Аагтай цайг чинь санан санасаар Ангаж явна даа муу хүү чинь Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь Эргээд ирэх тань болоогүй юу Өөдөө одсоор ээжий минь та Өнөд удаан саатлаа шүү дээ Өдөр хоногийг тоолон тоолсоор Өнгөрөөж явна даа муу хүү чинь Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь Эргээд ирэх тань болоогүй юу Бурханд зорьсон ээжий минь та Буцахаа мартаад тухлаа юу даа Буян заяаг тандаа ерөөж Буцаад ирэхийг танаас гуйя Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь Эргээд ирэх тань болоогүй юу

Хүн бүрд хэрэгтэй нэг чухал зөвлөгөө: Бүхнийг нэг дор өөрчлөх гэж бүү яар. Харин өдөр бүр өөртөө хэрэгтэй ганц зөв сонголт хий. Бид заримдаа бусдын төлөө санаа зовж, ажлаа амжуулж, гэр бүлээ бодсоор өөрийнхөө хэрэгцээг хамгийн сүүлд тавьдаг. Тэгээд нэг л өдөр ядарснаа, хүссэн амьдралаасаа холдсоноо анзаардаг. Гэхдээ амьдралаа өөрчлөхийн тулд заавал том шийдвэр гаргах шаардлагагүй. - Эрүүл мэндийнхээ төлөө: Өдөр бүр 20–30 минут алх. Биеэ шийтгэх гэж биш, өөртөө анхаарал тавих гэж. - Сэтгэл амар байхын төлөө: Бусдын хандлагыг өөрчлөх гэж бүх хүчээ бүү бар. Харин өөрт чинь ямар хандлага зөвшөөрөгдөхийг шийд. - Санхүүгийнхээ төлөө: Орлого, зарлагаа үнэнээр нь хар. Бага багаар ч гэсэн өөрийнхөө ирээдүйд зориулсан нөөц бүрдүүл. - Аз жаргалынхаа төлөө: Хийх ёстой зүйлсийнхээ хажуугаар дуртай зүйлдээ цаг гарга. Зүгээр л алхах, ном унших, хөгжим сонсох ч байж болно. - Өөрийнхөө үнэ цэнийн төлөө: Чамайг сонгохгүй байгаа хүний араас өөрийгөө алдах хэрэггүй. Хайр гэдэг өөрийгөө байнга золиослохын нэр биш. Өнөөдөр өөрөөсөө нэг зүйл асуугаарай. “Би өнөөдөр өөрийнхөө төлөө юу хийсэн бэ?” Хариулт нь заавал том зүйл байх албагүй. Амарсан бол амралт, алхсан бол алхалт, хэрэггүй маргаанаас холдсон бол тэр ч бас ялалт. Амьдралынхаа хоёр дахь хагасыг эхлүүлэхэд оройтсон гэж бүү бод. Өмнө нь бусдын төлөө амьдарсан бол одоо өөрийнхөө төлөө амьдрахыг сурч болно. Өөртөө зөөлөн ханд. Чи бүхнийг өнөөдөр шийдэх албагүй. Харин өнөөдрөөс эхлэн өөрийгөө орхихгүй байж чадна.

АНУ-ын Миссисипи мужийн амьтан хамгаалах байранд эзэнгүй, туранхай нэгэн лабрадор гөлөг амьдардаг байв. Тэр тоглох дуртай, олсон тоглоом, саваа, чулуугаа хүмүүст авчирч өгөн, өөртэй нь тоглохыг хүсдэг байжээ. Харин өнөөдөр Canyon нэртэй энэ нохой байгалийн гамшигт өртсөн бүсээс сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх тусгай бэлтгэлтэй нохой болжээ. Техас мужид эрэн хайх, аврах нохой сургадаг Кристи Борманн 2021 онд Canyon-ыг амьтны хамгаалах байрнаас үрчилж авсан байна. Тэрбээр нохойн тоглох дуртай зан, хүчтэй үнэрлэх чадварыг анзаарч, энэ авьяасыг нь эрэн хайх ажиллагаанд ашиглаж болохыг ойлгожээ. Ингээд хоёр жилийн турш бэлтгэл хийлгэсний дараа Canyon 2023 оны тавдугаар сард сураггүй болсон хүмүүсийг хайх албан ёсны эрхтэй болсон байна. Түүнээс хойш Canyon түймэр, үер, хар салхины улмаас сүйдсэн газруудад эрэн хайх олон ажиллагаанд оролцжээ. Тэрээр 2023 оны Мауигийн түймэр, 2024 оны Хелен хар салхи, 2025 оны Техасын үерийн дараах эрэлд тусалсан байна. Ялангуяа Техасын үерийн дараа Гуадалупе голын орчимд гурван сар орчим ажиллажээ. Canyon хүний үнэрийг илрүүлсэн үедээ хуцаж, сургагчдаа дохио өгдөг. Түүний ажил үргэлж амьд хүн аврах тухай байдаггүй. Заримдаа гамшигт сураггүй болсон хүмүүсийн цогцсыг олоход тусалдаг бөгөөд энэ нь хайртай хүнээ сураггүй алдсан гэр бүлүүдэд юу болсныг мэдэж, гашуудлаа даван туулах боломж олгодог ажээ. 2026 онд Америкийн Амьтдыг харгислалаас хамгаалах нийгэмлэг (ASPCA) Canyon-ы энэ гавьяаг үнэлж, оны шилдэг нохойгоор өргөмжилсөн байна. Харин ажилгүй үедээ Canyon жирийн л нохой. Тэр эзэнтэйгээ тоглож, тэврүүлэх дуртай. Сургагч Кристи Борманн түүнийг тэтгэвэрт гарах үедээ орон дээр нь хамт унтах эрхтэй болно хэмээн ярьжээ. Эзэнгүй, туранхай гөлөг байсан Canyon-ы түүх бидэнд нэг зүйлийг сануулна. Заримдаа хэн нэгний олж хараагүй авьяасыг анзаарч, түүнд боломж олгох нь амьдралыг бүхэлд нь өөрчилж чаддаг.

Америкийн Массачусетсийн технологийн институт буюу MIT хуучин тоосгон агуулахыг Архитектур, төлөвлөлтийн сургуулийн шинэ байр болгон хувиргажээ. Наймдугаар сард нүүж эхэлсэн тус байрны албан ёсны нээлтийг 2026 оны аравдугаар сарын 1-нд хийсэн байна. Diller Scofidio + Renfro студийн шинэчлэлээр хуучин тоосго, ган бүтээцийн дунд өлгөөтэй мэт байрлах студиуд, том цонх, давхар өндөртэй ажлын орон зай бий болгожээ. Хуучин барилгын хийцийг зарим хэсэгт ил үлдээснээр оюутнууд барилга хэрхэн бүтэж, хэрхэн өөрчлөгдсөнийг нүдээрээ харах боломжтой. Шинэ архитектур гэдэг нь өмнөх барилгад шинэ амьдрал өгөх бүтээлч шийдэл байж болохыг энэ төсөл харуулж байна.

“Оддын дайн”-ыг бүтээсэн Жорж Лукас, бизнес эрхлэгч Меллоди Хобсон нарын байгуулсан Lucas Museum of Narrative Art 2026 оны есдүгээр сарын 22-нд нээгдлээ. Архитектор Ма Янсун болон MAD, Stantec-ийн бүтээсэн барилга нь урсгалтай муруй хэлбэрээрээ үүл, эсвэл төсөөллийн ертөнцөөс буусан байгууламжийг санагдуулна. Гадна бүрхүүлийг өөр өөр хэлбэртэй 1,200 гаруй муруй хавтангаар бүрдүүлжээ. Барилгын төв хэсэг дээш өргөгдөн, доороо хүмүүс цуглах талбай үүсгэж, дээрх зууван нээлхийгээр тэнгэр харагдана. Музей нь уран зураг, комикс, кино зэрэг дүрслэлээр түүх өгүүлэх урлагийг нэг дор танилцуулдаг. Музейн архитектур нь ч өөрөө үзэгчийн төсөөллийг өдөөх зорилготой.

Бельгийн Гент хотын дизайны музей дөрвөн жилийн шинэчлэлийн дараа 2026 оны аравдугаар сарын 3-нд дахин үүдээ нээлээ. Шинэ жигүүрийнх нь хамгийн сонирхолтой шийдэл гадна хананд бий болжээ. Музейн нүүрийг орон нутгийн хаягдал материалаар хийсэн 82 мянга гаруй цагаан тоосгоор хийсэн байна. “Gent Waste Brick” нэртэй эдгээр тоосгыг уламжлалт аргаар зууханд шатаахын оронд шохойд суурилсан, бага эрчим хүч шаарддаг аргаар бэхжүүлсэн байна. Модон бүтээцтэй шинэ жигүүрийг Carmody Groarke, ATAMA зохион бүтээж, хуучин барилгуудыг RE-ST сэргээн засварлажээ. Хаягдлыг дахин ашиглах санааг музей өөрийн барилгаараа харуулж буй нь энэ төслийн онцлог юм.

Өвлийн тэсгим хүйтэн, цас, салхи, зудын хүнд нөхцөл дунд хүний амьдралын хамгийн эмзэг атлаа хамгийн хүчтэй мөчүүдийн тухай өгүүлсэн “Зуд” кино үзэгчдэд олон асуулт үлдээдэг. Амьд үлдэхийн төлөө тэмцэхээс гадна хүн гэдэг сэтгэл зүрхээрээ ямар сонголт хийдэг вэ гэдгийг киноны гол дүр Лхамноржингийн хувь тавилангаар харуулсан. Энэ ээдрээт дүрийг бүтээсэн жүжигчин Ганбүргэдийн Мандухайтай ярилцлаа. Тэрээр 2014 онд Соёл урлагийн их сургуулийг кино драмын жүжигчин мэргэжлээр Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Найдангийн Ганхуягийн удирдлага дор төгссөн. “Шинэ үе” продакшнаас ажлын гараагаа эхэлж, мөн Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт ажиллах үедээ Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл-2018” уралдаанд Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” бүтээлийн гол дүр Луйзагийн дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн жүжигчин. – “Зуд” киноны зохиолыг анх уншаад Лхамноржингийн дүртэй танилцахад танд хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрсөн бэ? – Анх зохиолоо уншихад Лхамноржингийн дүр маш их таалагдсан. Уран бүтээлч хүнд ажиллах дүр нь сэтгэлд нь ургаж, мэдрэгдэж байвал тухайн дүр дээрээ сайн ажиллаж чаддаг юм шиг санагддаг. Дүрээ мэдэрч, хэлж буй үг бүрийг нь ухаарах тусам ямар ухаалаг, уужим сэтгэлтэй жирийн монгол бүсгүй болох нь мэдрэгдэж, миний сэтгэл ч мөн хөдөлж байлаа. – Лхамноржин бол охин, ээжтэйгээ хамт амьдарч, зудын хүнд нөхцөлд гэр бүлээ авч явах ёстой эмэгтэй. Таны хувьд түүний хамгийн хүчтэй чанар нь юу байсан бэ? – Миний хувьд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд өвөө, эмээгийндээ зуны амралтаараа очиж, бага насаа өнгөрөөсөн. Тиймээс хөдөө ахуйн амьдралын сайн сайхан болон хүнд хэцүүг мэдэрч өссөн гэж хэлж болно. Лхамноржингийн дүрийн амьдралыг харахад аж ахуйдаа хайртай, бага залуудаа айлд бэр болж ирсэн нь яг л миний эмээ шиг дотно санагдсан. Нөхөр нь тууварт яваад эргэж ирээгүй нь охин болон хадам ээжтэйгээ үлдсэн Лхамноржинг амьдрал хатуужуулсан. Хүчтэй зан чанар гэвэл гадаа гарч эр болж, гэрт орж эм болдог хатуужилтай, хэн хүнд нүүр өгөөд байдаггүй, сэтгэлийн хаттай, зоригтой, тууштай эмэгтэйн дүр байсан. Хэдий тийм ч эр хүнгүй гэрт эр хүний нөмөр, түшиг мэдрэгдэх үед ямар ч эмэгтэй хүн өөрийн эрхгүй уярч, зуд шиг шуурч байсан сэтгэлд нь хаврын урь орж, итгэлийн оч бадарч эхэлдэг байх. Лхамноржингийн хувьд ээжийгээ хөдөөлүүлээд, хэсэг хугацааны дараа Тулгыг буцах тухай ярилцах үед сэтгэл зүрх нь өөртэйгөө тэмцэлдэж, маш хүнд сонголт хийдэг. – Түүний амьдралд гэнэт үл таних залуу орж ирээд, хөгшин ээж нь олон жилийн өмнө сураггүй болсон хүү Дарим гэж эндүүрдэг. Энэ нууцыг мэдсээр байж үнэнийг хэлж чадахгүй байгаа Лхамноржинг та ойлгож чадсан уу? – Миний хувьд Лхамноржингийн оронд байсан бол бас л хатуу үнэнийг шууд хэлж зүрхлэхгүй байсан байх. Учир нь эх хүн үрээ хүлээх шиг хэцүү зүйл үгүй. Хамгийн гол нь Даримыг ээжийгээ амьд сэрүүн байгаа дээр нь уулзуулчих юм сан гэж их бодох байх. Лхамноржингийн хувьд өвчтэй эхийнхээ сэтгэлийг дэвтээх нь мэдээж өөрийнх нь ганцаардлаас илүү амин чухал байсан. Нөгөө талаасаа хөлдөх шахсан хүний биеийг илаарштал хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд эр хүний түшиг, тулгуур тухайн гэрийг бүтэн болгож, утга учиртай болгосон. – Лхамноржингийн дүрд тоглох явцад өөрийнхөө дотроос ямар нэгэн шинэ зүйл олж харсан болов уу? – Миний дотоодод Лхамтай ижил өрөвч, зөөлөн, бусдыг ойлгож, энэрэх сэтгэлтэй, хатуужилтай, зоримог зан чанартай байсан болов уу гэж бодож байна. Магадгүй үзэгчид Тулгыг яагаад үлдээв гэдэг дээр санал зөрөлдөж болох юм. Гэхдээ амьдрал дээр ч мөн сайн хүн үргэлж сайнаараа байдаггүй, муу хүн үргэлж муугаараа байдаггүй. Тухайн хүний тэр мөчид хийсэн үйлдэл буруу үр дагавартай байсан ч тэр нь тухайн хүний дотоод мөн чанарыг бүрэн илэрхийлнэ гэж бодохгүй байна. Иймээс миний хувьд Лхамноржингийн сонголтыг хүндэтгэж үзсэн. – Киноны үйл явдал бүхэлдээ зудын хүнд нөхцөлд өрнөдөг. Зураг авалтын үеэр танд хамгийн хэцүү зүйл юу байв? – Өвлийн зураг авалт гэдэг кино урлагийн хувьд баг, хамт олноос хатуужил, тэсвэр тэвчээр, эв нэгдэл, хурд хүч зэрэг олон зүйлийг шаарддагаараа онцлогтой. “Зуд” киноны хувьд ч мөн гадаа зураг авалтууд хүйтэн, салхитай, хүнд үеүүд байсан. 80 гаруй настай Борхүү эгч, есөн настай охин хоёр маань даарлаа гэж гомдоллоогүй байхад залуус бидний даарах юу байхав дээ. Гэхдээ санасныг бодвол Өвөрхангай аймаг их сайхан, дулаахан хангай байсан. Тэнгэр бурхан биднийг ивээж, зураг авалт маань их сайхан болсон. – Камерын өмнө жинхэнээсээ хүйтнийг мэдэрч, тэр орчинд амьдарч байгаа мэт зураг авах нь жүжигчний тоглолтод хэр их нөлөөлсөн бэ? – Тухайн дүр дээр ажиллаж байгаа жүжигчний хувьд дүрийнхээ нөхцөлд амьдарч, үнэн мэдэрч байж л сэтгэл хөдлөл гарч ирдэг. Хүйтэн, цас, салхитайд дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гаргах гэхээсээ илүү тэр ахуй амьдралд амьдарч, Лхамноржингийн дүр дээр ажилласан нь уран бүтээлч хүний хувьд нэгэн шинэ туршлага болсон. - Зураг авалтын үеэр “энэ мөчийг би хэзээ ч мартахгүй байх” гэж бодсон агшин байв уу? – Ээжийгээ хөдөөлүүлэх хэсэг надад хамгийн мартагдашгүй, хүнд хэсэг болсон. Намайг өсгөсөн эмээ маань 80 гаруй настай хүн байдаг. Жүжигчин Борхүү эгч яг л эмээ шиг минь зураг авалтын үед, ширээний уншлагын үеэр болон бусад үед ч надтай их дотно байсан. Киноны нээлтийн үеэр тэр хэсэг гарахад Борхүү эгчээрээ бахархаж, хэсэгтээ л нулимс дүүрээд болохгүй байсан. Хүнд зураг авалтад ороход жүжигчнээс сэтгэлзүйн хувьд маш их хүч шаарддаг тул хоёр, гурван хоногийн өмнөөс сэтгэлзүйгээ бэлдэж эхэлбэл зүгээр байдаг. “Зуд” киноны зураг авалтын үед жүжигчний мэдрэмж, найруулагчийн мэдрэмж хоёр хоршиж, миний хувьд хүнд зураг авалтыг маш хурдтай даван гарсан. Шууд тэр мэдрэмжээсээ гарах мэдээж хүнд. Гэхдээ энэ бол Лхамноржингийн амьдрал шүү дээ. – Кино зураг дуусахад Лхамноржингийн дүрээс салахад хэцүү байсан уу? – Энэ бол уран бүтээл. Мэргэжлийн уран бүтээлч хүн ажлаа хийгээд л явж байгаа. Шинэ уран бүтээлд орох бүрдээ дахин шинэ амьдралаар амьдарч үзэх нь гэж баярладаг. Энэ дүр миний амьдралд ч мөн шинэ туршлага нэмсэн. – Та Лхамноржинг зүгээр нэг “зудыг давж байгаа малчин эмэгтэй” биш, харин дотроо маш их зүйл тээж яваа эмэгтэй гэж харсан байх. Түүний дотор хамгийн ихээр юу буцалж байсан гэж та боддог вэ? – Амьдрал. Хүний амьдралд байгаль, цаг уурын нөхцөл байдал, эцэг эхээ асрах, үр хүүхдээ тэтгэх, гэр орноо авч явах зэрэг бүхий л зүйл багтана. Гэтэл Лхамноржингийн хувьд хадмынхаа гэрт амьдарч буй эмэгтэй. Тэр айлын гал голомтыг сахиж, өвчтэй эхээ асрах нь түүний үүрэг. Үүнд л шантрашгүй тэвчээртэй монгол эмэгтэйн хатан ухаан оршиж буй мэт санагддаг. – Энэ кинонд гэр бүл, ганцаардал, алдсан хүнээ хүлээх, дахин аз жаргалтай болох хүсэл зэрэг олон сэдэв зэрэгцэж явдаг. Таны хувьд “Зуд” яг юуны тухай кино вэ? – Энэ асуултыг “Зуд” киноны үзэгчдэд нээлттэй үлдээе. Учир нь найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн бүтээсэн бүтээлийг үзэгч түмэн өөр өөрсдийнхөө өнцгөөр хүлээн авдаг шүү дээ. – Лхамноржингийн туулж байгаа бүхнийг өөрөөрөө туулсан хүний хувьд та энэ дүрээс юу сурсан бэ? – Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатуужил ямар аугаа болохыг Лхамноржингийн дүрээр дамжуулан илүү ойлгосон. – Хэрэв та бодит амьдрал дээр Лхамноржинтой уулзвал түүнд хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ? – Хатуу үнэнийг хааяа ч болов хэлэхгүй байх нь хэн нэгний хувьд сэтгэлийн амар амгаланг авчирч мэдэх юм. – Энэ кинонд тоглосны дараа “зуд” гэдэг үг таны хувьд өмнөхөөсөө өөр утгатай болсон уу? – “Зуд” гэдэг үгийг сонсоход л хүйтэн мэдрэгддэг байсан. Гэтэл хар зуд гэдэг нь газар дэлхий харлаж, ганц ч өвсгүй болох, цагаан зуд гэдэг нь цас их орж, цав цагаан болохыг хэлдэг. Харин байгалийн энэ үзэгдлийг сэтгэлийн зудтай хоршуулж, нэгэн өөр өнцгийг үзэгч түмэнд хүргэх гэсэн зохиолчийн санааг кино багийнхан маань амжилттай хүргэж чадсан байх гэж найдаж байна. – Киногоо нээлтийн үеэр анх удаа бүтнээр нь үзсэн гэсэн. Үзээд төрсөн мэдрэмж ямар байв? – Манай киноны хувьд зохиолчийн санаа, зохиол, найруулагчийн шийдэл, зураг авалт, дүрүүд маш сонирхолтой байсан. Анхнаасаа олон улсын фестивальд зориулсан болохоор ч тэр үү, ойрд монгол киноноос хараагүй аж ахуй, хоточ банхар, цэлгэр уудам цас мөсөн тал, сэтгэлийн утсыг хөндөх хэсгүүд ихтэй байсан. Зохиолоо мэдэж байгаа мөртлөө өмөлзөх, сэтгэл догдлох мэдрэмж их төрсөн. Киноны нээлтийн үеэр сэтгэл их хөдөлдөг тул киногоо үзэгчийн нүдээр дахин үзэх хэрэг гардаг. “Зуд” УСК-ны хувьд ч мөн адил байсан. Мөн кино маань удаа дараа олон улсад шагнал хүртэж байгаад маш их баяртай байгаа. Кино баг, хамт олондоо илүү их амжилт хүсье.

Францын иргэн Жизель Пелико бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хувьд нэрээ нууцалж, шүүх хурлыг хаалттай явуулах эрхтэй байв. Гэвч тэрээр хэргийг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцүүлэхийг хүссэн юм. Түүний зорилго нь өөртэй нь адил хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг ганцаараа биш гэдгийг мэдрүүлэх, ичгүүрийг хохирогчид тохдог хандлагыг өөрчлөх байлаа. Түүний нөхөр асан Доминик Пелико 2011–2020 оны хооронд эхнэртээ мэдэгдэлгүйгээр эм өгч ухаангүй болгож, өөрөө хүчирхийлэхийн зэрэгцээ цахимаар холбоо тогтоосон бусад эрчүүдийг гэртээ урин хүчирхийлүүлж байсан нь мөрдөн шалгалт, шүүхээр тогтоогдсон. Хэрэг 2020 онд илэрч, цагдаа нар түүний хадгалсан олон мянган гэрэл зураг, бичлэгийг нотлох баримт болгон ашиглажээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд Авиньон хотын шүүх Доминик Пеликод 20 жилийн хорих ял оноосон. Түүнтэй хамт шүүгдсэн бусад 50 эрэгтэйг мөн гэм буруутайд тооцжээ. Жизель шүүхэд өөрийгөө буруутгахгүй, ичихгүй гэдгээ илэрхийлж, ичих ёстой хүмүүс нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд болохыг онцолсон. Түүний энэ байр суурь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг буруутгахын оронд сонсож, дэмжих тухай дэлхий нийтийн хэлэлцүүлгийг өргөжүүлэв. Шүүхийн шийдвэрийн дараа тэрээр хэрэг нь олны анхааралд хүрээгүй, түүх нь сонсогдоогүй бусад хохирогчийг бодож байгаагаа хэлсэн юм. Жизель Пеликогийн тэмцэл нэг чухал санааг сануулж байгаа нь "Хүчирхийллийн хариуцлагыг хохирогч бус, үйлдсэн хүн нь үүрэх ёстой".

Цалин буухад нэг нь хадгаламжаа зузаатгаж, нөгөө нь аяллын тасалбар хайна. Харин зарим нь “өөрийгөө ганц удаа баярлуулъя” гэсээр сарын дотор хэд хэд баярлуулчихдаг. Зурхайн хөгжилтэй тайлбараас өөрийгөө олоорой! ♈ ХОНЬ — Эхлээд авна, дараа нь бодно Таалагдсан зүйлээ удаан тойрч харахгүй. Шинэ санаа, шинэ хобби гарвал төсөв нь ч дагаад өөрчлөгдөнө. Хэмнэхээр шийдвэл эрчтэй эхлэх ч сонирхолтой санал гармагц төлөвлөгөө нь ганхаж мэднэ. Түрийвчний үг:“Намайг гаргахаасаа өмнө нэг бодооч!” ♉ ҮХЭР — Чанартай бол мөнгө хайрлахгүй Тав тух, амттай хоол, удаан эдлэх зүйлд дуртай. Хямдхан олон зүйлээс илүү чанартай нэгийг сонгох хэв шинжтэй. Хадгаламжтай байх сайхан ч тухтай амьдрах нь бас чухал. Түрийвчний үг: “Үнэтэй юм аа… гэхдээ олон жил хэрэглэнэ!” ♉ИХЭР — Жижиг худалдан авалтын аварга Ном, кофе, сонирхолтой төхөөрөмж, шинэ аппын захиалга… Нэг бүр нь бага дүнтэй ч нийлбэр нь гайхшруулна. Хэрэгтэй зүйл хайж ороод огт өөр юмтай гарах нь энүүхэнд. Түрийвчний үг:“Энэ бүх жижиг төлбөр хаанаас гараад ирэв?” ♋ МЭЛХИЙ — Хайртай хүмүүстээ харамгүй Өөртөө авах зүйлээ хойшлуулсан ч гэр бүл, дотнын хүндээ бэлэг авахдаа эргэлзэхгүй. Мөнгө нь аюулгүй байдал, тухтай гэр, хайртай хүмүүсийнх нь хэрэгцээтэй холбоотой. Түрийвчний үг: “Надад хэрэггүй ээ, харин ээжид авъя.” ♌ АРСЛАН — Өөрийгөө баярлуулах төсөвтэй Гоё хувцас, онцгой бэлэг, сайхан оройн зоогт мөнгө зарцуулах дуртай. Найзуудаа дайлахдаа ч гар татахгүй. “Би үүнийг хүртэх эрхтэй” гэдэг нь худалдан авалтын гол тайлбар. Түрийвчний үг:“Өнөөдөр бас баярлах шалтгаан олдов уу?” ♍ ОХИН — Төсөв нь бэлэн, баримт нь хадгалаастай Үнэ харьцуулж, хэрэгцээгээ тооцож, худалдан авалтаа төлөвлөнө. Хямдралын хувийг ч шалгана. Гэхдээ эмх цэгцтэй, эрүүл, бүтээмжтэй амьдрахад туслах зүйлс дээр төсөв нь тэлж мэднэ. Түрийвчний үг: “Үүнийг авах таван үндэслэл бий.” ♎ ЖИНЛҮҮР — Гоё харагдаж байвал шийдвэр хэцүү Загвар, интерьер, бэлэг гээд гоо зүйн мэдрэмжээ дагасан худалдан авалт олон. Хоёр зүйлээс нэгийг сонгох гэж удаан бодоод эцэст нь хоёуланг нь авч мэднэ. Түрийвчний үг: “Аль нь гоё вэ? За, хоёулаа…” ♏ ХИЛЭНЦ — Дансны үлдэгдэл нь нууц Мөнгөө хаана хадгалж, юунд зарцуулдгаа хүн бүрд яриад байхгүй. Зорьсон зүйлдээ удаан хуримтлуулж чадна. Харин үнэхээр хүссэн зүйлээ олбол бусдад тайлбарлалгүй том худалдан авалт хийнэ. Түрийвчний үг: “Миний үлдэгдлийг мэдэх шаардлагагүй.” ♐ НУМ — Мөнгөөрөө дурсамж бүтээнэ Аялал, сургалт, тоглолт, шинэ туршлагад мөнгө зарцуулах дуртай. Хадгаламжийн зорилго нь хүртэл дараагийн аялал байж болно. Хямд тасалбар хараад очих газраа дараа нь судалж мэднэ. Түрийвчний үг: “Буцаад ирэхэд дансаа харъя.” ♑ МАТАР — Өнөөдрийн мөнгө, маргаашийн суурь Хуримтлал, урт хугацааны зорилго, хийсэн ажлынхаа үр дүнд анхаарна. Том худалдан авалтаа төлөвлөж, мөнгө нь юунд хүрэхийг тооцоолох дуртай. Амжилтаа тэмдэглэхдээ ч төсөвтэй. Түрийвчний үг: “Энэ сарын зорилго биелсэн үү?” ♒ ХУМХ — Хэрэгцээ нь бусдынхаас өөр Шинэ технологи, өвөрмөц бүтээл, сонирхолтой төсөлд мөнгө зарцуулна. Өдөр тутмын зарим зүйлд хэмнэлттэй мөртлөө бусдын ойлгохгүй төхөөрөмжийг дуртайяа авч мэднэ. Түрийвчний үг: “Одоохондоо хэрэггүй ч ирээдүйд хэрэг болно!” ♓ ЗАГАС — Сэтгэл хөдөлбөл төсөв зөөлөрнө Урлаг, хөгжим, хөөрхөн зүйлс, утга учиртай бэлэгт татагдана. Хэн нэгэнд туслахдаа ч гар татахгүй. Дэлгүүрт орохдоо хэрэгцээгээ бодсон ч гарахдаа мэдрэмжээ дагасан байх нь бий. Түрийвчний үг: “Хэрэгтэй биш ээ… зүгээр л хайр хүрээд.” Таны ордын тайлбар таарч байна уу? Эсвэл түрийвч тань өөр ордынх шиг аашилдаг уу? Энэхүү нийтлэл нь зугаатай зурхайн тайлбар бөгөөд хүний мөнгөний дадлыг шинжлэх ухааны үндэслэлээр тодорхойлохгүй.

_Монгол орны хоймор-Хөвсгөл нутгийн тайга, цаатан ахуй, онгон байгальтай танилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг. Тэднийг энэ аялалд хөтөлдөг хүмүүсийн нэг бол Ц.Байгалмаа. Түүний хувьд тайга бол зүгээр нэг аяллын маршрут биш, хүн өөртэйгөө уулздаг, байгальтайгаа уусаж нэгддэг орон зай юм. – Сонины маань уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Тайгын хөтөч Байгалмаа гэхээр нэр тань хүртэл их утгатай сонсогдож байна. – Сайн байцгаана уу. Намайг Байгалмаа гэдэг. Аавыг маань Цилхаа гэдэг. Миний нэрийг эмээ маань өгсөн юм билээ. Ээж маань надад “Байгаль гэдэг нь байгаль дэлхий, нар сар, од, уул, ус бүхэнтэй холбоотой. Байгалиа хайрлаж, хамгаалж яваарай гэж энэ нэрийг эмээ чинь хайрласан” гэж хэлсэн. Би Хөвсгөл аймгийн Галт суманд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Мөрөн хотын “Далай ван” коллежид англи, орос хэлний орчуулагчийн ангид суралцсан. Энэ сонголтыг хийхэд аав маань их нөлөөлсөн. 2001 оны наймдугаар сарын 30-нд аав маань “Хөвсгөл аймагт “Далай ван” гэдэг коллеж шинээр нээгдсэн байна. Миний охин багаасаа орос хэл үзсэн юм чинь шалгалт өгөөд орчих” гэсэн. Тэгээд би бор цүнхэндээ хэдэн дэвтрээ хийж үүрээд, аавынхаа “Планета-5” мотоциклын араар сундлан давхиж, “Далай ван” коллежийн хаалгаар анх орж, орос хэлний шалгалтдаа 80 хувьтай тэнцсэн. Ингэж “Далай ван” коллежид англи, орос хэлийг гадаад багш нараар заалгах хувь тохиосон. Би Chris Grove багшаараа маш их бахархдаг. Ерөнхий боловсролын сургуульд англи хэл үзэх боломжгүй, багахан боломжийн хүрээнд орос хэл үзэж байсан надад англи хэлний “А, В, C”-с эхлэн энэ багш минь заасан. Зүрх сэтгэлд минь том орон зай эзэлдэг сайхан багш минь одоо Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч, олон монгол хүүхдийн амьдралынх нь замд гэрэл болсоор яваа. Мөн Peggy Moy, Susan, Look, орос хэлний Оксана, Цевета гээд олон багш нарыгаа дурдахгүй байхын аргагүй. Энэ сайхан багш нараараа дөрвөн жил хичээл заалгаад сургуулиа амжилттай төгссөн. Өнөөдөр би англи хэлээр монгол хэл шигээ чөлөөтэй ярьж, гадаадын хүмүүстэй ажиллаж, аяллын хөтөч, орчуулагч хийж яваа маань багш нарын маань ач. Би сайхан аав, ээж, багш нарынхаа хүчинд өдий зэрэгтэй, ажил амьдрал минь гялалзаж байгаад тэдэндээ үргэлж талархаж явдаг. Сургуулиа төгсөөд “Далай ван” коллежид англи, орос хэлний багшаар ажилласан. Эдийн засаг, аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудад мэргэжлийнх нь дагуу англи, орос хэл заадаг байлаа. – Тэгвэл багшийн мэргэжлээс аяллын хөтөч, орчуулагчийн зам руу хэрхэн орсон бэ? - Миний нэр энэ ажил руу хөтөлсөн гэж боддог. Тухайн үед би Nature_khuvsgul@yahoo.com гэсэн цахим шуудангийн хаяг ашигладаг байсан. “Nature” гэдэг нь байгаль гэсэн үг. Хөвсгөлийн байгальтай холбож ийм нэр сонгосон юм. Нэг өдөр тэр хаяг руу аяллын менежерээс англи хэлээр мэйл ирсэн. “Манай компанид хөтчөөр ажиллаж чадах уу? Морь унаж чадах уу? Англиар ярьж чадах уу? Жуулчдын хоол хийж чадах уу?” гэж асуусан. Би бүгдэд нь “Чадна” гэж хариулсан. Тэгээд үнэхээр бүгдийг нь хийж чадсан. Миний аяллын хөтчийн ажлын гараа ингэж 2013 онд эхэлсэн. – Тэгэхээр “чадна” гэж эхэлсэн аялал тань өнөөдрийн амьдрал руу хөтөлжээ? – Тийм. Багадаа морь унадаг байсан ч мундаг унаач байгаагүй. Аавд нэг номхон алаг морь байсан юм. Хаанаас нь ч мордсон зогсож л байдаг сайхан амьтан. Түүнийг л унаж байснаас хэтрэхгүй. Хоол ч бас одоогийнх шигээ сайн хийдэггүй байсан. Гэхдээ багаасаа ахуй ажилд их оролцдог, мал хариулдаг, үхэр мал саадаг, зундаа цагаан идээ боловсруулдаг хүүхэд байсан. Тийм болохоор “Би чадна” гэсэн хүсэл эрмэлзлэлээр зориглосон. – Анх ямар аялалд явав. Анхны аяллын дурсамж одоо ч тод биз? – 2013 онд аяллын компаниас надад бал сараа тэмдэглэж яваа Австрали хоёр жуулчны хөтөч, тогооч, орчуулагчаар ажиллах санал тавьсан. Тэр үед би багшилж байсан. Аяллын хөтчөөр анх удаа явж байгаа болохоор мэдээж догдолсон. Хоёр жуулчнаа аваад тайга руу явна. Замдаа хоол хийнэ. Морь унана. Орчуулна. Энэ бүхнийг би өөрөө хариуцах ёстой. Ингээд жуулчдаа аваад анхны аялалд гарлаа. Бид замдаа Ямаатын хөшөө орчим буудаллахад би өдрийн хоол хийсэн. Кофе чанаж, борцтой шөл хийж өгөхөд жуулчид маань маш амтархан идсэн. Айлын гаднаас морь унан цааш хөдлөхөд надад догшин морь таарч авч давхих гээд байсан ч “Би давхиж болохгүй, жуулчдаа сандаргаж болохгүй” гэж хичээж, биеэ сайхан суллаад, хоёр жуулчныхаа арыг дааж явсан. Замдаа голын эрэг дээр майханд хоносон. Багадаа аавынхаа мотоциклийн араар сундалдан оторт явж, хээр майханд хонож явсан болохоор надад асуудалгүй байлаа. Харин байгалийн сүр хүч, гоо үзэсгэлэнд сүрдсэн ч юм уу, сэтгэл минь догдлоод тэр шөнө би бараг унтаагүй. Цагааннуурт өглөө сэрээд анх удаа тэр нутгийг харсан мөч одоо ч санаанд тод байдаг. Өглөөний цэнгэг агаар, цэнхэрлэн харагдах уулс, Хорьдол Сарьдагийн нуруу... Гайхам сүрлэг уул, ус, үзэсгэлэнт байгалийг хараад бишрэн догдолж хашхирмаар, орилмоор, уйлмаар болж, дотроо чимээгүйхэн мэлмэрч явсан. “Миний эх орон ийм сайхан гэж үү. Монголын хойд хязгаар, Дархадын цэнхэр хотгор гэдэг яасан гайхалтай, онгон дагшин, үзэсгэлэн төгс юм бэ. Ийм сайхан эх нутгаа дэлхийн хүмүүст танилцуулах ажлыг хийнэ гэдэг ямар их хувь тавилан вэ. Байгалаа, чи хичээнэ шүү, чадна шүү” гэж өөртөө хэлсэн. – Өөрөө Хөвсгөлийн хүн байж тайгаа анх удаа харсан гэсэн үг үү? – Тийм. Би Хөвсгөлд төрж өссөн, байгальд хайртай хүүхэд байсан ч тэр үед тайгаа сайн судлаагүй, мэддэггүй байлаа. Номоос ч хангалттай мэдээлэл авч байгаагүй. Тэгээд анх тайгад ороод “Баруун тайга гэж яг ямар газар юм бол? Зүүн тайга нь юугаараа өөр юм бол?” гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл би өөрөө ч яг жуулчин шиг мэдрэмж авсан. Гэхдээ мэдээж жуулчдадаа “Би анх удаа явж байна” гэж хэлж болохгүй. Учир нь би тэднийг хөтөлж явж хүн шүү дээ. Тэр үед хоёр морин хөтөч хамт явсан. Цагааннуурт ирээд тэд надад баруун тайга энэ зүгт, зүүн тайга тэр зүгт гэж зааж өгсөн. Тэр аялал миний хувьд зүгээр нэг анхны ажил байгаагүй. Хөвсгөлийнхөө байгалийг анх удаа өөр нүдээр харж, дурласан аялал байсан. Тэр өдрөөс хойш би энэ ажлыг зүгээр нэг аяллын хөтчийн ажил гэж харахаа больсон. Хүмүүсийг тайгад аваачиж, зурагтаар, дэлгэцээр л харж байсан тэр байгалийн үзэсгэлэнг хоёр нүдээр нь харуулах, бие, сэтгэлээр нь мэдрүүлэх боломжийг өгч байгаагаа ойлгосон. Тиймээс өнөөдөр би энэ ажлыг хийж байгаадаа маш их баярладаг. Анхны тэр аяллаас хойш тайгын хөтчийн ажил миний амьдралын нэг хэсэг болсон доо. – Гадаадын жуулчид тайгад очоод юуг хамгийн их сонирхож, юунд гайхаж биширдэг вэ? – Тэд өндөр барилга, хотын амьдрал үзэх гэж энд ирдэггүй. Харин эсрэгээрээ, онгон дагшин байгаль, анир чимээгүй нам гүм, цаатан ардын өдөр тутмын амьдралыг мэдрэх гэж олон мянган бээрийн зам туулж ирдэг. Хорьдол Сарьдгийн нуруу, мөнх цаст уулс, Хүнхэр тайга гээд байгалийн тогтоц өөрөө гайхамшиг. Жуулчдын хамгийн их сонирхдог зүйлийн нэг бол цаатан ардын амьдрал. Урцанд хэрхэн амьдардаг, цаа бугаа хэрхэн малладаг, өдөр тутмын амьдрал нь ямар байдаг вэ гэдгийг өөрийн нүдээр харахыг хүсдэг. Зарим жуулчин “Би яг хүссэн газраа ирлээ. Энд байгаад л баймаар байна” гэж хэлдэг. Германы нэг жуулчин Баруун тайгад тав хонож, дараа нь Зүүн тайгад тав хонож аялсан. Тэр хоёр тайгын ялгааг мэдрэхийг хүсэж байсан. Энэ нь тэд байгальтай ямар гүнзгий танилцахыг хүсдэгийн нэг жишээ. Хөтөч, орчуулагч хүн гадаадын жуулчдад тайгын гайхалтай үзэсгэлэнг тайлбарлаж өгөхгүй бол тэдэнд “дуугүй кино” үзүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. – Цаатны амьдралыг та нэг өгүүлбэрээр тодорхойлбол юу гэж хэлэх вэ? –Тэд бол цаа бугаа маллаж, байгальдаа уусаж, өөрийнхөөрөө оршдог хүмүүс. Тайгын тэр нам гүмд очоод та зүгээр л байгальтайгаа хамт оршино. Цэнгэг агаараар амьсгална. Өөрийгөө яарах ямар ч шаардлагагүй гэдгийг мэдэрнэ. – Та олон хоногоор янз бүрийн насны жуулчидтай хамт аялдаг. Тэднээс та өөрөө юу сурдаг вэ? – Тайгын аялалд 18 настай залуугаас эхлээд 60, 70 настай хүмүүс хүртэл ирдэг. Нас насны аялагчдын мэдэрч байгаа зүйл өөр. Зарим хүн тайгын зах руу ороод л утасны сүлжээгүй болсноороо бүх зүйлээ мартчихдаг. Тэгээд “Би яг хаана ирчхэв ээ? Монгол ийм гоё юм уу?” гэж гайхдаг. Зарим нь “Миний аяллын мөрөөдөл биелчихлээ” гэж хэлдэг. Тийм мөчүүдийг хараад би өөрөө ч баярладаг. Тэднээс хамгийн их сурдаг зүйл бол зөв хандлага. Цаг баримтална. Аяллын хамтрагчаа хүндэлнэ. Байгалиа хүндэлнэ. Хог хаяхгүй. Эдгээр нь надад маш том мессеж өгдөг. – Байгалиа хайрлах тухай ярихад таны хувьд хамгийн чухал зүйл нь юу вэ? – Хоггүй аялах. Би гадаадын жуулчидтай олон жил аялсан. Тэд байгальд хог хаядаггүй. Морин жимээр явахад ундааны сав, чихрийн цаас зэрэг хог бараг үзэгддэггүй. Харин хааяа нэг Монгол аялагчийн хаясан хог, тамхины иш харагдахад сэтгэл өвддөг. Жуулчид харахаас нь өмнө би тэр хогийг өөрөө аваад өвөртөө хийчихдэг. Учир нь тэдний өмнө Монголын байгаль, Монгол хүний хандлагыг харуулах ёстой гэж боддог. Жуулчид заримдаа ил хаясан үнс, хогийг хараад “Энд яагаад үнс, хог хаячихсан байгаа юм бэ?” гэж асуудаг. Би тайлбарлахдаа “Үнс бол байгальд шингэдэг, өөрөө байгалийн зүйл. Харин хогны тухайд хүмүүсийн ухамсар, хандлагаас шалтгаалдаг” гэж хэлэхээс аргагүйд хүрдэг. Үнэндээ энэ бол бидний ухамсрын асуудал. – Та “зөвхөн гадаадынхан биш, монголчууд өөрсдөө тайгаар аялаасай” гэж онцолсон. Яагаад? – Монголчууд бид өөрсдөө эх орныхоо байгалийг үзээсэй гэж би маш их хүсдэг. Ялангуяа залуучууд. Цэнхэр дэлгэцээр, зурагтаар, дурангаар харахаас өөрийнхөө хоёр нүдээр тэр мөнх цаст уул, тайга, цаатан ахуйг харах нь огт өөр мэдрэмж. Очоод үзээсэй. Өөрийнхөө нүдээр тольдоосой. Тэгээд хамгийн гол нь хоггүй аялаасай. Бидэнд өвөг дээдсээс үлдээсэн ийм сайхан уудам, онгон байгаль байна. Бид байгалиа яг энэ онгон дагшнаар нь дараагийн үедээ үлдээх үүрэгтэй. – Та жилийн дөрвөн улиралд тайгад аялдаг. Улирал бүр танд ямар мэдрэмж өгдөг вэ? – Зун цагийн ногоон тайга үнэхээр сайхан. Мод, уулсаар хүрээлэгдсэн тэр орчин надад маш дулаахан, тайван мэдрэмж өгдөг. -Хавар цас бүрэн хайлаагүй байх үеийн мөнх цаст уулс маш үзэсгэлэнтэй. Тэр уулсыг өөрийн нүдээр харах мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй. Заримдаа бүр ганцаараа байвал бахдаж баярласан сэтгэлээ барьж дийлдэлгүй хашхирмаар санагддаг. -Намар бол байгаль өөрөө өнгөө сольчихсон мэт. Зарим мод ногоон, зарим нь шар, өнгө өнгийн зохицол үнэхээр гоё. Гэхдээ намар надад бас гунигтай мэдрэмж өгдөг. Навч өнгөө хувиргаад газар унахыг харахад чимээгүйхэн нулимс мэлмэрэх үе бий. -Харин би өвөлд дуртай. Би өөрөө өвөл төрсөн болоод ч тэр үү нэг л сайхан санагддаг. Одоогоор би өвлийн аялалд ажиллаж үзээгүй байна. Жавар тасхийсэн өвөл, цасаар хучигдсан цагаан тайгын дунд аялах тэр аяллыг сэтгэлдээ төсөөлчихсөн. Хөх дээл, лоовуузан малгай, дулаан гутлаа өмсөөд, цасаар хучигдсан тайгад цаа буга унаад үлгэрийн орноор явж байгаа мэт өөрийгөө төсөөлөхөд сэтгэл эрхгүй догдолж байна. Удахгүй өвлийн тайгад хөтөч хийх мөрөөдлөө биелүүлнэ ээ. – Тайгад эмэгтэй хүн хөтөч хийхэд юу нь хамгийн хүнд, бас юу нь хамгийн сайхан байдаг вэ? – Тайгад эмэгтэй хүн хөтөч хийх амаргүй ээ. Тиймээс ч тэр бүр эмэгтэй хүн зориглож хийдэггүй. Цаг агаар, замын нөхцөл, морь унаа гээд бэрхшээл мундахгүй. Заримдаа санаанд оромгүй хүнд нөхцөлтэй тулгарна. 2013 онд анхны аяллуудынхаа нэгээр маш хүнд нөхцөлд ажиллаж, айж эмээсэн үе ч байсан. Гэхдээ жуулчдынхаа өмнө хариуцлага хүлээсэн хүн учраас ямар ч үед өөрийгөө барьж, аяллаа амжилттай дуусгах ёстой. Тэр бүхнийг давж, алс холын орноос Монголын байгалийн сайхныг мэдрэх гээд зориод ирсэн жуулчдыг сэтгэл хангалуун буцаах мөч хамгийн сайхан. Тэгэх бүрдээ “Би чадлаа” гэж өөрөөрөө бахархдаг. Тайга надад тэсвэр хатуужил, зориг, өөртөө итгэх итгэлийг өгсөн. Эмэгтэй хүн гэдэг утгаараа хэцүү бүхнийг давж чадсан тэр мөчүүд маань өнөөдөр эргээд бодоход миний хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын нэг болсон. – Байгалмаа их нулимс ойрхон хүн юм. Бид хоёрын ярилцлагын үеэр хэд хэдэн удаа нулимс чинь гарлаа. Та угаасаа ийм хүн үү, эсвэл байгаль таныг ийм болгов уу? – Би ийм нулимс ойрхон байгаагүй. Байгаль намайг ийм болгосон. Өвөг дээдэс маань бидэнд ийм өргөн уудам, үзэсгэлэнтэй нутгийг үлдээсэн байна. Энэ бүхнийг мэдрэхдээ “Монголчууд бид ямар азтай хүмүүс вэ” гэж өөрийн эрхгүй дотроо дуу алддаг. Байгальтай ойр байгаад, түүний сүр хүч, гоо үзэсгэлэнг мэдрэхэд сэтгэл зүрх аандаа зөөлөрч, дотор минь байсан хуучин Байгалмаа өөрчлөгдөж, нулимс, хайр хоёр их ойрхон болж байгааг мэдэрдэг. Тиймээс байгаль эхээ яг л байгаа чигээр нь, онгон ариун хэвээр нь хадгалж үлдэх сэн гэж боддог. Би байгальд хог хаях нь бүү хэл хөл доор минь цэцэг гишгэгдчих вий дээ гэхээс эмээж, аль болох болгоомжтой явдаг. Тэгээд эмээгийнхээ хайрласан нэрийг санаж, “Байгаль дэлхийгээ хайрлаж яваарай” гэсэн захиас нь миний амьдралын нэг хэсэг болчихсон юм шиг мэдэрдэг. – Тайгад байхдаа өөртэйгөө ярилцах, бясалгах мөч танд байдаг уу? –Жуулчид амарч байх үед би өөртөө цаг гаргах дуртай. Голын эрэг дээр очиж, усны чимээг сонсонгоо йог хийдэг. Байгальтайгаа ярилцаж, бясалгаж, хэсэг чимээгүй сууна. Тэр бол дахин давтагдашгүй мэдрэмж. Навчис нахиалах, бороон дусал, манан будан, шаргал навчис, уулсын сүр хүч...байгаль гэдэг хүнийг энэ гайхамшгийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, өөртэйгөө ярилцах, ойлголцох, дотоодоо мэдрэх, ойлгох боломжийг олгодог. Аялал гэдэг зөвхөн нэг газраас нөгөө газар руу явах биш юм байна. Заримдаа хүн аялж явахдаа өөртэйгөө уулзах боломжийг олдог. Би энэ бүхнийг тайгын гүнд морин дэл дээр явахдаа, буудаллаад хоол, цай хийнгээ галын дөл ширтэн суухдаа мэдэрдэг. Тэгээд өөртөө “Байгалмаа, чи ямар их азтай хүн юм бэ” гэж хэлдэг. – Монгол залуус, аялагчдад хандаж юу гэж хэлэх вэ? -Төв Азийн зүрхэнд орших Монгол орны тухай дэлхий нийт юу мэддэг билээ. Морьтон ард түмэн, мянга мянган морь, дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хаан, эртний үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Монголын говь гээд бидний тухай олон зүйл бий. Гэхдээ Монголын хөх сувд болсон Хөвсгөл нуур, онгон байгаль, тайгын иргэд, цаатан ардын нүүдэлчин амьдралын өвөрмөц өнгө төрх, тайгын зэлүүд үзэсгэлэн, Дархадын бөөгийн зан үйл зэрэг бидний нутаг орны өөр нэг гайхамшгийг тэр бүр хүн бүр мэддэггүй байж болох юм. Хэрэв та энэ бүхнийг цэнхэр дэлгэцээр, зургаас эсвэл дурангаар харах биш, өөрийнхөө хоёр нүдээр харж, биеэрээ мэдрэхийг хүсвэл Монголын хоймор болсон Хөвсгөл нутгийг зориорой. Харин нэг л зүйлийг хүсье. Хоггүй аялаарай. Бидэнд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн энэ сайхан байгалиа дараагийн үедээ яг энэ хэвээр нь үлдээх хэрэгтэй. Байгаль бол бидний очоод, үзээд, буцаад ирдэг газар биш. Бид өөрсдөө байгалийн нэг хэсэг. Тиймээс тайгад очихдоо зүгээр нэг аялагч биш, байгалиа хайрладаг хүн, байгалийн нэг хэсэг болж очоорой гэж хэлмээр байна.

Жижигхэн биетэй ч маш хүчирхэг цохилттой энэ амьтан олзоо маш өндөр хурдтай хөдөлгөөнөөр нам цохидог. Мөн туйлширсан гэрлийг ялган харах өвөрмөц нүдтэй. Сонирхолтой баримт: Нүд нь хүнийхээс огт өөр, маш нарийн харааны системтэй.

Африкийн намагт амьдардаг энэ шувууны асар том хошуу нь модон гуталтай төстэй харагддаг. Загас, могой, мэлхий зэрэг олзыг барихаас гадна жижиг матар хүртэл агнаж чадна. Сонирхолтой баримт: Ан хийхдээ олзоо хүлээн олон минут бараг хөдлөхгүй зогсож чаддаг.

Нарвалын духнаас ургасан урт “эвэр” нь үнэндээ шүд юм. Ихэвчлэн эр нарвалд ургадаг бөгөөд хэдэн метр хүртэл урт болдог. Сонирхолтой баримт: Нарвалын урт шүд нь Европын “ганц эвэрт”-ийн домогтой холбоотой гэж үздэг.

Навч шиг олон ургацагтай энэ амьтан далайн замагтай гайхалтай адилхан харагддаг. Энэхүү өвөрмөц төрх нь махчин амьтдаас нуугдахад тусалдаг. Сонирхолтой баримт: Навч шиг харагддаг ургацаг нь сэлэхэд бус, өнгөлөн далдлалтад ашиглагддаг.

Судалтай хөлтэй учраас зебратай төстэй харагддаг ч окапи нь анаашны хамгийн ойрын төрөл садан юм. Африкийн өтгөн ойд амьдарч, урт хэлээрээ модны навч түүдэг. Сонирхолтой баримт: Окапи зөвхөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын байгальд амьдардаг.

Панголины бүх биеийг хатуу хайрс бүрхдэг бөгөөд аюул тулгарахад бөмбөлөг шиг хумигдан өөрийгөө хамгаална. Шүдгүй энэ амьтан урт, наалдамхай хэлээрээ шоргоолж, термитээр хооллодог. Сонирхолтой баримт: Панголин бол бие нь хайрсаар бүрхэгдсэн цорын ганц хөхтөн амьтан.

Байгаль дэлхий бидний төсөөлснөөс ч илүү гайхалтай. Өвөрмөц төрх, ер бусын чадвараараа ялгардаг амьтдыг цувралаар танилцуулж байна. Блобфишийг хүмүүс ихэвчлэн хамгийн хачирхалтай төрхтэй загас гэж мэддэг. Гэвч энэ төрх нь далайн гүнээс гадарга дээр гарсны дараа бий болдог. Өндөр даралттай орчинд амьдрахад зохицсон бие нь гадарга дээр хэлбэрээ алддаг. Сонирхолтой баримт: Далайн гүнд амьдарч байхдаа зураг дээрх шиг “гунигтай царайтай” харагддаггүй.

Бүргэд модон дээр суугаад юу ч хийлгүй амарч байв. Жижигхэн бүжин түүнийг хараад асуусан нь - Би тантай адил ингэж суугаад юу ч хийхгүй байж болох уу? - Бололгүй яахав гэж бүргэд хариуллаа. Бүжин ч модны дор суугаад амарч эхэллээ. Гэтэл гэнэт үнэг гарч ирэн бүжинг иджээ. Гаргалгаа: хэрвээ та ямар нэг юм хийлгүй амарч байх хүсэлтэй бол ихээ өндөрт гарч байж л ингэж чадах билээ.

“Bridgerton”-ы хайр дурлал, “Grey’s Anatomy”-ийн эмч нар, “Scandal”-ын ээдрээтэй ертөнц. Эдгээр түүхийн ард нэг эмэгтэйн нэр бий. Шонда Раймс гэдэг нэр танд танил биш байж болно. Харин Netflix-ийн “Bridgerton”, “Queen Charlotte”, “Inventing Anna”, эсвэл олон жилийн турш үзэгчдийг татсан “Grey’s Anatomy”-ийг мэдэх бол түүний бүтээсэн эсвэл продюсерээр нь ажилласан ертөнцтэй хэдийн танилц болжээ гэсэн үг. Дэлгэцийн өмнө харагддаг оддоос ялгаатай нь тэр үзэгчдийг догдлуулж, дүрүүдэд дурлуулж, дараагийн ангийг хүлээлгэдэг түүхийг бүтээлцдэг хүн юм. Багаасаа түүх зохиодог охин 1970 онд АНУ-ын Иллинойс мужид төрсөн Раймс зургаан хүүхэдтэй айлын отгон байв. Боловсролын салбарт ажилладаг эцэг эх нь түүнийг номтой ойр өсгөжээ. Тэр гурав, дөрөвхөн настайгаасаа түүх зохиож, дуу хураагуурт ярьж, ээжээрээ бичүүлдэг байсан гэдэг. Энэ сонирхол нь насанд хүрээд ч өөрчлөгдсөнгүй.Тэр Дартмут коллежид англи хэлний утга зохиол судалж, уран зохиол бичих арга барилд суралцжээ. Дараа нь Өмнөд Калифорнийн их сургуульд кино зохиолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Төсөөлсөн түүхээ үзэгчдийн нүдний өмнө амилуулах нь түүний мэргэжил болсон юм. Анхны амжилт ба дэлгэцэд гараагүй зохиол Раймс сургуулиа төгсөөд “Human Seeking Same” нэртэй кино зохиолоо заржээ. Танилцах зараар хайр дурлалаа хайж буй ахимаг насны эмэгтэйн тухай энэ түүх кино болоогүй. Гэхдээ зохиолыг нь компани худалдан авсан нь түүнд цааш ажиллах боломж нээсэн байна. Харин 1999 оны “Introducing Dorothy Dandridge” телевизийн киноны зохиолыг хамтран бичсэнээр салбартаа нэрээ таниулж эхэлжээ. Гол дүрийг бүтээсэн Хэлли Берри уг бүтээлээрээ Emmy, Golden Globe шагнал хүртсэн. Дараа нь Раймс Бритни Спирсийн “Crossroads”, Энн Хэтэуэйн “The Princess Diaries 2: Royal Engagement” киноны зохиолыг бичсэн юм. Ээж болсон нь шинэ зам нээв Хүүхдээ өсгөн гэртээ байх үедээ Раймс телевизийн цувралуудыг их үздэг болжээ. Нэг ангит киноноос ялгаатай нь цувралд дүрүүдийг удаан хугацаанд хөгжүүлж, харилцаа, сонголт, өөрчлөлтийг нь олон ангийн турш харуулах боломж түүнд таалагдсан байна. Тэгээд телевизийн зохиол бичиж үзэхээр шийдэв. Продюсер Бетси Бирстэй хамт боловсруулсан санаа нь эмнэлгийн ажлаа дөнгөж сурч буй залуу эмч нарын тухай байлаа. Тэд мэргэжлийн алдаа гаргана, дурлана, нөхөрлөнө, амьдралын хүнд сонголттой тулгарна. Энэ санаанаас “Grey’s Anatomy” төржээ. Нэг цуврал амьдралыг нь өөрчлөв 2005 онд нээлтээ хийсэн “Grey’s Anatomy” Раймсын хамгийн том эргэлтийн цэг болсон. Эмнэлгийн үйл явдлыг хүний харилцаа, хайр дурлалтай холбосон цуврал асар их амжилт олж, түүнийг телевизийн нөлөө бүхий зохиолч, продюсер болгожээ. Дараа нь тэр “Private Practice”, “Scandal”-ыг бүтээж, Shondaland компаниараа бусад уран бүтээлчийн түүхийг дэлгэцэд хүргэх болсон. “Bridgerton”-д гүйцэтгэх продюсерээр ажилладаг бол “Queen Charlotte: A Bridgerton Story”-г өөрөө бүтээж, зохиолыг нь бичсэн юм. Бусдын түүхийг бичдэг эмэгтэй өөрийн амьдралд өөрчлөлт хийв Ийм олон бүтээлийн ард ажилласан Раймс эхэн үедээ ичимхий, уулзалт дээр санаагаа танилцуулахдаа тухгүй байдаг хүн байжээ. Тэр бичсэн зохиолоороо өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг байсан гэдэг. 2015 онд гаргасан “Year of Yes” номдоо айдас төрүүлдэг боломжуудаас зугтахын оронд “тийм” гэж хэлж үзсэн туршлагаа өгүүлсэн. Олны өмнө ярих, шинэ зүйл турших, өөртөө цаг гаргах зэрэг сонголт түүний амьдралыг өөрчилжээ. Хүүхэд байхдаа ээждээ түүх ярьж бичүүлдэг байсан охин одоо сая сая үзэгчийн хүлээдэг цувралуудыг бүтээсээр байна.

Зөвлөлт, оросын нэрт кино найруулагч Владимир Валентинович Меньшовын 1979 онд бүтээж 1980 онд Москва хотын "Звёздный" кино театрт нээлтээ хийсэн энэ кино 1981 онд шилдэг гадаадын кино гэсэн ангилалд Оскарын шагнал хүртжээ. Мөн 1981 онд ЗХУ-ын Төрийн шагнал авсан юм. Монгол үзэгчдийн сэтгэлд хоногшсон энэ киноны 2-р анги эхлэхэд гол дүр Катерина том үйлдвэрийн захирал болсноор барахгүй Москва Хотын Зөвлөлийн төлөөлөгч болсон байдаг. Охиноо ганцаар өсгөж хүний зэрэгт Катерина өөрөө Володягийн нууц амраг болсон байна. Катерина амрагийндаа эхнэрийг нь эзгүйчлэн очно. Гэхдээ тэр энэ харилцаандаа жаргалтай байгаа эмэгтэй шиг харагддаггүй. Харин ч тэнд байх ёсгүй мэт мэдрэмж нь харц, үйлдлээр нь илэрнэ. Тиймээс энэ хэсгийг харахад үзэгчдэд нэг л гашуун мэдрэмж төрдөг. Зарим кино намрыг моддын шарласан навчаар биш, хүний сэтгэлээр харуулдаг. Катеринагийн Володягийнд очдог хэсэг яг л намар мэт гунигтай мэдрэмж төрүүлнэ. Түүнийг Володягийнд байх үед хонх дуугарч, тэр босож буйдан дээр суухад арын хананд зүүсэн бүтээлэг харагдаад өнгөрдөг. Кино цааш үргэлжилж, Катерина найз Антонинагийнд очоод буцаж явах замдаа Гошатай таардаг. Дараахан нь Гошатай салхинд гарахаас аргаггүйд хүрнэ. Намрын ой. Хус мод. Дөнгөж танилцсан эрийг найзуудынх нь хамт харж суусан Катерина зүүрмэглэнэ. Тэр үед Гоша зузаан хөнжил авч ирж түүнийг хучна. Гошагийн энэ үйлдэл ганцаардаж хэн нэгний хайр халамж, нөмөр түшгийг нууцхан эрсэн Катеринад төдийгүй мянга мянган үзэгч бүсгүйн зүрхний угт ёг хийлгэдэг. Ямар нэгэн амлалт биш, “Би чамд хайртай” гэсэн үг биш, зүгээр л чимээгүйхэн ирээд сэрээчихгүйг хичээн хучих Гошагийн үйлдэл бол ертөнцийн бүх бүсгүйчүүдийн эр хүнээс битүүхэн хүлээдэг хүлээлт байж мэднэ. Энд нэг сонин зүйл байдаг нь Володягийн гэрийн хананд байсан яг тэр бүтээлгээр Гоша Катеринаг хучдаг. Зарим кино сонирхогчид үүнийг кино бүтээгчдийн алдаа гэж үзэх нь бий. Гэхдээ Show box-ын уншигчид энэ намар тэр хөнжлийг огт өөрөөр харж болох юм. Тэр хөнжил Володягийнд зүгээр л ханын чимэг. Харин дараа нь Гошагийн гарт Катеринаг дулаацуулах хөнжил болон ирдэг. Магадгүй энэ бол ердөө л зураг авалтын жижиг алдаа байж мэднэ. Найруулагч Владимир Меньшов зориуд ингэж шийдсэн гэдгийг батлах баримт бидэнд байхгүй. Гэхдээ сайн кино заримдаа батлах боломжгүй асуултууд үлдээдэг. Нас ахих тусам асуултын утга өөрчлөгддөг. Намар ч бас тийм. Залуу насанд намар бол шар навч, сэрүүн салхи. Харин нас ахих тусам юуг орхиж, юуг авч үлдэхээ боддог улирал болно. Катеринагийн хөнжил ч бас нэг л зүйл атлаа хоёр өөр амьдралын дунд өөр утгатай харагдана. Магадгүй хайр гэдэг сүртэй зүйл биш. Чамайг даарч байгааг анзаарах тэр л сэтгэл бол хайр. Тиймээс тэр хөнжил киноны алдаа байсан ч, найруулагчийн нууц шийдэл байсан ч энэ намар бид түүнийг огт өөрөөр олж харж болох юм.

Б.Догсомбилэг Намар бол зураач хүний хувьд өнгөний улирал, сэтгэлийн хувьд дурсамжийн улирал юм. Байгаль дэлхий хамгийн гайхамшигт өнгөө дэлгэн үзүүлэх нь Бурхан төрөл бүрийн өнгө будгаар тоглож тохуурхсан мэт гайхалтай сайхан харагдах хэдий ч цаанаа л нэг гуниг төрүүлнэ. Үзэмж тансаг тэрхүү олон өнгө нь “Чи намайг будганаас гаргаж чадах уу?” гэж надаар тохуурхах мэт. Бийр, будаг хоёр нийлж холтсон дээр зурах агшинд “Үүний цаана ахиад өнгө бий шүү” гэдгийг мэдрүүлэх мэт эгц өөдөөс дүрлийх олон өнгөөр би өөрөө байгаль гэх намрын зурган дотор уусан шингэнэ. Зуухны яндан хүйтэн салхинд улин дуугарч, хаа нэгтээ ганганан одох шувуудын цуваа хүнийг ганцаардал, ухаарлын гүн бодолд автуулна. Энэ улирал үгүйгээр хүн дотогшоо чимээлж эс чадах мэт... Өнгө бүхэн нь сэтгэлийн гүн дэх мартагдсан дурсамжийг сэрээж, бийрийн үзүүрт амьдралын үнэнийг хүүрнэнэ. Намар бол гаднаа байгалийн төгс үзэсгэлэн боловч, дотроо хүний сэтгэлийн хамгийн нандин, аниргүй сүм юм санжээ.

Японы эртний домогт Фүжи уулыг бурхдын оролцоотойгоор нэг шөнийн дотор бий болсон гэх хувилбар байдаг. Нэгэн цагт Японы газар нутагт томоохон нуур байсан бөгөөд дэлхийд нэгэн зэрэг асар их өөрчлөлт гарчээ. Домогт өгүүлснээр Фүжи уул огцом сүндэрлэн гарч ирж, харин үүний улмаас газар цөмөрч, одоогийн Бива нуур (Lake Biwa) үүссэн гэдэг. Өөр нэг уламжлалд Фүжи уулыг ариун уул, тэнгэр ба газрын хоорондох холбоос гэж үздэг. Уулын оргил руу авирах нь зөвхөн аялал биш, бурханд ойртох ариуслын аялал гэж ойлгогдож байжээ. 🌸 Конохана-Сакуя-Химэ Фүжи уултай хамгийн их холбогддог бурхдын нэг бол Конохана-Сакуя-Химэ юм. Түүнийг: * 🌸 цэцэглэлт * 🌋 галт уул * 🌿 байгаль * 🔥 гал тай холбоотой эмэгтэй бурхан гэж Японы домог зүйд үздэг. Түүний нэрийг ойролцоогоор “модны цэцэг шиг дэлгэрэн цэцэглэгч гүнж” гэж тайлбарладаг. Тиймээс Фүжи уулыг зөвхөн сүрлэг уул биш, гоо үзэсгэлэн ба сүйрэл хоёрыг зэрэг агуулсан ариун уул хэмээн бэлгэддэг.

1. Gamla Stan – Стокгольмын эртний хотын хэсэг, нарийн чулуун гудамж, хаадын ордон. 2. Vasa Museum – 17-р зууны маш сайн хадгалагдсан аварга Vasa хөлөг онгоцыг үзнэ. 3. The Royal Palace – Шведийн хааны ордон. 4. Stockholm City Hall – Нобелийн шагналын ёслолын алдарт танхимтай. 5. ABBA The Museum – ABBA сонирхдог бол. 6. Fotografiska Museum Stockholm – орчин үеийн гэрэл зураг, урлаг. 7. Nobel Prize Museum – Нобелийн шагналын түүх. 8. Skansen – Шведийн уламжлалт амьдрал, байгаль, түүхийг харуулдаг задгай музей. 9. Monteliusvägen – Стокгольмын skyline зураг авахад маш гоё цэг. 10. Stockholm Archipelago – завиар олон жижиг арал үзэх. Стокгольм орчимд хот ба байгаль маш ойрхон байдаг.

Wide мэдээ

ХЯТАДЫН ТЭНГЭРТ НИСДЭГ ТАКСИНУУД ҮЗЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Хотын тээврийн ирээдүйг өөрчлөх боломжтой босоо хөөрч, буудаг цахилгаан нисэх төхөөрөмжүүдэд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэлжээ. Автомашины түгжрэлээс зайлсхийж, хот дотор агаараар зорчих боломжийг бий болгох нь энэ технологийн гол зорилго юм. Ирээдүйд нисдэг такси өдөр тутмын тээврийн хэрэгсэл болж чадах уу?

ДЭЛХИЙН ОЛОН ОРНЫ ХООРОНД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл улс хооронд зорчих, худалдаа хийх, үйлчилгээ худалдан авах үед төлбөр тооцоог илүү хялбар болгох боломжтой. Ирээдүйд гадаадад аялахдаа валют солиулах, бэлэн мөнгө авч явах шаардлага багасах уу? Дижитал санхүүгийн хөгжил ийм ирээдүйг ойртуулж байна.

МИРАНДА ЛАМБЕРТ АНХ УДАА NFL-ИЙН ТАЙЗАНД ДУУЛЛАА

Тэрээр “Gunpowder Lead”, “Little Red Wagon” зэрэг хит дуунуудаа дуулсан байна. Спорт, хөгжим, энтертайнмент нэг дор нэгдсэн энэхүү тоглолт баярын өдрийн онцлох үзүүлбэрүүдийн нэг болжээ

САНСАРТ НЭГ САЯ ХИЙМЭЛ ДАГУУЛТТАЙ ӨГӨГДЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

SpaceX компани дэлхийн тойрог замд нэг сая хүртэлх хиймэл дагуул байршуулж, сансрын орчинд тооцоолол боловсруулах систем байгуулах санаачилга гаргажээ. Энэхүү төсөл хэрэгжвэл хиймэл оюун ухааны асар их тооцооллын хэрэгцээг дэлхийгээс гадуур шийдэх шинэ боломж нээгдэнэ. Гэхдээ энэ нь хэрэгжиж дууссан байгууламж бус, томоохон хэмжээний төлөвлөгөө юм.

МИЛАНД ЖИНСЭН ХУВЦАСНЫ ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ

Үзэсгэлэнд загвар зохион бүтээгчид, нэхмэл материал үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүд болон салбарын мэргэжилтнүүд цуглаж, жинсэн хувцасны шинэ чиг хандлага, үйлдвэрлэлийн технологи, материалын инновацыг танилцуулж байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээний онцлох бүтээлүүдийн нэг нь BOTTER брэндийн “DENIM. RECAST” төсөл. Уг төсөлд жинсэн материалыг шинэ өнгө, бүтэц, боловсруулалтын аргаар өөрчлөн, уламжлалт хувцасны материалыг орчин үеийн загварт хэрхэн шинэлэг байдлаар ашиглаж болохыг харуулжээ. Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, материалын дахин боловсруулалт, нэхмэлийн салбарын тогтвортой хөгжлийн асуудалд анхаарал хандуулж байна. Жинсэн өмд, хүрэм зэрэг өдөр тутмын хувцасны цаана ямар технологи, бүтээлч шийдэл нуугдаж байдгийг харуулах энэхүү үзэсгэлэн нь загвар сонирхогчдын анхаарлыг татах нь дамжиггүй.

DISNEY-ИЙН ШИНЭ ХҮҮХЭЛДЭЙН КИНО “HEXED” ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА

Киноны гол дүр нь Billie хэмээх бусдаас өөр, дүрэмд баригдах дургүй өсвөр насны охин. Тэрээр өөрт нь нуугдаж байсан ер бусын ид шидийн чадварыг олж мэдсэнээр амьдрал нь эрс өөрчлөгдөнө. Энэхүү нээлт нь түүний өөрийгөө таних, чадвараа хүлээн зөвшөөрөх, шинэ ертөнцтэй нүүр тулах адал явдлын эхлэл болно. Кинонд Hailee Steinfeld, Rashida Jones, Jodie Foster зэрэг жүжигчид дуу оруулжээ. Өсвөр нас, өөрийн онцлогийг хүлээн зөвшөөрөх, гэр бүл болон ид шидийн ертөнцийн тухай сэдвийг уран зөгнөлт адал явдалтай хослуулсан бүтээл юм.

NASA-ГИЙН ХОС САНСРЫН АППАРАТ АНГАРАГ РУУ ЗАМДАА ГАРЧ, ДЭЛХИЙН СҮҮЛИЙН ЗУРГУУДАА ИЛГЭЭЛЭЭ

Хоёр аппарат арваннэгдүгээр сарын 7, 9-нд дэлхийд ойртон нисэхдээ манай гарагийн таталцлын хүч болон хөдөлгүүрийн түлхэлтийг ашиглан Ангараг руу чиглэсэн хурдаа нэмэгдүүлсэн байна. Энэ нь сансрын хөлгийг алс холын гараг руу хүргэхэд таталцлын хүчийг хэрхэн ашиглаж болдгийн сонирхолтой жишээ юм. ESCAPADE төслийн гол зорилго нь Ангараг гарагийн соронзон орчин, нарны салхины нөлөө болон агаар мандал нь хэрхэн сансарт алдагдаж байгааг судлах юм. Судалгааны үр дүн нь Ангараг гараг яагаад өнөөгийн хуурай, хүйтэн орчинтой болсон талаар илүү сайн ойлголт өгөх боломжтой. NASA-гийн мэдээлснээр хоёр аппарат 2027 оны есдүгээр сард Ангараг гарагт хүрч, судалгааны үндсэн ажиллагаандаа бэлтгэхээр төлөвлөгджээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын энэ жилийн кампанит ажил “Шударга ёсыг хангаж, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалж, ял шийтгэлгүй өнгөрөх явдлыг зогсооё” гэсэн уриатай. Энэ нь зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус, цахим орчин дахь дарамт, бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон хэлбэрт анхаарал хандуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өсвөр насны охидын эсрэг хүчирхийллийн асуудлыг энэ жилийн кампанит ажлын чухал чиглэл болгожээ. Хүчирхийлэлд өртсөн хүн тусламж хүсэхэд аюулгүй орчин бүрдүүлэх, хохирогчийг буруутгах бус хамгаалах, хууль эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох нь гол зорилго юм. Энэ аян нь хүчирхийллийг зөвхөн хувь хүний асуудал бус, нийгмийн хамтын хариуцлага гэдгийг дахин сануулж байна.

МОНГОЛ БАЛЕТЧИН Д.ОДСҮРЭН “ХУНТ НУУР”-ЫН ДЭЛХИЙН АЯЛАН ТОГЛОЛТОД ГОЦОЛЖ БАЙНА

Тэрбээр 2007 оноос Европын балетын тайзнаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Германы Staatsballett Thüringen буюу Тюрингений улсын балет, Кобленц хотын театр болон Düsseldorf хотын Deutsche Oper am Rhein зэрэг нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байжээ. Олон улсын балетын тайзнаа өөрийн байр суурийг бий болгосон тэрбээр 2012 онд Германы театрын салбарын нэр хүндтэй Theater Oskar шагналын эзэн болж, Монголын сонгодог урлагийн амжилтыг Европт таниулсан юм. Өдгөө International Principal Dancer буюу олон улсын тэргүүн гоцлол бүжигчний статустай ажиллаж буй Д.Одсүрэнгийн нэр International Ballet Stars компанийн “Хунт нуур” жүжгийн 2027 оны олон улсын тоглолтын бүрэлдэхүүнд бүртгэгджээ.

ДЭЛХИЙГЭЭС 28 ГЭРЛИЙН ЖИЛИЙН ЗАЙД ХОВОР ГУРВАН ОДТОЙ СИСТЕМ ИЛРҮҮЛЖЭЭ

Welopō'ai хэмээн нэрлэсэн уг систем нь нэг улаан одой болон хоёр цагаан одой одноос бүрддэг. Цагаан одой гэдэг нь амьдралынхаа сүүлчийн шатанд хүрсэн одны нягтарсан үлдэгдэл юм. Эрдэмтэд анх уг системээс гараг илрүүлэх зорилгоор ажиглалт хийж байсан ч урьд өмнө ийм ойр орчинд бүртгэгдээгүй сонирхолтой гурвалсан системийг олсон байна. Энэхүү нээлт нь одод хэрхэн үүсэж, хөгширч, хоорондоо таталцлын нөлөөгөөр хэрхэн харилцан үйлчилдгийг илүү сайн ойлгоход тусална.

ГЕН ЗАСВАРЛАСАН ГАХАЙН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ЭМЭГТЭЙ НЭГ ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ

Бостон хотын Mass General Brigham эмнэлэгт хийсэн уг хагалгааны дараа гахайн бөөр хүний биед хэвийн ажиллаж, цуснаас хорт бодис шүүх, шээс ялгаруулах, шингэн болон эрдэс бодисын тэнцвэрийг зохицуулах үүргээ гүйцэтгэж байгаа аж. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах донорын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэхэд шинэ боломж нээж буй ч гахайн эрхтэн шилжүүлэн суулгах технологи одоогоор туршилтын шатандаа байгаа юм.

ЭНДРЮ ГАРФИЛД СЭМ АЛТМАНЫ ДҮРД ХУВИРЛАА: “ARTIFICIAL” КИНОНЫ ШИНЭ ТРЕЙЛЕР ЦАЦАГДАВ

Найруулагч Лука Гуаданьиногийн бүтээсэн уг кино OpenAI компани үүсэж хөгжсөн түүх, 2023 онд Сэм Алтман ажлаасаа халагдаж, хэдхэн хоногийн дараа эргэн томилогдсон дуулиант үйл явдлыг харуулна. Кинонд Yura Borisov Илья Суцкеверийн, Monica Barbaro Мира Муратигийн, Ike Barinholtz Илон Маскийн дүрд тогложээ. Мөн Mark Rylance Жеффри Хинтоны дүрийг бүтээсэн байна. АНУ-ын зарим кино театраар 2026 оны арванхоёрдугаар сарын 25-нд, өргөн хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 8-наас гаргахаар төлөвлөжээ.

ЖОННИ ДЕПП ХОЛЛИВУДЫН ОРГИЛД ЭРГЭН ИРЭВ: “EBENEZER” КИНО BOX OFFICE-ИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Тус кино олон улсын зах зээлээс 23 сая ам.доллар нэмж олсноор дэлхийн нээлтийн орлого нь 42 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь Жонни Деппийн сүүлийн найман жилийн хугацаанд студийн кино Box Office-ийн нэгдүгээр байрт бичигдсэн анхны тохиолдол болжээ. Чарльз Диккенсийн алдарт “A Christmas Carol” зохиолоос сэдэвлэсэн уг бүтээлд Депп харамч, хүйтэн сэтгэлт Эбенезер Скружийн дүрийг бүтээсэн байна.

AI ЧИПСИЙГ БУУ ГЭЖ АНДУУРЧ, СУРАГЧИД ШҮҮХЭД ХАНДЛАА

2025 оны аравдугаар сард болсон уг явдлын үеэр систем аюулын дохио өгснөөр цагдаа нар сургуульд ирж, сурагчдыг зогсоон шалгасан байна. Харин 2026 оны арваннэгдүгээр сард тухайн хэрэгт өртсөн дөрвөн сурагч болон хуучин сурагчид хиймэл оюун ухааны систем нийлүүлэгч Omnilert компани, сургуулийн удирдлага, цагдаагийн байгууллагын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хэрэг хиймэл оюун ухааныг хүний аюулгүй байдалтай холбоотой шийдвэрт ашиглахдаа алдааг нь хэрхэн хянах, хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ гэсэн томоохон маргаан үүсгээд байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ КОМПАНИ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА

Тус компанийн хувьцааг нэг бүрийг 83 ам.доллараар үнэлсэн бөгөөд зах зээлд гаргах үеийн компанийн нийт үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрчээ. Энэхүү үйл явдал хиймэл оюун ухааны салбар зөвхөн технологийн өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй, дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч болж байгааг харууллаа. Гэхдээ AI салбарын асар их хөрөнгө оруулалт, дэд бүтцийн зардал болон ирээдүйн ашигт ажиллагааны талаар хөрөнгө оруулагчдын болгоомжлол хэвээр байна. Claude бол ChatGPT-тэй өрсөлддөг хиймэл оюун ухааны туслах систем юм.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ БҮТЭЭСЭН ХӨЛӨГ АНХ УДАА ДЭЛХИЙГЭЭС НЭГ ГЭРЛИЙН ӨДРИЙН ЗАЙД ХҮРЛЭЭ

1977 онд хөөргөсөн уг хөлөг дэлхийгээс ойролцоогоор 25.9 тэрбум километрийн зайд хүрсэн байна. Нэг гэрлийн өдөр гэдэг нь гэрэл 24 цагийн турш туулах зай юм. Энэ нь дэлхийгээс илгээсэн радио дохио Voyager 1-д хүрэхэд бүтэн өдөр, хөлгөөс ирсэн дохио дэлхийд буцаж ирэхэд мөн бүтэн өдөр шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хөлөгтэй харилцахдаа дор хаяж хоёр өдрийн хугацаа тооцох хэрэгтэй болжээ. Сонирхолтой нь, Voyager 1 хөлөг дэлхийн дуу чимээ, зураг, соёлын мэдээллийг агуулсан алтан пянзыг өөртөө авч сансрын уудамд аялсаар байгаа юм.

ЗҮГЭЭР Л БИЧИХЭД ӨӨРИЙН ВИРТУАЛ ЕРТӨНЦӨӨ БҮТЭЭЖ БОЛНО

Хамгийн сонирхолтой нь, бүтээсэн ертөнцдөө аялж байхдаа цаг агаар өөрчлөх, шинэ дүр нэмэх, үйл явдлын чиглэлийг өөрчлөх боломжтой. Мөн дүрс хөдөлгөөнтэй зэрэгцэн орчны дуу, дүрүүдийн яриа үүсгэж чадна. Одоогоор энэ үйлчилгээг Google AI Ultra-ийн эрх бүхий хэрэглэгчдэд нэвтрүүлж байгаа бөгөөд Google AI Pro хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой.

ХЯТАДЫН 200 САЯ ОРЧИМ СУРАГЧ AI СУРАЛЦАХ ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

Шинэ бодлогын хүрээнд бага, дунд сургуулийн 200 сая орчим сурагч AI-ийн талаар суралцах боломжтой болох ажээ. Зарим сургуульд хүүхдүүд робот бүтээж, апп хөгжүүлж байгаа бол зарим бүс нутагт AI-г хичээл заахад ашиглаж эхэлжээ. Гэхдээ технологийг хэт түшиглэх нь хүүхдийн бие даан сэтгэх чадварт нөлөөлж болзошгүйг судлаачид анхааруулж байна.

GTA VI-ИЙН ГАРАЛТЫН ӨМНӨ ТОГЛООМЫН ЕРТӨНЦ ХӨЛ ХӨДӨЛГӨӨНД ОРЛОО

Rockstar Games-ийн шинэ бүтээлд Jason, Lucia хэмээх хоёр залуугийн адал явдал өрнөнө. Тэд автомашин хулгайлах, дээрэм хийх зэрэг эрсдэлтэй үйлдлүүдэд орооцолдсоноор Флорида мужаас сэдэвлэсэн зохиомол ертөнцөд томоохон хуйвалдааны төвд очих ажээ. Тоглоомын нээлтийг тойрсон хүлээлт, шинэ дүрүүд болон нээлттэй ертөнцийн боломжууд тоглоом сонирхогчдын анхаарлыг татаж байна.

2027 ОНЫ GRAMMY-Д RAYE ТЭРГҮҮЛЖ, JENNIE Ч НЭР ДЭВШЖЭЭ

Харин K-pop сонирхогчдын анхаарлыг татах нэг нэр бол BLACKPINK-ийн Jennie. Тэр Tame Impala-тай хамтарсан “Dracula” дуугаараа Best Pop Duo/Group Performance төрөлд нэр дэвшсэн байна. Шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд Лос-Анжелес хотод болно.

BLACKPINK-ИЙН LISA-ГИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ЦАЦАГДАНА

Найруулагч Sue Kim дуучны анхны бие даасан цомог, Coachella тайзнаа гарсан мөч, Оскарын шагнал гардуулах ёслолын үеийн уран бүтээл болон жүжигчний карьертай нь холбогдох нэгэн чухал жилийг баримтжуулжээ.

TXT “PERFECT STORM” НЭРТЭЙ ШИНЭ ЦОМОГ ГАРГАЛАА

Цомог зургаан дуутай бөгөөд “Angel Bite” нэртэй дуу нь гол бүтээлээр тодорч байна. Хамтлагийн гишүүд шинэ цомгоо залуу насны эргэлзээ, айдас, өөрийн замаа олох тухай өгүүлсэн бүтээл хэмээн тайлбарлажээ.

ЯПОНЫ АВАРГА ЦАСАН ХАНАН ДУНДУУР АЯЛАХ НЬ

«Юки-но-Отани» хэмээн нэрлэдэг энэхүү цасан коридор нь Татеяма-Куробэ Альпийн аяллын маршрутын Муродо орчимд байрладаг. Далайн түвшнээс дээш 2,450 метрийн өндөрт орших энэ бүсийн цасан хана зарим жил 20 метр хүртэл өндөр болдог ажээ. Ойролцоогоор 500 метр үргэлжлэх цасан ханан дундуур автобус зорчиж, жуулчид тусгайлан гаргасан хэсгээр алхаж, цасан аваргуудын дунд гэрэл зураг авах боломжтой. Хамгийн сонирхолтой нь энэхүү цасан гайхамшгийг үзэх боломж хязгаарлагдмал. Жил бүрийн дөрөвдүгээр сарын дунд үеэс зургадугаар сарын сүүл хүртэл л жуулчдад нээлттэй байдаг. Хаврын нар ээж, бусад газарт цас хайлж эхэлсэн байхад энд хэдэн давхар байшинтай дүйхүйц цасан хана сүндэрлэсээр байдаг нь үнэхээр гайхалтай. Японы Татеяма-Куробэ Альпийн маршрут нийт 37.2 км урт бөгөөд уулын үзэсгэлэнт байгалийг кабель зам, автобус, дүүжин тээвэр зэрэг хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслээр туулан үзэх боломжтой. Зарим газарт цас зам хаадаг бол Японы Татеяма ууланд цас өөрөө дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татах гайхамшигт үзмэр болдог ажээ.

МОНГОЛЫН МӨСӨН СИЙЛБЭРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Энэ жилийн тэмцээн арваннэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд “Далайн аваргууд” буюу далайн амьтад, усан доорх ертөнц, домгийн амьтдыг дүрслэх сэдвийн дор зохион байгуулагдсан байна. Оролцогчид далайн гүн дэх амьдрал, байгалийн сүр хүч, үлгэр домгийн ертөнцийг мөсөн баримлаар илэрхийлэх даалгавартай байжээ. Тэмцээний зохион байгуулалтын хүрээнд баг бүрт 5х5 метр талбай, тус бүр нь 125 килограмм жинтэй 25 ширхэг мөсөн блок олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэг баг гурван тонн гаруй мөсөөр долоо хоногийн дотор бүтээлээ урлах шаардлагатай байв. Хатуу мөсийг хөрөө, цүүц болон тусгай багаж ашиглан хэлбэржүүлж, жижиг нарийн хэсэг, дүрслэл бүрийг гаргах нь асар их хүч хөдөлмөр, нарийн ур чадвар шаарддаг. Монголын уран бүтээлчдийн “Тэнгисийн үнсэлт” бүтээл энэ өрсөлдөөнд тэргүүлж, шүүгчдийн хамгийн өндөр үнэлгээг авчээ. Ялагчдыг арваннэгдүгээр сарын 14-нд тодруулсан байна. Энэ нь Монголын хоёр уран бүтээлчийн тус тэмцээнээс хүртсэн анхны алтан медаль биш юм. Тэд 2024 онд болсон гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн нэрэмжит шагналыг давхар хүртэж байжээ. Ийнхүү хоёр жилийн дараа дахин түрүүлсэн нь тэдний олон улсын тэмцээн дэх амжилтыг үргэлжлүүлсэн онцлох үйл явдал боллоо. Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Монголын Мөсөн баримлын үндэсний холбооны гишүүд бөгөөд Хятад, АНУ, Швед, Латви зэрэг улсын олон улсын тэмцээн, наадамд оролцож, шагнал хүртэж байсан туршлагатай уран бүтээлчид юм. Тухайлбал, Ц.Мөнх-Эрдэнэ 2019 онд Шведийн Кальмар хотод болсон олон улсын элсэн баримлын уралдаанд түрүүлж, дэлхийн мөсөн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Торрехон-де-Ардос хотод зохион байгуулагддаг энэхүү мөсөн урлагийн наадмын үеэр бүтээсэн баримлуудыг хотын Mágicas Navidades цэцэрлэгт хүрээлэнгийн 2000 орчим ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн орчинд дэлгэн үзүүлж байна. Бүтээлүүдийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл олон нийтэд толилуулахаар төлөвлөжээ. Мөсийг урлагийн бүтээл болгон хувиргахын тулд уран бүтээлчид богино хугацаанд санаагаа боловсруулж, зохиомжоо төлөвлөн, асар хүнд материалаар нарийн дүрслэл бүтээдэг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь зөвхөн ур чадварын төдийгүй уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөний үр дүн юм. Монголын уран бүтээлчид олон улсын тайзнаа дахин тэргүүлсэн нь үндэсний урлагийн нэгэн өвөрмөц төрлийг дэлхийд таниулсан бахархам амжилт боллоо.

ДЭМБ АНХ УДАА НАСАНД ХҮРЭГЧДИЙН 1 ДҮГЭЭР ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ ГАРГАЛАА

2025 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 9.5 сая хүн 1 дүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй амьдарч байгаа бөгөөд зөвхөн тухайн онд 500 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинэ удирдамжид инсулиныг өдөрт хэд хэдэн удаа хэрэглэх, цусан дахь сахарын хэмжээнд тохируулан тунг өөрчлөх, сахарын түвшнийг тогтмол хянах зөвлөмж багтсан байна. ДЭМБ-ын онцолсноор энэ өвчин зөвхөн хүүхдүүдэд тохиолддог өвчин биш бөгөөд насанд хүрэгчдийн дунд ч анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Энэхүү удирдамж нь эмнэлгийн нөөц боломж хязгаарлагдмал орон нутаг болон онцгой нөхцөлд амьдарч буй хүмүүст ч эмчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

RIMOWA БОЛОН MAISON MARGIELA НАР АЯЛЛЫН ХЭВ МАЯГИЙГ ШИНЭЭР ТАЙЛБАРЛАВ

Энэхүү хамтын бүтээлд Rimowa-гийн танил ховилтой их биеийн загварыг Maison Margiela-гийн гараар будсан мэт цагаан Bianchetto хэв маягтай хослуулсан байна. Загварын онцлог нь хэрэглээний явцад гадаргуу дээр нь үүсэх зураас, элэгдлийг нуух бус, тухайн эдлэлийн түүхийн нэг хэсэг болгон харуулахад оршино. Ингэснээр аяллын хэрэгслийг зөвхөн хэрэглээний бүтээгдэхүүн бус, эзнийхээ амьдралын түүхийг хадгалсан загварын бүтээл болгон харуулахыг зорьжээ.

ЕВРОПЫН КИНО НААДМЫН ШАГНАЛД “FATHERLAND” КИНО 11 НОМИНАЦИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Найруулагч Павел Павликовскийн бүтээл “Fatherland” кино нийт 11 төрөлд нэр дэвшиж, энэ удаагийн шалгаруулалтыг тэргүүлжээ. Уг бүтээл нь Германы алдарт зохиолч Томас Манн болон түүний охин Эрикагийн харилцааны тухай өгүүлэх хар, цагаан дүрслэлтэй драм юм. Харин Хавьер Кальво, Хавьер Амбросси нарын “La Bola Negra” кино 10 номинациар удаалж, Кристиан Мунжи найруулагчийн “Fjord” таван төрөлд нэр дэвшсэн байна. Шагнал гардуулах ёслол 2027 оны нэгдүгээр сарын 16-нд Афин хотод болно.

11 ДҮГЭЭР САРЫН 16 — ДЭЛХИЙН ГАР УРЛАЛ, ОЁДОЛ ЭСГҮҮРИЙН ӨДӨР

Энэхүү өдрийн гол зорилго нь мартагдаж буй гар урлалын уламжлалыг сэргээх, үндэсний соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршдог. Энэ өдөр дэлхийн олон орны музейд гар урлалын тусгай үзэсгэлэн, бүтээлийн танилцуулга зохион байгуулж, нийгмийн төвүүдэд уламжлалт урлалын үнэ цэнэ, түүний ач холбогдлын талаар хэлэлцүүлэг, уулзалт, хурал зохион байгуулдаг байна. Гар урлал гэдэг зөвхөн гараар ямар нэгэн зүйл урлахын нэр биш. Энэ бол хүний сэтгэл, тэвчээр, авьяас чадвар шингэсэн бүтээл юм. Бас өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас түр ч болов холдож, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ тайвшруулах нэгэн сайхан арга билээ. Монголчууд бидний хувьд ч эсгий урлал, зүү ороох, хатгамал, ширмэл ширдэг, арьс шир боловсруулах, мод, мөнгөөр урлах зэрэг өв соёл маань үеийн үед хадгалагдан ирсэн үнэт эрдэнэ юм. **Гар урлалын бүтээл бүрд урласан хүний сэтгэл, ухаан, хөдөлмөр шингэдэг. Өв уламжлалаа хайрлан хамгаалж, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе!** Ур ухаан үеэс үед өвлөгдөж, уран бүтээл мөнх орших болтугай! Энхбор Дуулга

АМЬТДЫН ЦУСНААС ХУВАНЦАР ИЛЭРЧЭЭ

Судлаачид нийт 47 амьтны цусанд шинжилгээ хийхэд дунджаар нэг миллилитр цусанд 74 орчим бичил хуванцар байгааг тогтоосон байна. Хүний суурьшил, хог хаягдлын байгууламжид ойр амьдардаг амьтдын биед илүү их хэмжээний хуванцар хуримтлагдсан байжээ. Хамгийн түгшүүртэй нь хүн суурьшаагүй, алслагдсан байгалийн бүсэд амьдардаг амьтдын цуснаас ч бичил хуванцар илэрсэн явдал юм.

ТҮҮНИЙ ТААМГААР ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН СҮЙРЛИЙН ӨДӨР

Гэвч түүний тооцоолсон аймшигт ирээдүй биелсэнгүй. Дэлхийн олон оронд төрөлт буурч, хүн амын өсөлтийн хурд саарсан юм. Энэ түүх өнөөдөр дахин олны анхааралд орж, шинжлэх ухааны таамаглал бодит амьдралын өөрчлөлтийг хэрхэн орхигдуулж болдгийг сануулж байна.

ХОСОО ОЛОХГҮЙ Ч ӨӨРӨӨ ҮРЖИНЭ

Харин эсрэг хүйсийн замаг ойрхон байвал уламжлалт үржлийн хэлбэрийг илүүд үздэг ажээ. Энэхүү нээлт нь далайн дулаарал, экологийн өөрчлөлтийн үед замаг хэрхэн амьд үлдэхийг судлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.

ҮХРИЙН БӨГСӨН ДЭЭР НҮД ЗУРЖ, АРААТНААС ХАМГААЛЖЭЭ

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль болон Ботсвана дахь байгаль хамгаалах байгууллагын судлаачид нутгийн малчидтай хамтран 14 сүргийн 2,061 үхрийг хамруулсан туршилт хийжээ. Үхрүүдийн нэг хэсгийн бөгсөн дээр хиймэл нүд зурж, нөгөө хэсэгт нь загалмай тэмдэг тавьсан бол үлдсэнийг нь ямар ч тэмдэглэгээгүй орхисон байна. Дөрвөн жилийн хугацаанд нүд зурсан 683 үхрийн нэг нь ч арслан, ирвэс зэрэг отож дайрдаг махчин амьтдад бариулаагүй аж. Харин тэмдэглэгээгүй 835 үхрээс 15, загалмай зурсан 543 үхрээс дөрөв нь бариулжээ. Судлаачдын тайлбарласнаар арслан, ирвэс олзоо гэнэдүүлэн барихын тулд нууцаар гэтдэг. Харин үхрийн биед зурсан нүдийг хараад олз нь өөрийг нь анзаарсан гэж ойлгон довтолгоогоо зогсоож болзошгүй юм. Энэхүү энгийн бөгөөд зардал багатай арга нь мал сүргийг хамгаалахын зэрэгцээ зэрлэг амьтдыг устгалд өртөхөөс сэргийлэх боломжтой шинэ шийдэл гэж эрдэмтэд үзэж байна. Эх сурвалж: Communications Biology, 2020. “Artificial eyespots on cattle reduce predation by large carnivores”.

МОНГОЛЫН 25 НАСТАЙ ЭКОЛОГИЧ ДЭЛХИЙН ДӨРВӨН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ СУДЛААЧИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

“WINGS Women of Discovery” нь шинжлэх ухаан, газарзүйн нээлт, байгаль хамгааллын салбарт онцгой хувь нэмэр оруулж буй эмэгтэй судлаач, аялагч, нээлт хийгчдийг дэмждэг олон улсын байгууллага юм. Энэ жилийн шагналд Ч.Баярмаагаас гадна гараг эрхэс судлаач доктор Эллен Стофан, мөсөн гол судлаач доктор Алисон Крисчителло, химийн биологич доктор Роса Васкес Эспиноса нар шалгарчээ. Шагналтнууд тус бүр 20 мянган ам.долларын зориулалтын бус тэтгэлэг хүртэж, судалгаа, экспедиц, байгаль хамгааллын ажлаа үргэлжлүүлэх боломжтой болж байна. Ч.Баярмаа Ховд аймгийн Манхан суманд малчин гэр бүлд өссөн. Түүний байгаль хамгаалах хүсэл бага наснаас нь эхэлжээ. Тэрбээр 12 настайдаа сургууль дээрээ “Монгол бөхөн” экологийн клуб байгуулж, зэрлэг амьтдыг хамгаалах, хавх занга хэрэглэхийг эсэргүүцсэн аян өрнүүлж байв. Түүний санаачилсан ажил цаашид орон нутгийн байгаль хамгааллын хөдөлгөөн болон өргөжсөн бөгөөд клуб өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэрбээр Монгол бөхөн, цоохор ирвэс, хулан, тас зэрэг ховор амьтдын амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн, зан авир, мал аж ахуйтай харилцан нөлөөлөх байдлыг судалдаг. Судалгаандаа камерын автомат төхөөрөмж, GPS дамжуулагч, идэш тэжээлийн шинжилгээ зэрэг орчин үеийн аргыг ашигладаг. Түүний удирдан ажиллаж буй “Sky Rangers” төсөл онцгой анхаарал татаж байна. Уг төслийн хүрээнд нөмрөг тасанд GPS төхөөрөмж, хөдөлгөөн мэдрэгч, камер суурилуулж, тэдгээрийн нислэг, хөдөлгөөний мэдээллээр алслагдсан бүс нутагт зэрлэг амьтдын үхэл хорогдол гарсан байж болзошгүй тохиолдлыг илрүүлэхээр ажиллаж байна. Цуглуулсан мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан эрт сэрэмжлүүлэх системтэй холбож, хууль бус агнуур болон зэрлэг амьтдын хорогдлыг шуурхай илрүүлэх боломж бүрдүүлэх зорилготой ажээ. Ч.Баярмаагийн хувьд байгаль хамгаалал гэдэг зөвхөн амьтдыг хамгаалах тухай асуудал биш. Тухайн газар нутагт амьдарч буй хүмүүсийн уламжлалт мэдлэг, амьдралын хэв маяг, байгальтайгаа зохицон орших харилцааг хамтад нь хамгаалах явдал гэдгийг онцолдог. Ийнхүү Монголын говь, хээрийн бүсэд ховор амьтдыг хамгаалах судалгаа хийж буй залуу экологич олон улсын шинжлэх ухаан, байгаль хамгааллын тавцанд Монголын нэрийг гаргалаа. Эх сурвалж: WINGS Women of Discovery, 2026 оны шагналтны танилцуулга болон Ч.Баярмаатай хийсэн ярилцлага

ЛЕОНИДЫН СОЛИРЫН БОРОО БА САРНЫ ХОВОРХОН ҮЗЭГДЭЛ

Энэ сарын онцлох үзэгдлүүд: 11-р сарын 12 орчим: Хойд Тауридын солирын урсгал оргил үедээ хүрнэ. Тохиромжтой нөхцөлд цагт тав орчим солир харагдах боломжтой. 11-р сарын 15–16: Ангараг болон Бархасбадь гараг өглөөний тэнгэрт бие биедээ ойрхон харагдана. Хоорондын өнцгийн зай нь 1.2 градус орчим байна. 11-р сарын 17–18: Леонидын солирын урсгал оргил үедээ хүрнэ. Сар жаргасны дараа, үүр цайхаас өмнө ажиглахад тохиромжтой. Төгс нөхцөлд цагт 15 орчим солир үзэгдэх боломжтой. 11-р сарын 24: Энэ сарын супер сар мандана. Мөн дараалсан гурван супер сарын эхнийх юм. Солирын бороо гэж юу вэ? Дэлхий Нарыг тойрон эргэх явцдаа сүүлт од, астероидын үлдээсэн тоос, жижиг хэсгүүдийн урсгалтай огтлолцдог. Эдгээр хэсгүүд агаар мандалд өндөр хурдтай орж ирэхдээ халж, гэрэлтсэн мөр үүсгэдэг. Бид үүнийг харвах од буюу солир гэж нэрлэдэг. Хаанаас ажиглах вэ? Хотын гэрлийн бохирдлоос хол, тэнгэрийн хаяа чөлөөтэй газрыг сонгох хэрэгтэй. Нүд харанхуйд дасахад 20–30 минут зарцуулдаг тул утасны хурц гэрлийг багасгаж ажиглах нь тохиромжтой. Улаанбаатараас ажиглах хүмүүст цаг агаар, үүлшил, сарны гэрлийг урьдчилан шалгахыг зөвлөе. Эх сурвалж: NASA Science, “What's Up: November 2026 Skywatching Tips”, 2026.11.02. Зураг: NASA/JPL-Caltech-ийн солирын урсгалын мэдээлэлтэй дүйцэх сэдэвчилсэн астрофотограф.

AI ЗӨВХӨН ХАРИУЛТ ӨГӨХӨӨС ЦААШИЛЖ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТУРШИЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Nature сэтгүүлд 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд нийтлэгдсэн мэдээлэлд AutoDNA нэртэй системийг онцолжээ. Энэхүү систем нь молекул биологийн лабораторид ДНХ-тэй холбоотой олон үе шаттай туршилтыг төлөвлөж, лабораторийн төхөөрөмжүүдтэй хамтран гүйцэтгэх боломжтой. Яаж ажилладаг вэ? 1. Эрдэм шинжилгээний зорилго, туршилтын даалгаврыг тодорхойлно. 2. AI туршилтын дарааллыг төлөвлөнө. 3. Лабораторийн автомат төхөөрөмжүүдэд шаардлагатай үйлдлийг гүйцэтгүүлнэ. 4. Гарсан үр дүнг боловсруулж, дараагийн алхмыг тодорхойлно. Өмнө нь хиймэл оюун ухаан судалгааны өгөгдөл боловсруулах, таамаглал гаргах чиглэлд илүү ашиглагддаг байсан бол энэ удаа бодит биологийн туршилтын гүйцэтгэлд оролцож байгаа нь онцлог юм. Энэ нь эрдэмтдийг орлох уу? Одоогоор тийм биш. Туршилтын аюулгүй байдал, үр дүнгийн үнэн зөв байдал, шинжлэх ухааны тайлбар зэрэгт хүний хяналт шаардлагатай хэвээр байна. Гэхдээ ирээдүйд судалгааны зарим ажлыг илүү хурдан, автоматжуулсан байдлаар хийх боломжийг нээж байна. Эх сурвалж: Nature, James Zou, “AI agents enter the wet lab”, 2026.11.04

ГАНЦ БИЕ ХҮМҮҮСИЙН ӨДРӨӨС ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ТОМООХОН ҮЗЭГДЭЛ БОЛСОН ӨДӨР

Энэ уламжлал 1993 онд Нанжиний их сургуулийн оюутнуудын дунд үүссэн түүхтэй. Ганц бие залуус Валентины өдрийг өөр өнцгөөс тэмдэглэх санаагаар хоорондоо бэлэг солилцож, уулзалт зохион байгуулдаг байжээ. Харин 2009 онд Хятадын цахим худалдааны Alibaba компани энэ өдрийг томоохон хямдрал, урамшууллын өдөр болгон ашиглаж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Удалгүй 11.11 нь хувцас, гоо сайхан, цахилгаан бараа, гэр ахуйн бүтээгдэхүүн гээд бараг бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай худалдаалдаг дэлхийн хэмжээний цахим худалдааны фестиваль болон өргөжжээ. Өнөөдөр зөвхөн Хятадын компаниуд төдийгүй олон улсын брэндүүд энэ өдөр тусгай хямдрал зарлаж, худалдан авагчдын анхаарлыг татдаг болсон. Гэхдээ энэ өдрийн хамгийн сонирхолтой зүйл нь худалдаа биш байж мэднэ. Анх ганц бие залуус өөрсдийн амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, хамтдаа хөгжилдөх зорилгоор эхлүүлсэн жижигхэн санаа дэлхийн хэмжээний эдийн засгийн үзэгдэл болж чадсан нь сонирхолтой юм. Сонирхолтой баримт: 11.11-ийг зарим оронд ганц бие хүмүүсийн баяр, заримд нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны өдрүүдийн нэг гэж мэддэг.

КИНО, ДУУ, АЯЛЛЫН ДОМОГ БОЛСОН 3,860 КМ ЗАМ

Чикаго хотоос эхэлж Калифорнийн Санта-Моника хүртэл үргэлжилдэг уг зам анх найман мужийг дамнан, ойролцоогоор 2,400 миль буюу 3,860 км үргэлжилж байв. "Route 66" нь зүгээр нэг авто зам байгаагүй юм. 1930-аад оны Их хямралын үеэр ажил, амьдрал хайсан олон мянган америкчууд энэ замаар баруун тийш нүүдэллэжээ. Хожим Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн тээвэр, дайны дараах жилүүдэд гэр бүлээрээ аялалд гарах америкчуудын гол чиглэлүүдийн нэг болсон байна. Энэ замыг 1939 онд Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбек The Grapes of Wrath романдаа “Эх зам” буюу Mother Road хэмээн нэрлэсэн нь бүр ч алдартай болгожээ. 1946 онд "Route 66" нэртэй дуу хит болж, 1960-аад онд мөн нэртэй телевизийн цуврал бүтээгдсэн. Ингэснээр энэ зам Америкийн эрх чөлөө, адал явдал, шинэ амьдралын бэлгэ тэмдэг болон хувирсан юм. 1985 онд "Route 66"-ыг АНУ-ын албан ёсны авто замын системээс хассан ч түүхэн хэсгүүд нь өнөөдөр аялал жуулчлалын алдартай чиглэл хэвээр байна. Кино сонирхогчдод: "Route 66"-ын тухай ярихад замын хажуугийн хуучны мотель, неон гэрэлтэй зоогийн газар, шатахуун түгээх станц, урт замд ганцаараа давхих автомашины дүр зураг санаанд буудаг. Энэ бүхэн Америкийн кино урлагт тусгай нэгэн өнгө төрхийг бий болгосон билээ. Эх сурвалж: АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба, HISTORY.

11 дэх сарын 11-ний 11 цаг

Сонирхолтой нь, түүхэнд энэ өдрийг “11 дэх сарын 11-ний 11 цаг” хэмээн тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, 1918.11.11-ний 11:00 цаг нь дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон цаг мөч юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулахад, энэ нь дайн байлдааныг зогсоосон түр хэлэлцээр байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайн Версалийн гэрээгээр 1919 оны зургаадугаар сарын 28-нд албан ёсоор төгссөн юм. Энэ өдрийг Их Британи, Канад зэрэг оронд Дурсгалын өдөр (Remembrance Day), АНУ-д Ахмад дайчдын өдөр (Veterans Day) болгон тэмдэглэдэг. Дайнд амь үрэгдсэн хүмүүс болон эх орныхоо төлөө зүтгэсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, 11 цагт хоёр минут дуугүй зогсох уламжлал ч бий. 11 дүгээр сарын 11-ний өдрийг анх 1919 онд АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вильсон Дайныг зогсоосон өдөр (Armistice Day) болгон тэмдэглэхийг зарлаж байжээ. Эх сурвалж: Australian War Memorial архив

ДЭЛХИЙН 39 ОРНЫ 76 КИНО НЭГ ДОР ЧУУЛНА

Үүнээс 10 кино дэлхийн анхны нээлтээ хийхээр болжээ. Жүжигчин, найруулагч Жесси Айзенбергийн “The Debut” кино наадмын нээлтийг хийх юм.

ДЭЛХИЙН БАЙГАЛИЙГ СЭРГЭЭХ ТОМ ЗОРИЛТ

Ой мод, бэлчээр, гол мөрөн, нуур, далайн эргийн экосистемийг нөхөн сэргээх эдгээр ажил нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нэг сая гаруй ногоон ажлын байр бий болгох боломжтой. Байгаль дэлхийгээ хамгаалах нь зөвхөн өнөөдрийн асуудал биш. Ирээдүй хойч үедээ амьдрах эрүүл орчин үлдээх хүн төрөлхтний хамтын зорилго юм. Эх сурвалж: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)

1970 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10 — САРАН ДЭЭР АНХНЫ ӨӨРӨӨ ЯВАГЧ АППАРАТЫГ ХҮРГЭВ

Уг станц 1970 оны арваннэгдүгээр сарын 17-нд Сарны гадаргуу дээр амжилттай газардаж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийгээс алсаас удирддаг өөрөө явагч төхөөрөмж болох «Луноход-1»-ийг Сарны гадаргуу дээр буулгасан байна. «Луноход-1» нь найман дугуйтай, нарны зайгаар эрчим хүчээ хангадаг, шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр тоноглогдсон өвөрмөц аппарат байв. Түүнийг дэлхийгээс радио холбоогоор удирдаж, Сарны гадаргуугаар явуулан хөрсний бүтэц, шинж чанар, орчны нөхцөл болон газрын гадаргын зургийг судалжээ. Гол үзүүлэлтүүд: * Саран дээр газардсан огноо: 1970 оны 11-р сарын 17. * Жин: ойролцоогоор 756 кг. * Дугуй: 8 ширхэг. * Ажилласан хугацаа: 11 сар гаруй. * Туулсан зам: ойролцоогоор 10.5 км. * Дэлхий рүү илгээсэн зураг: 20 мянга гаруй. 1971 оны есдүгээр сарын 14-нд «Луноход-1»-тэй холбоо тасарчээ. Ийнхүү дэлхийгээс хэдэн зуун мянган километрийн алсад орших өөр нэгэн ертөнцийн гадаргуу дээр хүн төрөлхтний бүтээсэн анхны удирдлагатай өөрөө явагч аппарат 10 гаруй сар ажилласан түүхтэй. Хүн өөрөө Саран дээр хөл тавихаас гадна тэнд өөрийн бүтээсэн машинаа явуулж, алсын зайнаас удирдан судалгаа хийж чадсан нь шинжлэх ухааны гайхамшиг байлаа. Эх сурвалж:Энхбор Дуулга

ЯПОНЫ GODZILLA ХОЛЛИВУДЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Үүнээс 31.6 сая ам.долларыг Хойд Америкт олсон нь англи хэлээр бус хэлээр бүтээгдсэн амьд дүрийн киноны нээлтийн орлогын шинэ дээд амжилт болсон байна. Энэ удаагийн бүтээл Японы кино урлагийн бас нэгэн түүхэн алхам болжээ. Учир нь “Godzilla Minus Zero” нь Японд IMAX камерт зориулан зураг авсан анхны кино бөгөөд дэлхийн IMAX дэлгэцүүд нээлтийн орлогынх нь 34 хувийг бүрдүүлсэн байна. 2023 оны “Godzilla Minus One” киноны үргэлжлэл болох энэ бүтээлд дайны дараах Япон улс дахин сэргэхээр тэмцэж байх үед Godzilla шинэ аюул болон эргэн ирж буй тухай өгүүлнэ. Японы үндэсний кино дүр болсон Godzilla 1954 онд анх дэлгэцнээ гарч байжээ. Харин 2026 онд 70 гаруй жилийн түүхтэй энэ мангас дэлхийн шинэ үеийн үзэгчдийг дахин байлдан дагуулж байна.

BALENCIAGA-ГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

Гудамжны хувцаслалт, спорт, дэд соёлын нөлөөг өндөр загвартай хослуулдаг түүний арга барил загварын ертөнцөд шинэ өөрчлөлт авчрах хүлээлт үүсгээд байна.

ДУУЧИН НААГИЙ ШИНЭ ПЯНЗАА ТАНИЛЦУУЛАВ

Тэрээр Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээжээ. Энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна.

"ЭНЭ ТЭР" -ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ

Үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 25 хүртэл Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн нь шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэл хайгуул, олон талт илэрхийллийг олон нийтэд таниулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлагийн хөгжилд тэдний оруулах хувь нэмрийг тодотгоход чиглэж байна.

МОНГОЛЫН 32 КИНО УРАН БҮТЭЭЛЧ СУРГАЛТАД ХАМРАГДАНА

Тэдний 29 нь Sundance Collab-ийн кино зохиол бичих болон бие даасан кино бүтээх сургалтад монгол хадмал, орчуулгатай материалаар суралцана. Энэ нь Монголын залуу найруулагч, зохиолчдод олон улсын түвшинд өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломж болж байна.

AI БА "ХҮН" ЗОХИОЛЧ

1. Тед Чан (Нэрт зөгнөлт зохиолч, "Arrival" киноны эх зохиолч) "Урлаг ба уран зохиол бол зохиолчийн асар олон шийдвэр, сонголтын цуглуулга юм. AI хэдэн сая үгийн магадлалаар текст үүсгэдэг ч, хувь хүний туршлага, дотоод сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ үгээр дүрслэх тэрхүү "бүтээлч зовлон" г алгоритм хэзээ ч орлож чадахгүй." 2. Философи ба Хэл шинжлэлийн судлаачид: "AI ухаантайдаа биш, харин бид өөрсдөө технологид тохируулан хүний боловсрол, бичвэрийн чанар, шүүмжлэлт сэтгэлгээний стандартыг доошлуулж байгаад гол аюул оршиж байна. AI бол оюун ухаан биш, асар том өгөгдөл дэх хэв маягийг хуулбарлагч "загвар хувилагч машин" юм." 3. Уран зохиолын онолчид (Ролан Бартын онолоор): 📖Текстийн утга учир нь зохиолч хэн бэ гэдэгт биш, уншигч түүнийг хэрхэн хүлээж авч байгаад оршдог. Хэрэв уншигч тухайн бичвэрийг уншаад сэтгэл нь хөдөлж, ухаарч байвал түүнийг AI бичсэн үү, Хүн бичсэн үү гэдэг нь хоёрдогч асуудал болон хувирна. ✍️​Гэвч нөгөө талаас: Жинхэнэ уран зохиолын үнэ цэнэ нь зохиолчийн туулсан амьдрал, бодит мэдрэмжид байдаг тул AI хэзээ ч хүний дотоод сэтгэлийг бүрэн орлож чадахгүй гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. "Ирээдүйд уран зохиол хоёр замаар салаалж хөгжинө. Тодорхой эх загварт баригдсан арилжааны контентыг AI бөөндөн үйлдвэрлэх бол, зөвхөн хүний ухамсар, амьд сэтгэлгээ, бодит туршлагаас ундрах "Дээд Урлаг" улам бүр үнэ цэнтэй болж үлдэнэ." ДҮГНЭЛТ: AI нь хэлний хэлбэр болон бүтцийг асар өндөр түвшинд эзэмшиж чадах ч, хэлний цаана байдаг хүний амьдралын мөн чанар, мэдрэмж, ухаарлыг орлож чадахгүй. AI бол хүнийг орлох аюул биш, харин бидний бүтээлч сэтгэлгээг сорьж буй шинэ шалгуур юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Хөх толбот Д.Төмөр-Очир

ГАЙХАМШИГТ СОЛОНГОН УУЛС

Улаан, улбар шар, шаргал, саарал ногоон өнгийн давхаргууд нь чулуулгийн эрдэс бодис, олон сая жилийн геологийн өөрчлөлт болон элэгдлээс үүсжээ.

ЭЛСЭН МАНХАНД АССАН АЛТАН ГЭРЭЛ

Нарны гэрэл, газрын гадаргын хэлбэр хоёр нийлж, байгаль өөрөө зурсан мэт хээ угалзыг бий болгожээ. Энэ газар баруун хойд Хятад, Жунгарын хотгорт буй. Эх сурвалж: NASA Earth Observatory

ҮҮЛЭНД НУУГДСАН УУЛСЫН ЕРТӨНЦ

Энэ зургийг сансрын станцаас 2023 оны арванхоёрдугаар сарын 17-нд авсан бөгөөд уулсын хэлбэр, сүүдрийг онцгой өнцгөөс харуулжээ. Эх сурвалж: NASA Earth Observatory

МОНГОЛ НООЛУУР, БЕЛАРУСИЙН МААЛИНГАН ДААВУУГ ХОСЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ

Монгол ноолуур нь зөөлөн, хөнгөн, дулаан хадгалах чанараараа дэлхийд танигдсан бол маалинган даавуу нь агаар нэвтрүүлэх чадвар сайтай, байгалийн гаралтай материал гэдгээрээ давуу талтай. Эдгээр материалыг хослуулснаар тав тухтай, өвөрмөц бүтэцтэй хувцас, загварын бүтээгдэхүүн гаргах боломжтой. Хамтын ажиллагаа бодит үйлдвэрлэл болон өргөжвөл Монголын ноолуурын салбарт түүхий эд экспортлохоос гадна нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ боломж нээгдэж болох юм. Мөн олон улсын зах зээлд үндэсний түүхий эдэд тулгуурласан брэнд бүтээгдэхүүнээ таниулахад ач холбогдолтой. Монгол ноолуурын уламжлалт чанарыг орчин үеийн загвар, материалын шинэ шийдэлтэй хослуулах нь дотоодын үйлдвэрлэгчид болон залуу дизайнеруудад ч сонирхолтой боломж болох юм.

11 ДҮГЭЭР САРНЫ 1-НЭЭС ТАТГАВЭР, ЗАРИМ САЛБАРЫН ЦАЛИН НЭМЭГДЭНЭ

Төсвийн тодотголыг хэлэлцэх болсон нэг шалтгаан нь иргэдийн худалдан авах чадвар, төрийн үйлчилгээний ажилтнуудын орлого, эрчим хүч болон хүнсний хангамжтай холбоотой асуудал юм. Албан ёсны мэдээллээр арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянга гаруй ахмадын тэтгэврийг 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Нэмэгдлийн хэмжээ хүн бүрд ижил биш тул тухайн хүний тэтгэврийн төрөл, холбогдох нөхцөлийг харгалзан үзэх шаардлагатай. Энэ өөрчлөлт нь тогтмол орлогоороо эм, хүнс, байрны зардал болон өдөр тутмын хэрэгцээгээ зохицуулдаг ахмад настнуудад бодитой нөлөө үзүүлэх боломжтой. Гэхдээ тэтгэврийн нэмэгдлийн бодит үр өгөөж нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс мөн хамаарна. Цалин нэмэгдэх салбарууд Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Төрийн үйлчилгээний бусад салбарын цалингийн нэмэгдэл ч төлөвлөгдсөн бөгөөд салбар бүрийн нэмэгдлийн хувь, хэрэгжүүлэх нөхцөл өөр байж болно. Эмч, сувилагч болон төрийн үйлчилгээний ажилтнуудын орлого нэмэгдэх нь ажиллах хүчний тогтвортой байдал, мэргэжлийн боловсон хүчнийг хадгалахад ач холбогдолтой. Харин нэмэгдэл нь төсөвт ямар ачаалал үүсгэх, цаашдын орлогын өсөлттэй хэрхэн уялдах нь анхаарах асуудал хэвээр байна. Эрчим хүч, хүнсний нөөцөд мөнгө хуваарилжээ Төсвийн тодотголд цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүйгээр эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад 186.2 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн мах, гурил, хүнсний ногоо, шатахууны нөөцтэй холбоотой арга хэмжээнд 140.9 тэрбум төгрөг хуваарилжээ. Эдгээр шийдвэрийн зорилго нь өвлийн улиралд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, хүнсний хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийн өрхүүдэд үзүүлэх дарамтыг бууруулахад чиглэж байна. Гэхдээ төсөвт мөнгө тусгах нь дангаараа үнийг бууруулна гэсэн үг биш. Хуваарилсан хөрөнгийг хэрхэн зарцуулах, нөөцийг бодитоор бүрдүүлэх эсэх, иргэдэд үзүүлэх үр дүнг ямар үзүүлэлтээр хэмжих нь чухал.

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ ГАЗРЫН ТҮВШНИЙ ОЗОНЫ БОХИРДОЛД ӨРТЖЭЭ

Энэ дүгнэлтийг агаарын хяналтын хэмжилт, хиймэл дагуулын мэдээлэл болон цаг уурын загваруудыг ашиглан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх хүнээс нэг бүрчлэн хэмжилт авсан гэсэн үг биш, харин олон төрлийн өгөгдөлд тулгуурлан бохирдлын тархалтыг тооцоолжээ. Озон гэдэг хий агаар мандлын хаана байрлаж байгаагаас шалтгаалан өөр өөр нөлөөтэй. Дэлхийн гадаргуугаас дээш орших озоны давхарга нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Харин газрын гадаргад ойр үүссэн озон нь агаар бохирдуулагч бодисууд нарны гэрэл, өндөр температурын нөлөөгөөр урвалд ороход бий болдог. Автомашин, цахилгаан станц, түлш үйлдвэрлэлээс ялгарах зарим хий энэ үйл явцад оролцдог. Халуун, нартай үед газрын түвшний озоны хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс зарим улс бохирдуулагчийн ялгарлыг бууруулж байгаа ч хэт халалтын нөлөөгөөр агаарын чанар хүссэн хэмжээнд сайжрахгүй байх тохиолдол гарч байна. Озоны бохирдол амьсгал давчдах, уушги үрэвсэх, астма сэдрэх зэрэг эрүүл мэндийн эрсдэлтэй. Ой хээрийн түймэр ч агаарт бохирдуулагч бодис ихээр ялгаруулж, озон үүсэх болон нарийн ширхэгт тоосонцрын тархалтад нөлөөлдөг. The Washington Post сонины мэдээлснээр, 2026 онд Хойд Америкт озоны бохирдол өндөр байсан нь зөвхөн хотын утаатай холбоотой биш, ой хээрийн түймрийн нөлөөтэй ч холбоотой байжээ. Европт ч Хойд Америкаас нүүсэн түймрийн утаа болон Франц, Испанид гарсан томоохон түймрүүд агаарын чанарт сөргөөр нөлөөлсөн байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ЭМЧ ШИГ ШАТ ДАРААТАЙ ОНОШ ТАВИХ ШИНЭ АРГА БОЛОВСРУУЛЖЭЭ

Энэхүү системийн онцлог нь эмчийн оношилгооны үйл явцыг дуурайлган, мэдээллийг нэг дор боловсруулахаас илүүтэйгээр үе шаттай үнэлгээ хийдэгт оршино. Эхлээд өвчтөний өвчний түүх, зовиур болон биеийн үзлэгийн мэдээллийг судална. Дараа нь ямар шинжилгээ шаардлагатайг сонгож, хариуг нь харгалзан анхны таамгаа шинэчилж, цаашдын судалгааг төлөвлөдөг байна. Reuters агентлагийн мэдээлснээр, 300 гаруй ховор, оношлоход төвөгтэй тохиолдлыг хамарсан туршилтаар уг системийн оношилгооны гүйцэтгэл ном, интернэт ашиглан ажилласан ерөнхий эмч нарынхаас хоёр дахин илүү байсан гэж судлаачид мэдээлжээ. Мөн яаралтай тусламжийн өвчтөнүүдийн мэдээлэлд суурилсан туршилтад сайн үр дүн үзүүлсэн байна. Гэхдээ эдгээр нь туршилтын үр дүн бөгөөд бодит эмнэлгийн орчинд эмчийг бүрэн орлож чадна гэсэн баталгаа биш юм. Судлаачид цаашид АНУ-ын Бостон хотын Beth Israel Deaconess Medical Center эмнэлэгтэй хамтран яаралтай тусламжийн тасгийн хүлээлгийн хэсэгт өвчтөнүүдийн яаралтай байдлыг үнэлэхэд ашиглах боломжийг туршихаар төлөвлөжээ.

ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭС ГАДНА НЭМЭЛТ ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ИРГЭДИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Одоогийн байдлаар зарим зээлдэгч зээлийн хүүгээс гадна үйлчилгээний шимтгэл болон бусад нэрээр нэмэлт төлбөр төлөх тохиолдол бий. Шинэ зохицуулалтаар зээл олгогч байгууллагын санхүүжилт, үйл ажиллагаа, эрсдэлтэй холбоотой зардал болон ашгийг хүүгээр тооцсон атлаа давхар шимтгэл болгон авахыг хязгаарлахаар төлөвлөжээ. Мөн зээлийн аппликейшнээр олгох зээлийн сарын хүүг Мөнгө зээлийн бодлогын зөвлөлөөс тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх чиглэлд зохицуулалт хийж эхэлсэн байна. Хэрэв өөрчлөлт батлагдвал зээл авахын өмнө төлөх нийт зардлыг ойлгоход хялбар болж, хүүгээс гадуурх төлбөр буурах боломжтой.

“УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Энэ удаагийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс сонгон шалгаруулалт хийж, “Монгол кино хөтөлбөр”-ийн хүрээнд үзэгчдэд толилуулсан байна. Наадмын шилдгүүдийг кино, найруулга, зохиол, зураг авалт, зураачийн ажил, хөгжмийн зохиол гэсэн зургаан төрлөөр шалгаруулжээ. Энэ жилийн “Шилдэг кино” шагналыг “Цагаан хадны өнгө” бүтээл хүртсэн бол “Шилдэг найруулагч”-аар “Ханын зураач” киноны найруулагч Ж. Сэнгэдорж тодорлоо. “Шилдэг зохиол”-ын шагналыг “Нийгмийн дайсан” киноны зохиолч Б. Гарамханд хүртсэн байна. Мөн “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Ч. Хоролдорж шилдэг зураглаачаар, “Ханын зураач” киноны зураач Б. Тэгшсүрэн шилдэг зураачаар шалгарчээ. “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийг зохиосон Гаэл Ракотондрабе шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэн байна. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шинэ бүтээл, чиг хандлагыг Монголын үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ үндэсний уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын тавцанд таниулах зорилготой. Хангарди шагнал нь Монголын кино бүтээгчдийн хөдөлмөр, уран бүтээлийн үнэ цэнийг үнэлж, дотоодын кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмждэг чухал арга хэмжээ юм.

ПАРИСЫН УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮДНЭЭС ЭРТ ХААЛАА

Зохион байгуулагчид аравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон жагсаал, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлийг харгалзан үзэгчид, уран бүтээлчид, үзэсгэлэнд оролцогчид болон урлагийн бүтээлүүдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан байна. Art Basel Paris нь дэлхийн өнцөг булан бүрээс галерей, уран бүтээлч, цуглуулагчдыг нэг дор цуглуулдаг орчин үеийн урлагийн томоохон арга хэмжээ юм. Үзэсгэлэнгийн оролцогч зарим галерей лангуу түрээслэхэд 100 мянган еврогоос дээш төлбөр гаргасан тул арга хэмжээг эрт хаах шийдвэр нь тэдний борлуулалт, орлогод сөргөөр нөлөөлөхөөр байв. Францын урлагийн худалдаачдын төлөөлөгчид аюулгүй байдлыг хангах шаардлагыг ойлгож байгаа ч амралтын өдрүүд урлагийн бүтээл худалдан авагчид хамгийн олноор ирдэг үе учраас эдийн засгийн хохирол их байгааг онцолжээ. Энэ үйл явдал нь олон улсын урлагийн томоохон арга хэмжээнүүд зөвхөн уран бүтээл, худалдаа төдийгүй олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн нөхцөл байдлаас хэрхэн хамаардагийг харууллаа. Эх сурвалж: Le Monde

АЗИЙН ПАРА НААДАМД 45 УЛСЫН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨВ

Олон улсын паралимпын хорооны мэдээллээр тамирчид болон албаны хүмүүсийг оролцуулсан нийт оролцогчдын тоо 4,000 орчим байв. Медалийн чансаагаар БНХАУ 207 алтан медаль хүртэж нэгдүгээр байрт орсон бол зохион байгуулагч Япон 64 алт, Узбекистан 45 алтан медаль хүртсэн байна. Тажикистан болон Камбож улсын хувьд Азийн пара наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн нь энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлуудын нэг байлаа. Наадмын хаалтын ёслолын үеэр пара тамирчдын ялгаатай чадвар, онцлогийг хүндэтгэж, хүн бүр өөрийн боломжоо нээж чадна гэсэн санааг илэрхийлжээ. Мөн пара наадмын тугийг 2030 оны дараагийн наадмыг зохион байгуулах Катарын Доха хотод шилжүүлсэн байна.

"ЧИН ЗҮРХНИЙ ДЭЛБЭЭ"- Хүний доторх ертөнц ба хязгааргүй огторгуй

Зураач Я.Булган, Ө.Бархүү нарын хамтарсан энэхүү үзэсгэлэнгээр тосон болон усан будгийн уран зураг, зураасан зургийн тавь орчим бүтээлийг толилуулж байна. Үзэсгэлэнгийн гол санаа нь хүн өөрөө хязгааргүй том ертөнцийн нэгэн хэсэг бөгөөд тэнгэр, газар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой оршдог гэсэн үзэл санаанд тулгуурлажээ. Хүний дотоод сэтгэлд орших “тэнгэрийн цэцэг”-ийг дэлбээлүүлэх бэлгэдлээр амьдралын баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө, дотоод ухамсрын сэргэлтийг илэрхийлсэн нь үзэсгэлэнгийн онцлог юм. Энэ удаагийн үзэсгэлэнг зөвхөн уран зураг үзэх орон зай байлгах бус, үзэгч өөртэйгөө уулзаж, бодол санаагаа тайвшруулан, бүтээл бүрээс өөрийн мэдрэмжийг олж харах боломжтой орчин болгон бүрдүүлжээ. Бүтээлүүдийг тайван хөгжмийн аялгуунд тухлан үзэж, эргэцүүлэн суух боломжтой. Зураач Я.Булган ОХУ-ын Санкт-Петербург хотын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцсан бөгөөд сонгодог урлагийн сууриа Монголын орчин үеийн, модернист чиг хандлагатай хослуулан өөрийн уран бүтээлийн өвөрмөц хэл найруулгыг бүрдүүлсэн уран бүтээлч юм. Тэрбээр Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийг удирдан ажилладаг. Харин Ө.Бархүү тус сургуулийн багш, уран бүтээлч бөгөөд орчин үеийн дүрслэх урлагийн салбарт өөрийн арга барил, бүтээлээр хувь нэмрээ оруулж яваа зураач. “Чин зүрхний дэлбээ” нь хоёр уран бүтээлчийн бүтээлээр дамжуулан хүний дотоод ертөнц, байгальтайгаа холбогдох мэдрэмж, сэтгэлийн эрх чөлөөний тухай эргэцүүлэх боломж олгож буйгаараа онцлог.

“ИХ ГОВИЙН МАНААЧ" СӨҮЛИЙН WHISTLER КИНО НААДМААС ШАГНАЛ ХҮРТЭВ

Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл уг наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд байгаль хамгаалал, нийгмийн шударга ёс, эрх мэдлийн дарамтын эсрэг тэмцэл зэрэг сэдвийг хөндсөн уран бүтээлүүдийг онцолдог тус наадмын шагналын эзэн болжээ. “The Last Stand” шагнал нь эрх мэдэл, заналхийлэл, шударга бус байдлын эсрэг тууштай зогсож, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцэж буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээлийг онцолдог. “Их говийн манаач” кино нь Монголын Их говийн дархан цаазат газарт амьдардаг мазаалай баавгай болон түүнийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эрдэмтэн, байгаль хамгаалагчдын тухай өгүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул занал дунд нэн ховор амьтныг хамгаалах бодит тэмцлийг дөрвөн улирлын турш харуулсан нь бүтээлийн гол онцлог юм. Энэ нь тус киноны олон улсын наадмуудаас хүртэж буй ээлжит амжилт юм. Өмнө нь Болгарын “Golden FEMI” кино наадмаас “Алтан Мазаалай” шагнал хүртэж, байгаль орчин, шинжлэх ухааны сэдэвт бүтээлүүдийн дунд Монголын говийн үнэ цэнийг олон улсад таниулж байв. Мазаалайг хамгаалах нь зөвхөн нэгэн ховор амьтныг авч үлдэх асуудал биш. Энэ бол Монголын говийн өвөрмөц экосистем, байгалийн өв, ирээдүй хойч үедээ үлдээх амьд ертөнцөө хамгаалах үйл хэрэг юм.

"MEMORIES IN MOTION" БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН БНСУ-ЫН GWANGJU ХОТНОО НЭЭГДЭНЭ

Э.Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн үндэс нь бага наснаасаа харж, мэдэрч, туулж ирсэн Монголын нүүдэлчин ахуй, байгаль, уламжлал болон түүнтэй салшгүй холбоотой дурсамжууд юм. Түүний бүтээлүүдэд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нүүдэлчин соёл, амьдралын хэв маяг, байгальтай зохицон орших ухаан, хүний сэтгэлд хадгалагдсан дурсамжууд өөрийн гэсэн уран сайхны хэлээр илэрхийлэгддэг. Зураачийн хувьд нүүдэл гэдэг нь зөвхөн нэг газраас нөгөө газар шилжих хөдөлгөөн бус, харин цаг хугацааны урсгал, амьдралын өөрчлөлт, хүний сэтгэлд үлдэх дурсамж, соёлын өвийн тасралтгүй үргэлжлэл юм.

СПОРТ ХОСЛОЛ ГУДАМЖНЫ ЗАГВАРЫН ГОЛ ДҮР БОЛЛОО

Цуглуулгад брэндийн танил спорт хослолуудыг сул эсгүүр, тод өнгө, зузаан зөөлөн материалтайгаар шинэчилсэн байна. 1980-аад оны Firebird, SST загварын нөлөө, хуучны хэв маягийн лого, хоёр талаасаа нээгдэх цахилгаан зэрэг деталь анхаарал татна. Флюресцент шар, ойн ногоон, тод хөх өнгөөр шийдсэн хувцаснуудыг давхарлан өмсөж, өдөр тутмын өөрийн хэв маягт тохируулах боломжтойгоор бүтээжээ. Чаварриа энэ цувралын бүтээлч зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх аж.

ЗОХИОЛЧ, ЖҮЖИГЧИН, ХӨГЖИМЧДИЙГ НЭГТГЭХ NEW YORKER FESTIVAL ЭХЭЛНЭ

27 дахь удаагийн фестивальд зохиолчид, жүжигчид, уран бүтээлчид сэтгүүлчидтэй тайзан дээр ярилцаж, бүтээлийнхээ цаадах санаа болон нийгмийн сонирхолтой асуудлуудыг хөндөнө. Энэ жилийн хөтөлбөрт Конан О’Брайен, Махершала Али, Колсон Уайтхед зэрэг зочид багтжээ. Фестиваль нь зөвхөн уран бүтээл сурталчлах уулзалт бус, уншигчид дуртай зохиолч, уран бүтээлчдийнхээ бодол, ажлын арга барилыг илүү ойроос сонсох боломж олгодгоороо онцлог юм.

УЛСЫН АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ЭХЭЛНЭ

Монголын шатрын холбооноос байршуулсан эхний жагсаалтад 12 шатарчин бүртгэгдсэн байна. Тэд тойргийн журмаар 11 өрөг тоглож өрсөлдөнө. Оролцогчдын дундаж нас 22 байгаа нь залуу шатарчдын өрсөлдөөнийг сонирхолтой болгох үзүүлэлт юм. Тэмцээний бүртгэлийн жагсаалтыг олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, Х.Итгэлт нар чансаагаараа тэргүүлж байна. Өрөг бүрийн хослол, үр дүнг Chess-Results системээр дагах боломжтой.

“KЛАРА БА НАР” НЭРТЭЙ ЖЕННА ОРТЕГА, ЭМИ АДАМСЫН ШИНЭ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нээлтийн өмнө хоёр жүжигчин Vogue-ийн “Off the Cuff” нэвтрүүлэгт оролцож, бие биеэсээ асуулт асуун, дэлгэцийн дүрүүд болон амьдралынхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцжээ. Ярилцлагын үеэр Ортега инээдмийн киноноос илүү аймшгийн төрөлд дуртайгаа хэлсэн бол Адамс залуу жүжигчидтэй ажиллахад тэдний эрч хүч өөрт нь ч нөлөөлдгийг онцолсон байна. Шинэ киноны хоёр гол жүжигчнийг дүрээс нь гадуур, чөлөөтэй яриа өрнүүлж байгаагаар харах боломжийг энэ уулзалт олгожээ.

ХАРАГДДАГГҮЙ ХАЛИМЫГ ДУУГААР НЬ ОЛЖЭЭ

Тэд Австралийн баруун хойд эргийн 35 цэгт, 2005–2023 онд цуглуулсан бичлэгийг судалжээ. Халимын дуу жилийн турш бүртгэгдсэн ч дулаан, идэш тэжээл элбэг усанд илүү олонтаа сонсогдож байв. Омурагийн халимыг зөвхөн 2003 онд бие даасан зүйл хэмээн тодорхойлсон бөгөөд өнөөдөр ч амьдралынх нь талаар мэдээлэл хомс хэвээр. Шинэ үр дүн нь тэдний чухал амьдрах орчныг тогтоож, усан тээвэр болон үйлдвэрлэлийн нөлөөнөөс хамгаалах төлөвлөлтөд туслах боломжтой юм.

ГЭРЭЛ БА МАТЕРИЙН ЗААГТ: “СУПЕР ХАТУУ” ТӨЛӨВИЙГ АЖИГЛАЖЭЭ

“Супер хатуу төлөв” буюу supersolid нь талстын давтагдсан бүтэц, үрэлтгүй урсах супер шингэний шинжийг хослуулдгаараа онцлог. Эрдэмтэд үүнийг тусгай хагас дамжуулагч бүтцэд үүссэн экситон-поляритон хэмээх гэрэл, материйн шинжийг хослуулсан квазибөөмсийн системд судалсан байна. Туршилтаар тэд бөөмсийн нягт орон зайд тогтмол давтагдан өөрчлөгдөх бүтэц болон квант төлөвүүдийн уялдаа холбоог хэмжжээ. Эдгээр нь супер хатуу төлөвийг таних чухал шинжүүд юм. Энэ нь гэрлийг чулуу шиг хатууруулж, гартаа барих боломжтой болгосон гэсэн үг биш. Харин квантын түвшинд гэрэл ба материйг хослуулсан систем ямар ер бусын шинж үзүүлж болохыг харуулсан үр дүн юм. 2025 оны гуравдугаар сарын 5-нд Nature сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаа квант материйг судлах шинэ боломж нээжээ. Цаашдаа гэрэлд суурилсан төхөөрөмж, тархины мэдээлэл боловсруулах зарчмыг дуурайсан тооцоололд хэрэг болох боломжийг эрдэмтэд онцолж байна. Гэхдээ эдгээр хэрэглээ одоогоор ирээдүйн судалгааны чиглэл хэвээр байна.

ПАРИСТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ НЭГТГЭСЭН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Art Basel Paris-ийн олон нийтэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэн аравдугаар сарын 21–25-нд үргэлжилнэ. Уран баримал, архивын дүрс, уран зохиолын уншлага, бүжиг, хөгжим хосолсон уг төсөл хар арьст эмэгтэйчүүдийн бүтээлч чанар, туулсан түүх, тэсвэр хатуужлыг илэрхийлнэ. Кино найруулагч өөрийн өгүүлэх арга барилаа үзэсгэлэнгийн орон зайд хэрхэн шилжүүлснээрээ сонирхолтой юм.

ЭСРЭГ БОДИСЫН НЭГ БӨӨМСИЙГ САРУУДААР ТОГТООН БАРЬЖ, КВАНТ ТӨЛӨВИЙГ НЬ УДИРДЖЭЭ

Төхөөрөмж позитроныг хэдэн сарын турш хадгалж, төлөвийн өөрчлөлтийг нь бөөмийг устгалгүйгээр ажиглах боломж олгожээ. Дараагийн зорилго нь түүний соронзон шинжийг маш нарийн хэмжиж, электронтой харьцуулах юм. Ингэснээр бодис ба эсрэг бодисыг тайлбарладаг физикийн суурь зарчмыг илүү хатуу шалгах боломж бүрдэнэ.

ТОМ КРУЗ КИНО УРЛАГТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМРЭЭРЭЭ AFI-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭНЭ

1973 онд бий болсон энэхүү шагнал нь кино урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, бүтээлүүд нь цаг хугацааны шалгуурыг давсан уран бүтээлчдийг алдаршуулдаг. Анхны эзэн нь найруулагч Жон Форд бөгөөд өмнө нь Стивен Спилберг, Мэрил Стрип, Том Хэнкс, Николь Кидман зэрэг алдартан хүртэж байжээ. Дөч гаруй жил дэлгэцнээ ажилласан Том Крузыг үзэгчид "Top Gun", "Jerry Maguire", "Mission: Impossible" зэрэг бүтээлээр нь мэднэ. AFI-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Кэтлин Кеннеди түүний ажилдаа зориулдаг зүтгэл, кино хүмүүсийг нэгтгэж чадна гэсэн итгэлийг онцолсон байна.

ШОРОНД ОРОХООС 34 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЭЛСЭН БАРИМТАТ КИНО ОЛНЫ АНХААРАЛД

Ийнхүү эхэлсэн зураг авалт гурван жилийн турш үргэлжилсэн түүх болжээ. Нэйтан Филдер, Лэнс Оппенхайм нарын хамтран найруулсан кино Холмс болон түүний хамтрагч Билли Эвансын амьдралыг ойроос ажиглана. Тэд камерын өмнө өөрсдийгөө хэрхэн харуулж байна вэ? Үзэгч юунд итгэх ёстой вэ? Кино эдгээр асуултаар дамжуулан баримтат бүтээл дэх бодит байдал, хүний өөрийнхөө тухай бүтээдэг дүр төрхийн заагийг хөнддөг. A24-ийн түгээж буй “You Can See Everything” 2026 оны аравдугаар сарын 16-нд АНУ-ын кино театруудад нээлтээ хийжээ.

ХУВЦАСНЫ ХАНЦУЙГ ӨӨРӨӨ МЭДРЭГЧТЭЙ ДЭЛГЭЦ БОЛГОЖЭЭ

Туршилтын ханцуй зураг, видео харуулах, тооны машин ажиллуулах, дуу хоолойн команд хүлээн авах, Bluetooth-ээр зураг дамжуулах боломжтой. Дэлгэцийг бүтээхдээ 54 ширхэг электрон утсыг нийлүүлж, даавууны бүтцэд оруулсан нь онцлог юм. Ердийн угаалгын машинд угаалгын бодистой 50 удаа угаасны дараа гэрэлтэлт, хүрэлт мэдрэх чадвар нь бараг өөрчлөгдөөгүй гэж судлаачид мэдээлжээ. Судалгааг аравдугаар сарын 21-нд Nature сэтгүүлд нийтэлсэн байна.

МОНГОЛ ГЕРМАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Монголын нар, салхины нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах системд Германы технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжийг хөнджээ. Мөн хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо Монголын тал илэрхийлсэн байна. Иргэдэд хамаарах асуудлаас тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

ЭХ, ХҮҮХДИЙГ ХЭТ ХАЛУУНААС ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ШИНЭ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ ТАНИЛЦУУЛЛАА

Шинэ тогтолцоо нь агаарын температурын мэдээллийг дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, жирэмсний үеийн даралт ихсэлт, хүүхдийн өвчлөл зэрэг эрүүл мэндийн үзүүлэлттэй хамтатган ажиглахыг санал болгож байна. Ингэснээр улс орнууд халууны үеэр аль бүлэгт тусламж хамгийн их хэрэгтэй байгааг эрт илрүүлж, эмнэлгийн бэлэн байдал, гэр бүлд хү

DZUD КИНО ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДСЭЭР БАЙНА

Энэ нь "DZUD" уран сайхны киноны олон улсын кино наадмаас хүртэж буй 10 дахь шагнал болж байгаа юм. Үүнээс өмнө тус кино Италийн Milan Independent Film Festival-ийн 2026 оны есдүгээр сарын шалгаруулалтаас “Best Picture” буюу “Шилдэг кино” шагнал, АНУ-ын New York Movie Awards 2026-аас “Best Feature Film” буюу Шилдэг бүрэн хэмжээний кино шагналыг хүртсэн юм. Үүнээс гадна “DZUD” кино Туркийн Anatolia International Film Festival, Унгарын Director’s Cut International Film Festival зэрэг олон улсын наадмуудын шигшээ шатанд шалгарсан байна. “DZUD” нь байгалийн хатуу ширүүн нөхцөл дунд хүний амьдрал, сэтгэл зүй, хагацал, ганцаардал, итгэл найдварын тухай өгүүлдэг бүтээл. Монголын нүүдэлчин ахуй, байгаль хүн хоёрын харилцааг өгүүлсэн уг кино олон улсын үзэгчдэд Монголын өвөрмөц орчин, амьдралын хэв маягийг хүргэж байгаа юм. Ийнхүү “DZUD”-ын олон улсын фестивалийн аялал үргэлжилж, шинэ шалгаруулалт, шагналууд нэмэгдсээр байна.

КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН “FANTASY BRA”-Г ТАНИЛЦУУЛЛАА

Нийт 50 сая ам.доллароор үнэлэгдсэн уг загвар брэндийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй “Fantasy Bra” болжээ. Бүтээлийн төвд 75.54 каратын тод шар алмааз байрлуулж, эргэн тойронд нь олон төрлийн зүсэлттэй цагаан алмааз шигтгэсэн байна. Төвийн чулуу нь “radiant-cut” зүсэлттэй бөгөөд Jacob & Co.-ийн “Angel-cut” зүсэлттэй чулууг загварын бусад хэсэгт ашиглажээ. Алт, нийт 4,410 байгалийн алмаазаар бүтээсэн хөхөвчийг 15 урлаач 1,000 гаруй цаг зарцуулан хийсэн байна. Загвар нь даавуун материалгүй ч өмссөн хүний биеийн хөдөлгөөнийг дагаж уян хатан хөдлөхөөр зохион бүтээгджээ. Кайли Женнер үнэт чулуугаар гялалзах уг бүтээлийг цагаан өдөн далавч, нимгэн богино банзалтай хослуулан тайзнаа гарчээ. “Fantasy Bra”-г хамгийн сүүлд 2018 онд Эльза Хоск танилцуулж байсан бөгөөд энэ удаагийн эргэн ирэлт шоуны гол үйл явдлуудын нэг болсон байна.

ИЛОН МАСК АНУ-ЫН ХҮҮХЭД БҮРД SPACEX-ИЙН НЭГ ХУВЬЦАА БЭЛЭГЛЭХЭЭ АМЛАЛАА

AP агентлагийн мэдээлснээр SpaceX-ийн нэгж хувьцааны үнэ 2026 оны аравдугаар сарын 16-ны арилжааны хаалтаар 146.03 ам.доллар байв. АНУ-д амьдардаг 18 нас хүрээгүй ойролцоогоор 73 сая хүүхдэд тус бүр нэг хувьцаа олгоно гэж тооцвол амлалтын нийт үнэлгээ 10.66 тэрбум ам.доллар болно. Энэ нь тухайн өдрийн үнэд үндэслэсэн тооцоо бөгөөд хувьцааны ханш өөрчлөгдвөл нийт үнэлгээ мөн өөрчлөгдөнө. Уг бэлэг нь хүүхэд бүрд бэлэн мөнгө тараах бус, компанийн хувьцаа эзэмшүүлэх хэлбэртэй юм. The Verge-ийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувьцааг хүүхдүүдийн “Trump Accounts” хөрөнгө оруулалтын дансаар дамжуулан олгохоор төлөвлөж буйг мэдэгдсэн байна. Гэхдээ яг хэзээ шилжүүлэх, ямар насны болон бусад шалгуур тавих зэрэг дэлгэрэнгүй нөхцөл хараахан тодорхой болоогүй байна. Маскийн мэдэгдэл хиймэл оюуны Claude системийг хөгжүүлэгч Anthropic компани хувьцааныхаа таван хувийг нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах төлөвлөгөөг танилцуулсны дараа гарчээ. Тэрээр уг санаачилгад хариулахдаа хувьцааг иргэдэд шууд өгөхийг санал болгосон байна.

АНГАРАГТ БАЙГАА МЭТЭЭР НЭГ ЖИЛ АМЬДАРСАН ДӨРВӨН ХҮНИЙ ТУРШИЛТ ДУУСАХ ДӨХЖЭЭ

Тэд жинхэнэ Ангараг дээр бус, АНУ-ын Хьюстон дахь Жонсоны сансрын төвийн ойролцоогоор 158 ам метр талбайтай, 3D хэвлэлтээр барьсан байгууламжид амьдарч байна. Туршилтаар хүнсний болон бусад нөөцийн хязгаарлалт, холбооны саатал, гадарга дээр ажиллах үеийн ачааллыг дуурайлган судалжээ. Баг 2026 оны аравдугаар сарын 31-нд байгууламжаас гарсны дараа хоёр долоо хоногийн эрүүл мэнд, гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдана. Цуглуулсан мэдээллийг ирээдүйн Ангарагийн аяллын багийн бие, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, бие даан шийдвэр гаргах нөхцөлийг төлөвлөхөд ашиглах юм.

МОНГОЛ УЛС ФРАНКФУРТАД ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭХЭЭР БОЛЛОО

2026 оны аравдугаар сарын 20-ны уулзалтаар талууд боловсрол, шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүч болон мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Мөн монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. Иргэдэд шууд хамаарах өөр нэг асуудал нь жолооны үнэмлэх юм. Хоёр улс жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг судлан, яриа хэлэлцээ эхлүүлэхээр болсон байна. Энэ нь үнэмлэхийг шууд хүлээн зөвшөөрч эхэлсэн гэсэн үг биш юм.

“ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭН БЕРЛИНД НЭЭГДЛЭЭ

Берлиний Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд толилуулж буй үзэсгэлэнд Монголд сүүлийн 30 гаруй жил хийсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд багтжээ. Үзмэрүүдээр дамжуулан эзэнт гүрний худалдаа, шашин, дипломат харилцаа, хаад язгууртны амьдралыг танилцуулна. Мөн Монгол, Германы хамтарсан Хархорумын судалгааны үр дүнг харуулж, эртний нийслэл хэрхэн өрнө, дорны худалдаа, соёл, мэдлэгийн уулзвар байсныг тайлбарлах юм. Үзэсгэлэн 2027 оны дөрөвдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

УЗБЕКИСТАН, АНУ 12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГЦ ТОХИРОЛЦЛОО

Хуралдаанд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Америкийн томоохон компани, банкны төлөөлөл оролцсон байна. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд чухал ашигт малтмал олборлох, боловсруулах, эрчим хүчний системийг шинэчлэх, мэдээллийн төв байгуулах, хиймэл оюун ухаан болон дижитал технологи нэвтрүүлэх ажлууд багтжээ. Тухайлбал, GE Aerospace компанитай Uzbekistan Airways-ийн шинэ онгоцнуудад хөдөлгүүр нийлүүлэх, Wabtec-тай төмөр замын тоног төхөөрөмж, эд ангийн үйлдвэрлэлийг Узбекистанд хөгжүүлэхээр тохиролцсон байна. Мирзиёев хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтэц, зөвшөөрөл нь бэлэн төслүүд санал болгож, бизнес эхлүүлэхэд тулгардаг захиргааны саадыг багасгахаа мэдэгдэв. Мөн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны 2035 он хүртэлх хөтөлбөр боловсруулах санал гаргажээ. Зарласан 12 тэрбум ам.доллар нь тохиролцоо, санаачилгуудын нийт үнэлгээ бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг цаашид боловсруулна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ӨНӨӨДӨР НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ

"Төрийн дууллын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр нэгэн зэрэг эгшиглүүлэх гэж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдлэх, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.

“STREET FIGHTER” ХОЙД АМЕРИКИЙН КИНО ОРЛОГЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Хэдийгээр орлогоороо тэргүүлсэн ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсангүй. Аравдугаар сарын 18-ны Rotten Tomatoes-ийн тоймд дурдсанаар тус сайтад бүртгэгдсэн шүүмжүүдийн 42 хувь нь киног эерэгээр үнэлжээ. Энэ нь киноны чанарыг 100 онооноос 42 гэж дүгнэсэн гэсэн үг биш, харин нийт шүүмжлэгчдийн талаас цөөн нь эерэг үнэлгээ өгснийг илэрхийлнэ. Танил дүрүүдээ том дэлгэцээс харах сонирхол үзэгчдийг кино театрт татсан ч энэхүү амжилт хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Дараагийн долоо хоногуудын орлого шинэ “Street Fighter” үзэгчдийн сонирхлыг хэр хадгалж чадсаныг харуулах юм.

ХӨГЖИМ, КИНО, ДИЖИТАЛ УРЛАГИЙГ НЭГТГЭСЭН ФЕСТИВАЛЬ ПАРИСТ БОЛНО

Хөтөлбөрийн онцлох оролцогчдын нэг нь туршилтын поп, электрон хөгжмөөрөө танигдсан дуучин Eartheater. Тэрээр аравдугаар сарын 23-нд Арабын ертөнцийн хүрээлэнд буюу Institut du Monde Arabe-д тоглоно. Харин 24-нд электрон хөгжмийн уран бүтээлч Richie Hawtin, дижитал уран бүтээлч John Gerrard нарын хамтарсан хөтөлбөр болно. Тэд компьютерын дүрслэл, электрон хөгжмийг хослуулж, уран бүтээлчдийн ярилцлагаас эхлээд 12 цагийн клубын хөгжмийн хөтөлбөр хүртэл өргөн хүрээний арга хэмжээ толилуулах юм. Фестивалийн сүүлийн өдөр буюу 25-нд дуучин FKA twigs, найруулагч Jordan Hemingway нар кино үзүүлж, үзэгчидтэй ярилцана. Мөн фестивалийн үеэр орон зай, дүрс, дууг хослуулсан урлагийн бүтээлүүд дэлгэж, технологи уран бүтээлд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. 2019 онд Берлинд эхэлсэн Reference Festival энэ удаа Парисын Silencio, Dover Street Market Paris, Institut du Monde Arabe зэрэг хэд хэдэн газарт болно. Өөр өөр чиглэлийн уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, тэдний хамтын бүтээлийг үзэгчдэд хүргэх нь тус фестивалийн гол санаа юм.

МӨНГӨН УС АГУУЛСАН ШҮДНИЙ ЛОМБОНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Хэлэлцүүлгийн гол сэдэвт мөнгөн ус агуулсан шүдний амальгам ломбыг аажмаар хэрэглээнээс гаргах асуудал багтжээ. ДЭМБ-ын мэдээлснээр уг материалын жингийн ойролцоогоор тал хувийг мөнгөн ус эзэлдэг. Эмчилгээний явц болон хаягдлын буруу менежментээс мөнгөн ус орчинд тархах эрсдэлтэй юм. Уулзалтаар мөнгөн усгүй материалд шилжих, эмч мэргэжилтнийг сургах, хаягдлыг зөв цуглуулах туршлагыг солилцоно. Энэ нь шүдний тусламж үйлчилгээг хүний эрүүл мэнд, байгаль орчинд илүү аюулгүй болгох зорилготой юм.

АНГАРАГ ДЭЭР ҮҮР ХЭРХЭН ЦАЙДАГ ВЭ

“Curiosity” өөрөө явагчийн авсан энэ дүрс нь Ангарагийн салхи газрын гадаргыг хэрхэн өөрчилдгийг харуулна. Зурагт үзэгдэх урт, нарийн нуруудыг салхины элэгдлээр үүсдэг “ярданг” хэмээх тогтоц гэж нэрлэдэг. Өөрөө явагч уг зургийг Ангараг дээр ажилласан 4982 дахь хоногтоо буюу 2026 оны наймдугаар сарын 11-нд Mastcam камераар авчээ. Дэлхий рүү илгээсэн зургаан зургийг нийлүүлэн панорама бүтээсэн бөгөөд түүнийг аравдугаар сарын 6-нд анх нийтэлсэн байна. Алсад харагдах салхинд сийлэгдсэн хадны тогтцыг өмнөхөөс илүү нарийвчлан харуулсан нь судлаачдын хувьд үнэ цэнтэй ажиглалт болжээ.

ПОП АРТЫН АЛДАРТ БҮТЭЭЛҮҮД GAP-ИЙН ХУВЦАСНЫ ЦУГЛУУЛГАД БАГТЛАА

Тус цуглуулгад юүдэнтэй цамц, футболк, товчтой цамц болон бусад хэрэгсэл багтсан байна. Лихтенштейний бүтээлийн тод өнгө, комиксийг санагдуулам дүрслэлийг Gap-ийн танил загваруудтай хослуулсан нь хамтын ажиллагааны гол онцлог юм. Цуглуулгын нээлтийг Уитни музейн “Roy Lichtenstein: Like New” үзэсгэлэнтэй уялдуулжээ. Зураачийн зургаан арван жилийн уран бүтээлийг хамарсан 130 гаруй ажлыг нэгтгэсэн уг үзэсгэлэн түүний хэвлэл мэдээлэл, дүрсний давталт, нийтийн соёлтой холбоотой эрэл хайгуулыг харуулж байна. Хувцасны цуглуулгаар дамжуулан музейд очиж амжаагүй хүмүүст ч зураачийн бүтээлтэй танилцах өөр нэг боломж бүрдүүлжээ.

ТАРХИ, ЗҮРХНИЙ ЭДИЙН ЗАГВАРУУДЫГ САНСРЫН СТАНЦАД ХҮРГЭЛЭЭ

Эсээс ургуулсан тархины эдийн загваруудыг ашиглан Альцхаймер, Паркинсон зэрэг мэдрэлийн өвчнийг судлах юм. Харин зүрхний эдийн загварууд нь ирээдүйн сансрын нислэгүүдэд эмийн бодисыг олноор турших арга боловсруулахад туслах зорилготой. Мөн жингүйдэлтэй ойролцоо орчинд хиймэл торлог бүрхэвч үйлдвэрлэх төхөөрөмж хүргэсэн байна. Судлаачид энэ ажлын үр дүн цаашдаа дэлхий дээр хараа сэргээх технологид хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа аж. Эдгээр нь судалгааны туршилтууд бөгөөд эмчилгээний үр дүн нь одоогоор батлагдсан гэсэн үг биш юм. Ачаанд станцын цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шинэ нарны хавтангуудын сүүлийн иж бүрдэл мөн багтжээ.

“РОМАН” ТЕЛЕСКОПЫН ДҮРСНИЙ ЧАНАР ТӨЛӨВЛӨСНӨӨС САЙН ГАРЛАА

Ийм үр дүнд хүрэхийн тулд инженерүүд телескопын толь болон бусад эд ангийн байрлалыг маш нарийн тохируулсан байна. Тухайлбал, хоёрдогч толийг хүний үсний бүдүүний арван зургааны нэгтэй тэнцэх өчүүхэн зайд шилжүүлжээ. Энэ жижиг өөрчлөлт алс холын биетээс ирэх гэрлийг илүү зөв төвлөрүүлэхэд нөлөөлсөн байна. “Роман” телескоп нь сансар огторгуйн өргөн уудам хэсгийг ажиглаж, харанхуй матери, харанхуй энерги болон нарны аймгаас гаднах гарагуудыг судлах зорилготой. Дүрсний чанар сайжирсан нь эдгээр судалгаанд илүү тод, нарийвчилсан мэдээлэл цуглуулах боломжийг нэмэгдүүлж байна.

МОНГОЛЫН “MEMOKID” СУРГАЛТЫН ТӨВ ШВЕДЭД САЛБАРАА НЭЭЛЭЭ

“MemoKid Stockholm” төвийн сургалт Монголын Оюун Ухааны Академийн арга зүйд тулгуурлана. Хүүхдүүдийн тооцоолох хурдыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэлтэй, бие даан суралцах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Хүүхэд бүрийн авьяас, чадвар харилцан адилгүй учраас тэдний боломжийг нээн хөгжүүлэхэд анхаарна гэдгийг төвийн хамт олон онцолжээ. Мөн Монголын боловсролын туршлага, өв соёлын үнэ цэнийг Шведэд түгээн дэлгэрүүлэх зорилго тавьсан байна.

НАРНИА ХЭРХЭН ҮҮССЭНИЙГ ӨГҮҮЛЭХ ШИНЭ КИНОНЫ АНХНЫ ТРЕЙЛЕР ГАРЛАА

Киноны зохиолыг К.С.Льюисийн 1955 онд хэвлүүлсэн “The Magician’s Nephew” романаас сэдэвлэжээ. Уг романыг анх удаа дэлгэцнээ буулгаж байгаа нь энэ юм. Үйл явдал нь хүүхдүүд хувцасны шүүгээгээр дамжин Нарниад очдог бидний мэдэх адал явдлаас өмнө өрнөнө. Өөрөөр хэлбэл, энэ удаа Нарниагийн түүх хаанаас эхэлснийг харуулах аж. Гол дүрүүдийг залуу жүжигчин Дэвид Маккенна, Беатрис Кэмпбелл нар бүтээжээ. Тэдэнтэй хамт Дэниел Крэйг, Эмма Макки, Кэри Маллиган, Мэрил Стрип зэрэг алдартай жүжигчид оролцсон байна. Трейлерт Led Zeppelin хамтлагийн “Stairway to Heaven” дуу эгшиглэдэг. Netflix-ийн мэдээлснээр Гервиг уг дууг ашиглах зөвшөөрөл авахын тулд хамтлагийн дуучин Роберт Плант, гитарчин Жимми Пэйж нарт өөрөө ханджээ. “Narnia: The Magician’s Nephew” кино 2027 оны хоёрдугаар сарын 12-нд кинотеатруудад, дөрөвдүгээр сарын 2-нд Netflix-д нээлтээ хийнэ. Харин IMAX-ийн урьдчилсан үзвэр хоёрдугаар сарын 10-наас эхэлнэ.

ВЕМБАНЬЯМА ТЭРГҮҮТЭЙ “СПӨРС” ШИНЭ УЛИРЛЫН ӨМНӨ ӨНГӨТЭЙ БАЙНА

“Спөрс”-ийн тоглолт зөвхөн Вембаньямагаар хязгаарлагдсангүй. Стефон Касл 18, Картер Брайант 16, Девин Васселл 12 оноо авчээ. Де’Аарон Фокс, Дилан Харпер нарын цагираг дээрээс хийсэн хүчтэй довтолгоонууд ч тоглолтын онцлох мөчүүдийн нэг байв. “Спөрс” эхний хагасыг арав гаруй онооны давуутай дуусгаж, тэргүүллээ эцэс хүртэл хадгалсан байна. Энэ нь улирлын өмнөх сорил тоглолт боловч багийн залуу тоглогчдын хамтын ажиллагаа, довтолгооны олон хувилбарыг харууллаа. NBA-ийн 2026–2027 оны үндсэн улирал АНУ-ын цагаар аравдугаар сарын 20-нд эхэлнэ.

ОЮУТНУУДЫН БҮТЭЭСЭН ХОЁР ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСРЫГ ЗОРИЛОО

PROVES-Maia, PROVES-Taygeta нэртэй эдгээр CubeSat нь холбооны технологи туршихын зэрэгцээ оюутнуудад хиймэл дагуул бүтээх, турших, удирдах бодит туршлага олгох зорилготой. Станцаас тойрог замд гаргасны дараа Maia нь радио сонирхогчдын дижитал мессежийг дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Харин Taygeta нь камер болон сансрын цацраг хэмжих туршилтын төхөөрөмжтэй. Төслийн бас нэг онцлог нь хиймэл дагуулын загвар, программ хангамжийг нээлттэй хуваалцдагт оршино. Ингэснээр дараагийн багууд бүхнийг эхнээс нь зохион бүтээх шаардлагагүй болж, өмнөх туршлагад тулгуурлан хөгжүүлэх боломжтой юм. Судлаачид цаашид жижиг хиймэл дагуулууд хоорондоо мэдээлэл дамжуулах аргыг ч туршихаар төлөвлөсөн байна.

"ЗОГСООЛ" УСК БУСАНЫ НААДМААС ДӨРВӨН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Тус бүтээл энэ сарын 11-нд Бусаны олон улсын кино наадмын “Vision To Asia” хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд наадмын шүүгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татжээ. “Зогсоол” кино дараах дөрвөн шагналыг хүртсэн байна: - “Vision of Jiseok Award” - “Hylife Vision Award” - Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний “NETPAC” шагнал - Олон улсын шүүмжлэгчдийн “The International Critics Prize” Шагналын тодорхойлолтод: “Ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүмүүний зовлон зүдүүрийг нээн харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, сэтгэлийн хат, итгэл найдварын тухай гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм эргэцүүллийг бэлэглэж байна” хэмээн онцолжээ.

Хүн хэдэн наснаас хүчээ алдаж эхэлдэг вэ?

2026 оны аравдугаар сарын 14-нд ScienceDaily-д танилцуулсан судалгааны мэдээллээр тогтмол дасгал хийдэг хүмүүсийн хувьд ч нас ахихтай холбоотой өөрчлөлт гардаг байна. Харин бууралтын хурд хүн бүрд адилгүй бөгөөд биеийн идэвх, амьдралын хэв маяг, эрүүл мэндээс шалтгаална. Энэ нь 35 нас хүрмэгц хүн заавал хүчгүй болно гэсэн үг биш. Харин булчингийн хүч, тэсвэр, хөдөлгөөний чадвараа хадгалахын тулд нас ахих тусам дасгал хөдөлгөөнөө тогтмол үргэлжлүүлэх нь чухал гэдгийг сануулж байна. Мэргэжилтнүүд насанд тохирсон хүчний дасгал, хөдөлгөөн, хангалттай амралтыг эрүүл насжилтын чухал хэсэг гэж үздэг.

150 сая жилийн өмнөх шувуу нисэхээс илүү гүйхэд зохицсон байжээ

Судлаачдын анхаарлыг татсан гол онцлог нь түүний далавч хөлтэйгөө харьцуулахад богино байсан явдал юм. Араг ясны бүтцээс үзэхэд энэ шувуу хол зайд нисэхээс илүү газраар гүйхэд зохицсон байж болзошгүй аж. Мөн хурц шүд, урт ясархаг сүүл, махчин үлэг гүрвэлүүдийнхтэй төстэй хумс зэрэг шинж нь шувуу болон үлэг гүрвэлийн хувьслын холбоог илүү нарийн ойлгоход тусалж байна. Энэхүү олдвор эртний шувууд бүгд нисэх чадвараа аажмаар хөгжүүлсэн гэсэн уламжлалт ойлголтыг дахин нягтлах шаардлага үүсгэжээ.

Frieze London 2026 болон Frieze Masters урлагийн үзэсгэлэнгүүд зохион байгуулагдаж байна

Орчин үеийн урлаг болон түүхэн бүтээлүүдийг тус тус онцолдог эдгээр үзэсгэлэнд нийт 48 улс, бүс нутгийг төлөөлсөн 312 галерейн бүтээл, танилцуулга оролцож байна. Энэ жилийн арга хэмжээнд шинээр гарч ирж буй уран бүтээлчдийг олон улсын үзэгчдэд таниулахын зэрэгцээ орчин үеийн урлаг, түүхэн өв, загвар, дизайныг холбосон олон төрлийн хөтөлбөр багтжээ. Frieze нь уран бүтээлчид, галерей, цуглуулагчдыг холбож, шинэ бүтээлийг олон нийтэд хүргэх чухал талбаруудын нэг юм. Эх сурвалж: Vogue.

FIFAe Finals 2026 тэмцээнийг хойшлуулах шийдвэр гаргажээ

Зохион байгуулагчдын мэдээлснээр бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал болон тэмцээнийг зохион байгуулах логистикийн асуудлыг үнэлсний дараа ийм шийдвэрт хүрсэн байна. Япон, Бразилын багууд мөн аюулгүй байдлын үүднээс оролцохоос татгалзжээ. Тэмцээний шинэ товыг одоогоор зарлаагүй бөгөөд зохион байгуулагчид цаашдын мэдээллийг тусад нь хүргэхээр болжээ.

МӨСТЭЙ УС, МАССАЖ, ШАХАЛТЫН ХУВЦАС БУЛЧИНГ ХУРДАН СЭРГЭЭДЭГ ҮҮ

Мөстэй усанд орох нь булчингийн өвдөлтийг багасгаж, богино хугацаанд сэргэхэд тусалж болох ч тогтмол хэрэглэх нь булчингийн өсөлтөд шаардлагатай дасан зохицох үйл явцад нөлөөлж болзошгүй. Харин шахалтын хувцас болон нэмэлт бүтээгдэхүүний үр нөлөө судалгаануудад харилцан адилгүй байна. Мэргэжилтнүүд булчингийн сэргэлтийг дэмжих үндсэн аргууд нь хангалттай унтаж амрах, шим тэжээлтэй хооллох, дасгалын ачааллыг зөв тохируулах гэдгийг зөвлөжээ. Энэ мэдээлэл нь дасгал хийдэг хүн бүрд хамаатай ч тусгай арга, бүтээгдэхүүний хэрэгцээ нь хүний биеийн байдал, дасгалын онцлогоос шалтгаална.

МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙГ ДЭЛГЭЛЭЭ

Үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн “Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр” болон гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Монголын гэрэл зургийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй уран бүтээлчдийн архивт хадгалагдаж буй бүтээлүүдийг дэлгэн толилуулжээ. Тэдгээр гэрэл зураг нь 1960-аад оноос эхэлсэн аж үйлдвэрийн хөгжил, бүтээн байгуулалт, тухайн үеийн нийгмийн амьдрал, хүмүүсийн өдөр тутмын ахуйг харуулсан түүхэн баримт гэдгээрээ онцлог юм. Гэрэл зурагчин С.Туяа үзэсгэлэнгийн үеэр өөрийн бүтээлүүдээс тухайн цаг үеийн амьдрал, аж үйлдвэрийн хөгжлийг харуулсан зургуудыг харахад олон дурсамж сэргэснийг ярьжээ. Тэрбээр гэрэл зурагчнаар ажилласныхаа дараа редакторын ажилд шилжсэн ч гэрэл зургаар баримтжуулсан бүтээлүүд нь өнөөдөр түүхийн үнэт өв болон үлдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ахмад гэрэл зурагчид залуу уран бүтээлчдэд мэдлэг, туршлагаа өвлүүлэн үлдээх нь гэрэл зургийн урлагийн хөгжлийн чухал хэсэг болохыг энэ үзэсгэлэн онцолжээ. Үндэсний төв архивын сан хөмрөгт 100 мянга гаруй гэрэл зураг хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээр нь Монголын нийгэм, соёл, бүтээн байгуулалтын түүхийг хойч үед хүргэх үнэт баримтууд юм.

ЛОНДОНД FRIEZE УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ НЭГТГЭЖ БАЙНА

Үзэсгэлэн нь шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэх, галерей хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх чухал талбар юм. Энэ жилийн арга хэмжээний хүрээнд уран зураг, баримал болон туршилтын шинжтэй бүтээлүүд олны анхааралд орж байна.

КОНГО ДАХЬ ЭБОЛА ВИРУСИЙН ДЭГДЭЛТ 9 000 ГАРУЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛД ХҮРЧЭЭ

Халдвар долоон мужийн 65 эрүүл мэндийн бүсэд тархсан бөгөөд эмнэлгийн тусламж, хэрэгсэл дутмаг, мөргөлдөөнөөс үүдсэн хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь хяналтыг хүндрүүлж байна. Дэгдэлтийг үүсгэж буй Бундибугё омгийн вирусийн эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ одоогоор байхгүй гэж мэдээлжээ. Иймээс эрт илрүүлэлт, халдвар хамгааллын дэглэм, хил дамнасан тандалт онцгой чухал байна.

УЛААНБААТАРЫН АНХНЫ ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ НЭЭНЭ

Хотын нийтийн тээврийн шинэ шийдэл нь замын ачааллыг бууруулах, зорчигчдыг өөр төрлийн тээврээр үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн бодит үр өгөөж нь зорчих чиглэл, буудлын байршил, тасалбарын үнэ, бусад нийтийн тээвэртэй хэрхэн холбогдохоос шалтгаалах юм байна.

ЗАГВАРЫН БРЭНДҮҮД НАМРЫН ОНЦГОЙ ЗАГВАРУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ELLE сэтгүүлийн 2026 оны аравдугаар сарын загварын тоймд Lié Studio болон Tricot-ийн сүлжмэл хувцасны хамтын цуглуулга, Gap-ийн поп-арт уран бүтээлч Рой Лихтенштейний бүтээлээс сэдэвлэсэн загвар, DeMellier-ийн сонгодог загварын шинэ хувилбаруудыг онцолжээ. Ийм хамтын ажиллагаа нь хувцас загвар, дүрслэх урлаг, брэндийн таних тэмдгийг нэгтгэн шинэ хэрэглэгчдэд хүрэх арга болж байна.

ДОНАЛЬД ТРАМП АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ӨМНӨ АЛЯСКАД СУРТАЛЧИЛГАА ХИЙВ

Тэрээр тус мужийн сенатор Дэн Салливан болон бусад намын нэр дэвшигчдийг дэмжиж, сонгуулийн тогтолцоо, эрчим хүчний төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Аляскаас Тайваньд байгалийн хий нийлүүлэх урт хугацааны тохиролцооны талаар мэдэгдсэн ч уг мэдээлэлд Тайванийн талаас тухайн үед бие даасан баталгаа гараагүй байв.

НҮБ ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУНХАГ БАТАЛЛАА

Гурван улс эсрэг санал өгч, хоёр улс түдгэлзсэн байна. Энэхүү баримт бичиг нь ирээдүйд халдварт өвчний дэгдэлт гарсан үед улс орнууд мэдээлэл солилцох, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Гэхдээ тунхаглалын бодит үр нөлөө нь улс орнуудын хэрэгжилт, санхүүжилт, эмчилгээний хүртээмжээс ихээхэн хамаарна.

ЯПОНД МОНГОЛ БАНХАРЫГ ХАРУУЛСАН УРАН ЗУРАГ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Урлаг судлаач, зураач Б.Болортуяагийн анхны бие даасан үзэсгэлэнгээр Монгол банхарын сүр хүч, өвөрмөц төрх, үнэнч зан чанарыг харуулсан 30 гаруй уран зургийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Монгол Банхар Судлалын Холбооноос банхар нохойн өдөр тутмын амьдрал, малчин ахуй, Монголын тал нутгийн онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Монгол банхар бол зөвхөн мал сүрэг хамгаалдаг нохой төдий бус. Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужилтай, эзэндээ үнэнч, нүүдэлчин амьдралын хэв маягтай салшгүй холбоотой өв соёлын бэлгэдэл юм. Энэхүү үзэсгэлэн нь Монголын үндэсний өв уламжлалыг уран зураг, гэрэл зургаар дамжуулан Японы олон нийтэд таниулах, Монголын урлаг соёлын олон улсын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. Мөн аравдугаар сарын 12-нд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Банхар Судлалын Холбооноос банхарын тухай танилцуулга, уулзалт, ярилцлага зохион байгуулахаар зарлажээ.

НОБЕЛИЙН ФИЗИКИЙН ШАГНАЛЫГ ФРЭНСИС ХАЛЗЕН ХҮРТЛЭЭ

Нейтрино нь цахилгаан цэнэггүй, бодистой маш сул харилцан үйлчилдэг тул асар их зайг бараг саадгүй туулж чаддаг. Нар, алс холын галактик, сансрын өндөр энергитэй үйл явдлаас ирэх нейтрино бөөмсийг илрүүлэх нь ердийн дурангаар харах боломжгүй үзэгдлүүдийг судлах нэгэн шинэ арга юм. IceCube ажиглалтын систем Антарктидын мөсөнд гүн байрлуулсан мэдрэгчүүдээр дамжуулан нейтрино мөсөн доторх бодистой харилцан үйлчлэхэд үүсэх маш сул гэрлийн дохиог бүртгэдэг. Эрдэмтэд эдгээр дохиог шинжилж, бөөмс хаанаас ирсэн, ямар энергитэй байсныг тогтоохыг зорьдог. Энэ төсөл нь ганц эрдэмтний бүтээл биш. Олон улсын 14 орны 400 гаруй судлаач оролцдог хамтын ажиллагаа бөгөөд физик, одон орон судлал, өгөгдлийн шинжилгээний огтлолцолд ажилладаг.

ПАНАМД 7.7 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ, ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр газар хөдлөлтийн голомт Питалоза-Арриба орчмын нутагт, газрын гадаргаас 12.6 км-ийн гүнд байв. Хүчтэй чичирхийллийн дараа олон удаагийн давтан чичирхийлэл бүртгэгдсэн байна. Орон нутгийн мэдээллээр зарим барилга байгууламжид гэмтэл учирч, хэд хэдэн мужид цахилгаан тасалджээ. Панамын суваг болон бусад чухал дэд бүтцийн үйл ажиллагаанд үзлэг хийсэн байна. Газар хөдлөлтийн дараа цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан боловч улмаар цуцалжээ. Хүний амь нас, хохирлын талаарх мэдээлэл шинэчлэгдэхийн хэрээр нөхцөл байдал тодорхой болох юм. Газар хөдлөлтийн эрсдэл өндөр бүс нутагт барилгын чанар, шуурхай нүүлгэн шилжүүлэлт, гамшгийн бэлэн байдал ямар чухал болохыг энэ үйл явдал дахин санууллаа. Эх сурвалж: АНУ-ын Геологийн алба (USGS), Reuters.

237 ХОНОГ САНСАРТ АЖИЛЛАСАН ДӨРВӨН НИСГЭГЧ ЭХ ДЭЛХИЙДЭЭ АМЖИЛТТАЙ БУЦАЖ ИРЛЭЭ

Багийн бүрэлдэхүүнд NASA-гийн сансрын нисгэгч Жессика Мейр, Жек Хэтэуэй, Европын сансрын агентлагийн Софи Аденот, ОХУ-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтсан байна. Тэд сансарт нийт 237 хоног амьдарч, ажиллах хугацаандаа шинжлэх ухааны туршилт, сансрын станцын засвар үйлчилгээ болон ирээдүйн урт хугацааны сансрын нислэгт хэрэгтэй судалгаанд оролцжээ. Удаан хугацаанд жингүйдлийн орчинд амьдарсны дараа хүний бие дэлхийн таталцалд дахин дасан зохицох шаардлагатай байдаг. Тиймээс сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирсний дараа биеийн байдлын үнэлгээ, нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагддаг. Энэ төрлийн судалгаа нь хүн төрөлхтнийг Сар болон Ангараг гараг руу илүү урт хугацааны аялалд бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Эх сурвалж: NASA, Associated Press.

НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДОРЛОО

Норвегийн Нобелийн хороо аравдугаар сарын 9-нд шагналын эзнийг зарласан бөгөөд түүний олон улсын эрх зүйг бэхжүүлэх, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон геноцидын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг онцолжээ. Апартеидын дэглэмийн үед Өмнөд Африкт хүний эрхийн төлөө ажиллаж эхэлсэн Пиллай олон улсын шүүхийн байгууллагуудад чухал үүрэг гүйцэтгэж, хүний эрх, шударга ёс, хариуцлагын зарчмыг хамгаалахад хувь нэмрээ оруулсан юм.

96, 76 НАСТАЙ ЭРДЭМТЭД НОБЕЛИЙН ХИМИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Зарим молекул яг л хүний баруун, зүүн гар шиг хоорондоо толин тусгал дүрстэй байдаг. Гадаад хэлбэр нь төстэй боловч биологийн системд хоёр хувилбар нь огт өөр үйлчлэл үзүүлж болно. Энэ асуудал эмийн үйлдвэрлэлд маш чухал. Учир нь нэг молекулын “зөв” хэлбэр нь эмчилгээний үр нөлөөтэй байхад нөгөө хэлбэр нь хор нөлөөтэй байж болно. Тиймээс Каган, Соай нарын судалгаа эмийг илүү нарийн, аюулгүй үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Сонирхолтой нь 95 настай Анри Каган Нобелийн шагнал хүртсэн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг болж байна. Тэрээр 2026 оны химийн Нобелийн шагналыг Соайтай хамтран хүртэж, 12 сая швед кроны шагналыг хуваан авна.

САНСРЫН НУУЦЛАГ БӨӨМСИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ЗАМ НЭЭСЭН ФРЭНСИС ХАЛЗЕН НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Нейтрино бол бусад бодистой маш ховор харилцан үйлчилдэг өчүүхэн бөөм юм. Тэд дэлхий болон хүний биеийг бараг саадгүй нэвтэрдэг учраас илрүүлэхэд онцгой төхөөрөмж шаардлагатай. Халзен Өмнөд туйлын мөсийг асар том ажиглалтын орчин болгон ашиглах санааг хөгжүүлсэн. Энэ санаа IceCube байгууламж болж хэрэгжсэн бөгөөд нэг шоо километр мөсөнд байрлуулсан гэрэл мэдрэгчид нейтриногийн харилцан үйлчлэлээс үүсэх гэрлийг бүртгэдэг. Ийнхүү эрдэмтэд алс сансрын өндөр энергитэй үйл явцаас ирсэн бөөмсийг судлах боломжтой болжээ. Нейтрино цахилгаан цэнэггүй тул сансрын соронзон оронд чиглэлээ өөрчилдөггүй. Энэ онцлог нь тэдний ирсэн чиглэлээр үүссэн эх сурвалжийг нь хайхад тусалдаг. Халзены ажил сансрыг судлах шинэ арга зам нээж, гэрлээр ажиглахад хүндрэлтэй алс холын үйл явцын тухай мэдээлэл цуглуулах боломжийг өргөжүүлсэн юм.

ТАРХИНЫ ЭСИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ АРГЫГ ХӨГЖҮҮЛСЭН ЭРДЭМТЭД НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал-2026

Энэ аргыг “оптогенетик” гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, тодорхой мэдрэлийн эсийг гэрэлд мэдрэмтгий болгож, дараа нь гэрлээр идэвхжүүлэх эсвэл идэвхийг нь саатуулах арга юм. Ингэснээр аль эс, ямар мэдрэлийн хэлхээ ой санамж, мэдрэмж, зан үйлд нөлөөлдгийг туршилтаар судлах боломж бүрджээ. Судалгааны эхлэл нь нэг эст замаг байв. Петер Хегеманн, Георг Нагель нар замгийн эсээс гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг уураг илрүүлсэн бол Карл Дайссерот үүнийг мэдрэлийн эсийн идэвхийг удирдах хэрэгсэл болгон хөгжүүлсэн байна. Тэдний ажил тархины үйл ажиллагааг илүү нарийн судлах шинэ боломж нээжээ. Оптогенетикийг мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой хэлхээг судлахад ашиглаж байгаа бөгөөд нээлтийн гол ач холбогдол нь тархины эсийн үйл ажиллагаа, зан үйлийн хоорондын шалтгаант холбоог тогтооход оршино.

ЭНН КАРСОН УТГА ЗОХИОЛЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Карсоны бичлэгийг зөвхөн “шүлэг” эсвэл “роман” гэж тодорхойлоход хэцүү. Тэр яруу найраг, хүүрнэл, эсээ, орчуулга, судалгааг хослуулж, эртний Грек, Латин утга зохиолыг өнөөгийн хүний хайр дурлал, хүсэл, хагацалтай холбон өгүүлдэг. Түүний анхны ном “Eros the Bittersweet” 1986 онд хэвлэгдсэн бөгөөд эртний Грекийн сэтгэлгээний хүрээнд хайр, хүсэл тэмүүллийг судалсан бүтээл юм. Харин “Autobiography of Red” нь эртний домгийн улаан өнгөтэй, далавчит дүрийг орчин үеийн өсөж төлөвших, хайр дурлалын түүхийн гол баатар болгон хувиргасан шүлэглэсэн роман билээ. “Nox” бүтээлдээ Карсон ахынхаа үхлийн дараах уй гашуу, дурсамжийг захидал, гэр бүлийн зураг, эвлүүлэг, шүлэгтэй нэгтгэсэн. Ингэснээр номыг зөвхөн унших төдийгүй харж, дэлгэж, дурсамжийн хэсгүүдийг нь холбон мэдрэх бүтээл болгожээ. Торонтогийн их сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан Карсон судлаачийн мэдлэгээ уран бүтээлтэйгээ холбосоор ирсэн. Түүний онцлог нь эртний түүхийг өнөөгийн уншигчийн мэдрэмжтэй уулзуулж, утга зохиол ямар олон хэлбэртэй байж болохыг харуулдагт оршино.

АЛТЛАГ ХОСЛОЛ, ТУНГАЛАГ ГУТАЛ: УЛААН ХИВСНИЙ СОДОН ТӨРХ

Тэрбээр Saint Laurent брэндийн 2027 оны хаврын цуглуулгын алтлаг хослолыг цамцгүй өмсөж, тунгалаг Oxford загварын гутлаар төрхөө бүрдүүлсэн байна. Хувцаслалтыг стилист Харри Ламберт хариуцжээ. Гялалзсан хослол анхны харцаар анхаарал татах ч энэ удаагийн хамгийн содон хэсэг нь гутал байлаа. Скарсгардын сонголт эрэгтэйчүүдийн ёслолын хувцаслалтад туршилт хийх орон зай байгааг харуулсан нэгэн төрх болов.

ХАЛИМНЫ ХОДООД ДАХЬ АМЬД ҮЛДЭХ ТЭМЦЭЛ “WHALeFALL”

Хүчилтөрөгч нь дуусах дөхсөн энэ үед тэрээр далайн гүнээс гарах арга олох ёстой. Остин Абрамс, Жош Бролин нарын тоглосон бүтээл нь далайн гүн, давчуу орон зай, цаг хугацаатай уралдсан тэмцлийг хослуулсан нь үзэгчдэд хүчтэй түгшүүр төрүүлэхээр байна. Киноны олон улсын нээлтийг 2026 оны аравдугаар сарын 16-нд товложээ.

АЙМШГИЙН ЗОХИОЛЫН ДАХИН ТӨРӨЛТ “CARRIE”

Сургуулийн дээрэлхэлт, хэт хатуу хүмүүжил, өсвөр насны ганцаардал, тайлагдашгүй телекинезийн хүч зэргийг хослуулсан энэ түүх найман ангитай. Найруулагч Майк Фланаган сонгодог зохиолыг өнөөгийн үзэгчдэд зориулан шинээр бүтээжээ. Гол дүрийн Кэрриг Саммер Х. Хауэлл бүтээсэн бөгөөд цуврал 2026 оны аравдугаар сарын 7-нд Prime Video-д нээлтээ хийсэн байна.

FACEBOOK-ИЙН ТҮҮХИЙН ШИНЭ БҮЛЭГ ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА

Аарон Соркин зохиолыг бичиж, найруулсан уг бүтээл Facebook-ийн дотоод баримтуудыг ил болгосон Фрэнсис Хауген болон сэтгүүлч Жефф Хорвицын түүхийг өгүүлнэ. Хаугены дүрд Майки Мэдисон, Хорвицын дүрд Жереми Аллен Уайт, Марк Зукербергийн дүрд Жереми Стронг тогложээ. Өмнөх бүтээл цахим сүлжээ хэрхэн бий болсныг өгүүлсэн бол шинэ кино түүний нөлөө, хариуцлагын асуудлыг хөндөнө.

BTS ПЕРУГИЙН ҮЗЭГЧДЭД ИСПАНИАР МЭНДЧИЛЖЭЭ

“Arirang” дэлхийн аялан тоглолтын хүрээнд Сан-Маркос цэнгэлдэхэд болсон үдшийг шүтэн бишрэгчид нил ягаан гэрлээр чимж, хамтлагийн дуунуудыг даган дуулсан байна. Тайзан дээрх үзүүлбэрээс гадна гишүүдийн испани хэлээр харилцсан мөчүүд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Лима дахь хөтөлбөр үүгээр дуусахгүй. BTS аравдугаар сарын 9, 10-нд тус цэнгэлдэхэд дахин хоёр тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

САНСРЫН АЛСААС ИРСЭН ДОХИОНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ОЛЖЭЭ

FRB 20240304B нэртэй уг дохио Их тэсрэлтээс ердөө гурван тэрбум жилийн дараах орчлонгоос иржээ. Түүний эх үүсвэр нь одод идэвхтэй үүсэж буй жижиг галактик байсан бөгөөд газрын дурангуудад харагдахааргүй бүдэг байв. Шинэ үр дүн нь ийм дохиог асар хүчтэй соронзон оронтой залуу нейтрон од үүсгэдэг байж болох таамгийг дэмжиж байна. Гэхдээ радио тэсрэлтийн үүсэл бүрэн тайлагдаагүй хэвээр. Судалгааг 2026 оны 10-р сарын 8-нд Science сэтгүүлд нийтэлжээ.

Л.ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГЫН ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Тэрбээр дагах барилдаанд Францын нэрт жүдоч Кларисс Агбэгнэноуг ялж, медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан юм. Улмаар хүрэл медалийн барилдаанд Нидерландын Ван Лэсхоутыг буулган авч, дэлхийн аваргын медалийн цуглуулгаа нэмэв. Ингэснээр Л.Энхрийлэн 57 болон 63 кг-ын хоёр өөр жинд дэлхийн аваргаас нийт гурван медаль хүртсэн амжилттай боллоо.

МОНГОЛ ТАМИРЧИН П.МӨРӨН RALLY3 ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

Rally3 ангилал нь бартаат замын, өндөр ур чадвар шаарддаг мотоциклийн уралдаан бөгөөд дэлхийн хэмжээний раллигийн томоохон цувралын нэг хэсэг юм. Мароккогийн уралдаан нь тамирчдын хувьд техникийн ур чадвар, тэсвэр тэвчээрийг маш өндөр түвшинд шаарддаг. Энэхүү амжилтаараа Мөрөн тус тэмцээнд дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Монголын тамирчин дэлхийн цомын ангилалд түрүүлсэн нь манай спортын олон нийтэд төдийлөн өргөн хүрээнд хүрээгүй боловч олон улсын хэмжээний маш содон амжилт юм.

ЭНДРЮ СКОТТЫН ШИНЭ КИНО ЛОНДОНГИЙН КИНО НААДМЫГ НЭЭЛЭЭ

Киноны үйл явдал 1989 онд өрнөнө. Дэниэл Дэй-Льюис Hamlet-ийн тайзнаас гарсны дараа Чарлсон уг дүрийг авах боломжтой болж, эрүүл мэнд нь эрс муудаж байсан ч жүжгээ тоглохоор шийддэг. Тэр үед ДОХ-ын талаарх айдас, гадуурхал нийгэмд хүчтэй байсан тул кино зөвхөн нэг жүжигчний тухай биш, тухайн үеийн нийгмийн хандлагыг ч харуулжээ. Эндрю Скотт уг кинонд тоглоод зогсохгүй продюсероор ажилласан бөгөөд түүний тоглолт аль хэдийн шүүмжлэгчдийн өндөр үнэлгээг авч, Оскарын шагналын таамагт нэр нь яригдаж эхэлжээ. Лондонгийн кино наадам 2026 ОНЫ аравдугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

NBA ЕВРОПЫГ ӨӨРТӨӨ НЭГТГЭХ САНАЛ ТАВИЛАА

NBA-ийн зорилго нь 2027 оноос Европт 16 багтай шинэ лиг байгуулах явдал. Харин одоо Европын гол сагсан бөмбөгийн тэмцээн болох EuroLeague өөрийн гэсэн замаар хөгжихөөр төлөвлөж байна. Тус лиг 20 багаас 24 баг хүртэл өргөжих боломжийг судалж байгаа бөгөөд одоогийн клубүүдийг франчайз хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ. Энд зөвхөн спортын асуудал яригдаж байгаа биш. NBA 2025–26 оны улиралд 14 тэрбум гаруй ам.долларын орлого олсон бол EuroLeague-ийн зах зээлийн үнэлгээ 1.41 тэрбум евро орчим байгаа нь хоёр байгууллагын цар хүрээний ялгааг харуулна. Гэсэн ч Европын уламжлалт клубүүд NBA-ийн системд бүрэн уусахыг хүсэхгүй байгаа аж.

HOLLYWOOD-ЫН ХОЁР АВАРГА НЭГДЛЭЭ

Шинэ нэгдсэн компани Skydance нэрийн дор ажиллах юм. Ингэснээр өмнө нь тусдаа байсан Warner Bros., HBO Max, CNN, HBO зэрэг брэндүүд Paramount+, CBS, Nickelodeon, Paramount-ийн кино архив болон Top Gun, The Godfather зэрэг бүтээлүүдтэй нэг компанийн дор орж байна. Warner-ийн Harry Potter, Superman зэрэг алдартай франчайз ч мөн шинэ эзэмшлийн бүрэлдэхүүнд орлоо. Шинэ компани жилд хамгийн багадаа 30 бүрэн хэмжээний кино, мөн 180-аас дээш телевизийн шоу, цуврал гаргахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ ийм хэмжээний нэгдэл нь Hollywood дахь өрсөлдөөнийг багасгаж, кино бүтээлийн төрөл, уран бүтээлийн олон талт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол ч дагуулж байна. Өөрөөр хэлбэл, “Harry Potter”, “Batman”, “Superman”, “Top Gun”, “SpongeBob” зэрэг дэлхийн хэмжээний олон франчайз нэг компанийн дор орж байна гэсэн үг.

ХҮН ТӨРӨЛХТӨН АНХНЫ ЦӨМИЙН ЦАГИЙГ БҮТЭЭЛЭЭ

Өнөөгийн хамгийн нарийн атомын цагууд атомын электронуудын төлөвийн өөрчлөлтийг ашиглан цаг хугацааг хэмждэг. Харин шинэ цөмийн цаг нь атомын доторх цөмийн шилжилтийг ашиглана. Судлаачид торий-229 элементийн цөмийг кальцийн фторидын жижиг талстад байршуулж, маш нарийн давтамжтай лазерын гэрлээр түүний төлөвийг өөрчлөн хэмжилт хийжээ. Цөмийн цаг одоогоор өнөөгийн хамгийн сайн атомын цагийг нарийвчлалаар давж гараагүй байна. Гэхдээ цөм нь гаднын нөлөөнд электронтой харьцуулахад илүү тогтвортой байх боломжтой учраас цаашид илүү нарийн хэмжилт, хиймэл дагуулын навигаци, мэдээллийн синхрончлол, суурь физикийн судалгаа зэрэгт ашиглагдах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМЫН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж буй Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд Тайландын Бохунтод Канпитай тулалдан, шүүгчдийн санал нэгтэй 5:0 шийдвэрээр ялжээ. Ийнхүү тэрээр хагас шигшээд шалгарч, хүрэл медалиас доошгүй амжилт үзүүлэх нь тодорхой болов. Есдүгээр сарын 28-нд Японы Нишио цогцолборт болсон шөвгийн наймын тулаанууд Тайландын эрэгтэй боксын шигшээ багийн хувьд таагүй өндөрлөлөө. Тус багийн үлдсэн тамирчид бүгд ялагдсанаар энэ удаагийн Азийн наадмыг нэг ч медальгүй дуусгасан байна. Тайландын эрэгтэй боксчид 1954 оны Манилагийн Азийн наадмаас хойш 72 жилийн дараа анх удаа медальгүй үлдэж буйг Khaosod English онцолжээ. Х.Билгүүнсайхан есдүгээр сарын 30-ны лхагва гарагт хагас шигшээд эзэн орны тамирчин Ямагучи Руитай тулалдана. Энэ тулаанд ялбал тэрээр аваргын төлөө өрсөлдөж, баталгаажуулаад буй медалийнхаа өнгийг өөрчлөх боломжтой.

33 ЖИЛИЙН ДАРАА АМЕРИК ДУГУЙЧИН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

Тэмцээний сүүлийн 32 километрт Брэндон Макналти өрсөлдөгчдөөсөө тасран гарчээ. Араас нь шилдэг тамирчид хөөсөн ч тэр тэргүүлсээр барианд орж, АНУ-д эрэгтэйчүүдийн элит ангиллын замын уралдааны 1993 оноос хойших анхны дэлхийн аваргын цолыг авчирлаа. Австралийн Майкл Мэттьюс, Нидерландын Матьё ван дер Пул нар түүнээс 13 секундын дараа барианд орсон байна

КИНО ТЕАТР ШИГ ҮЗЭХ 100 ГРАММЫН VR ШИЛ ТАНИЛЦУУЛЛАА

Ойролцоогоор 100 грамм жинтэй уг шилийг зүүгээд 3D кино үзэх, виртуал том дэлгэц дээр ажиллах, спортын тэмцээнийг талбайн дэргэдээс үзэж байгаа мэтээр мэдрэх боломжтой гэж компани мэдээлэв. Шил нь тооцоолол болон зайгаа халаасанд хийж болох тусдаа төхөөрөмжид байрлуулдгаараа хөнгөн болсон байна.Уг шилийг 2027 оны хавар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

ЭД ЗҮЙЛ “ХАРААД” ХЭРХЭН АТГАХАА СОНГОДОГ ХИЙМЭЛ ГАР

Гарны алганд байрласан камер аяга, халбага зэрэг эд зүйлийг танихад тусалж, систем нь түүнд тохирох атгалтыг сонгодог. Ингэснээр хэрэглэгч юм бүрийг авахдаа гарынхаа ажиллагааны горимыг гараар сольж тохируулах хэрэгцээг багасгах зорилготой. Meta-гийн мэдээлснээр энэ нь одоогоор хөгжүүлж буй загвар юм.

Gemini ДОТРООСОО БУСАД АППТАЙ АЖИЛЛАДАГ БОЛЖ БАЙНА

Жишээлбэл, хэрэглэгч Adobe, Picsart-аар зурагт материал хийх, Airtable, monday.com-оор ажлаа зохион байгуулах, SeatGeek-ээс арга хэмжээний тасалбар хайх зэрэг хүсэлтээ Gemini дотор бичиж болно. Холбох аппуудаа хэрэглэгч өөрөө тохиргооноосоо сонгоХ ЮМ.

Fin.K.L 21 ЖИЛИЙН ДАРАА ДӨРВҮҮЛЭЭ ЭРГЭН НЭГДЭНЭ

Энэ мэдээний хамгийн сонирхолтой нь дөрвүүлээ ганц удаа тайзан дээр уулзаад тарах төлөвлөгөө биш юм. Тус компани есдүгээр сарын 23-нд ойролцоогоор хоёр жилийн хугацаанд шинэ дуу, тоглолтыг гол болгон, баримтат бүтээл, телевизийн нэвтрүүлэг, үзэсгэлэн болон фэнүүдэд зориулсан бусад ажлыг үе шаттай танилцуулахаар төлөвлөснөө зарлалаа. Төслийг “FIN.K.L RE:BLOOM” гэж нэрлэсэн бөгөөд хамтлагийн 2028 онд тохиох 30 жилийн ой хүртэл үргэлжлэхээр төлөвлөжээ. Шинэ дуу гарах болон тоглолт болох тодорхой өдрийг одоогоор зарлаагүй байна. 1998 онд байгуулагдсан Fin.K.L нь Blue Rain, To My Boyfriend, Eternal Love, Now зэрэг дуугаараа К-попын эхний үеийн хамгийн танил хамтлагуудын нэг болсон. Тэд 2005 онд хамтлагаараа дижитал сингл гаргаснаас хойш гишүүд нь тус тусын уран бүтээлд төвлөрчээ. Дөрвүүлээ 2019 оны Camping Club нэвтрүүлгээр эргэн уулзаж, дуу гаргасан ч тэр нь нэвтрүүлэгтэй холбоотой тусгай төсөл байв. Харин энэ удаа Fin.K.L нэрээрээ цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа нь эргэн нэгдэлтийн гол ялгаа юм.

78 ДАХЬ ЭММИГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Энэ жил инээдмийн цувралын төрөлд Widow’s Bay, драмын цувралын төрөлд The Pitt гол шагналуудыг хүртэв. Үдшийн хамгийн том ялагч Widow’s Bay байлаа. Хараалтай гэх цуу яриатай арлын хотыг аялал жуулчлалын газар болгохыг хүссэн даргын тухай өгүүлдэг уг цуврал нийт 14 Эмми хүртэж, инээдмийн цувралын нэг жилийн шагналын рекордыг шинэчилсэн юм. Үүнээс зургаан шагналыг есдүгээр сарын 14-ний гол ёслолоор авсан байна. Харин эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ажилтнуудын тухай The Pitt шилдэг драмын цуврал болж, гол дүрд нь тоглосон Noah Wyle шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарлаа. Инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Widow’s Bay-ийн Matthew Rhys хүртсэн бөгөөд тэрээр өөр нэг бүтээлээр мөн шагнуулж, нэг жилд гол дүрийн хоёр өөр төрөлд ялсан анхны жүжигчин болов. Ёслолын үеэр жүжигчин Michael J. Fox-д Паркинсоны өвчний судалгааг олон жил дэмжсэн үйлсийнх нь төлөө хүмүүнлэгийн тусгай шагнал гардуулжээ.

PRADA ЮБКАГ SS27 УЛИРЛЫН ГОЛ ДҮР БОЛГОЛОО

Дизайнерууд юбкаг зөвхөн эмэгтэйлэг хувцас гэхээс илүү хүний хөдөлгөөн, биеийн хэлэмжийг өөрчилдөг хувцас гэж харжээ. Урт, богино, шулуун, бариу зэрэг олон төрлийн силуэт ээлжилж, энгийн цамц, хүрэмтэй хослуулсан нь өдөр тутмын хувцаслалтад ойр болгосон байна. Prada ийнхүү нэг л төрлийн хувцсыг коллекцийн төвд тавьснаар “нэг хувцсаар бүхэл бүтэн шинэ дүр төрх бүтээж болох” санааг харуулжээ.

“DZUD” ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИУДИАС 10 ДАХЬ ШАГНАЛАА ХҮРТЛЭЭ

Үүнээс өмнө “DZUD” Шведийн Sweden Film Awards 2026-д ялагчаар тодорсон. Мөн АНУ-ын New York Movie Awards 2026-аас “Best Feature Film” буюу Шилдэг бүрэн хэмжээний кино шагналыг хүртсэн юм. Түүнчлэн “DZUD” кино Туркийн Anatolia International Film Festival, Унгарын Director’s Cut International Film Festival зэрэг олон улсын наадмуудын шигшээ шатанд шалгарсан байна. “DZUD” нь байгалийн хатуу ширүүн нөхцөл дунд хүний амьдрал, сэтгэл зүй, хагацал, ганцаардал, итгэл найдварын тухай өгүүлдэг бүтээл. Ийнхүү Монголын тал нутаг, байгаль, ахуй, хүмүүсийн амьдрал, бидний өдөр тутмын түүх дэлхийн киноны дэлгэцэд Монгол уран бүтээлчийн дуу хоолойгоор хүрсээр байна. “DZUD”-ын олон улсын фестивалийн аялал үргэлжилж, шинэ шалгаруулалт, шагналууд нэмэгдсээр байна.

40 ДЭХ УДААГИЙН НОМЫН БАЯР БОЛЛОО

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болно. Энэ жилийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог. Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл оролцох бөгөөд олон улсын B2B уулзалт зохион байгуулах юм. Мөн гурван өдрийн турш зохиолч, хэвлэлийн газар, гадаад оролцогчид, залуу хэвлэн нийтлэгчид болон зурагт номын тусгай хэсгүүд ажиллаж, номын нээлт, зохиолч-уншигчийн уулзалт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт арга хэмжээ болно. Энэ үеэр уламжлал болгон олгодог “Мэргэн ном” цомын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан уран бүтээлч, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд олгох “Улаанбаатар грант”-ыг гардуулна. Номын баярын нээлтийн ёслол 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

"ЗОГСООЛ" УСК БУСАНЫ ОЛОН УЛСЫН НААДМААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол, Германы хамтарсан энэхүү 109 минутын кино цар тахлын үеийн Монголын нийгмийн амьдралыг өгүүлнэ. Газрын тос тээвэрлэдэг Сүмбэрийн жолоодож явсан машин нэгэн жижиг хотод ирэх үед хот гэнэт хөл хорионд орж, тэрээр шатахуун түгээх станц дээр тусгаарлагдана. Киноны нэг онцлог нь өргөн уудам Монголын тал нутгийн дүрслэлийг хаалттай, давчуу орон зайн зураглалтай эсрэгцүүлэн ашигласан явдал юм. С.Бямба өмнө нь “Remote Control” киногоороо 2013 оны Бусаны кино наадмын New Currents Award хүртэж байсан найруулагч. Тиймээс “Зогсоол” нь түүний Бусантай дахин холбогдож буй шинэ бүтээл болж байна. “Зогсоол” кино Бусаны наадамд 10-р сарын 11–14-нд хэд хэдэн удаа үзэгчдэд хүрнэ.

МОНИКА БЕЛЛУЧЧИ “БИ ҮХЭХЭЭС ИЛҮҮ ХӨГШРӨХИЙГ СОНГОНО”

Түүний хэлсэн нэг өгүүлбэр олон нийтийн анхаарлыг хамгийн их татжээ. “Чи хөгширч, энэ үйл явцыг нэр төртэйгээр хүлээн авна. Эсвэл үхнэ. Тиймээс би мянга дахин хөгшрөхийг сонгоно.” Беллуччийн хувьд нас нэмнэ гэдэг гоо үзэсгэлэнгээ алдах тухай биш, харин амьд хэвээр байгаагаа мэдрэх боломж юм. Тэрээр хөгшрөх гэдэг нь ирээдүй рүү харах боломжтой хэвээр байна гэсэн үг хэмээн ярьжээ. Мөн нас ахихын хэрээр амьдралыг илүү тайван өнцгөөс харж, өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгох чадвар ирдэг гэж үздэг байна. Өнөөдөр залуу харагдах хүсэл, насны өөрчлөлтийг нуух оролдлого эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болсон үед Беллуччийн үг өөр өнгөөр сонсогдоно. Тэр цаг хугацаатай тэмцэхийн оронд түүнтэй хамт амьдрахыг сонгожээ. Түүний хувьд жинхэнэ гоо үзэсгэлэн зөвхөн залуу насны төгс төрх биш. Хүний туулсан амьдрал, хуримтлуулсан туршлага, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тайван байдал ч гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг. “Нас ахина гэдэг амьдралын төгсгөл биш. Харин амьдрал үргэлжилж, өмнө чинь ирээдүй байгаагийн баталгаа.” Магадгүй Беллуччийн хэлсэн хамгийн энгийн санаа нь энэ байх. Цаг хугацааг зогсоож чадахгүй. Харин цаг хугацаатайгаа хэрхэн хамт амьдрахаа бид өөрсдөө сонгож чадна.

“COLORS OF WHITE ROCK” – ГОВИЙН ЗАМ ДЭЛХИЙН ҮЗЭГЧДЭД

Энэ бол Монголын Говьд нүүрс тээвэрлэн олон жил ажилласан гурван хүүхдийн ээж Майхүүгийн амьдралыг зургаан жилийн турш дагасан баримтат кино юм. Майхүү өдөр бүр нүүрсний уурхай болон Хятадын хилийн хооронд замд гарна. Үр хүүхдээсээ хол, урт зам дээр өнгөрүүлэх амьдралынх нь зэрэгцээ уул уурхайн хөгжил Монголын байгаль, хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байгааг кино харуулдаг. “Colors of White Rock” нь Монгол, Францын хамтарсан бүтээл бөгөөд 81 минут үргэлжилнэ. Х.Чойжоованчиг өмнө нь “Yellow Colt” уран сайхны киногоороо 2013 онд Бусаны кино наадамд уригдаж байсан. Харин “Colors of White Rock” нь түүний хоёр дахь бүрэн хэмжээний баримтат кино болж байна.

“VIVANT” АЗИЙН СТРЕМИНГИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ ЖҮЖИГЧИН Б.БАРСБОЛДЫН ДҮР ДАХИН АНХААРАЛ ТАТЛАА

Стриминг үзэлтийг хэмждэг ampd Analytics-ийн мэдээллээр тус цуврал наймдугаар сард 15.63 сая уникал үзэгчтэй болсон нь тухайн бүсийн сарын чансааны нэгдүгээр үзүүлэлт байв. Энэ нь уг хэмжилт эхэлснээс хойш Японы драм анх удаа тэргүүлсэн тохиолдол болжээ. “VIVANT” нь 2023 онд эхний бүлгээ цацсанаар олны танил болсон адал явдалт, тагнуулын сэдэвтэй драм юм. Киноны үйл явдлын нэг хэсэг Монголын нутаг дэвсгэрт өрнөдөг бөгөөд зураг авалтыг Монголд хийсэн. Тиймээс Японы уран бүтээлчдээс гадна Монголын жүжигчид ч тус бүтээлд оролцсон нь манай үзэгчдийн сонирхлыг татсан юм. Тус цувралд Монголын жүжигчин Б.Барслхагва “Чингис” хэмээх Балка улсын цагдаагийн офицерын дүрийг бүтээдэг. Мөн Монголын жүжигчид Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр болон бяцхан жүжигчин Х.Нандин-Эрдэнэ болон бусад уран бүтээлчид оролцжээ. Б.Барслхагвагийн бүтээсэн дүр эхний бүлгээс үзэгчдэд танил болсон бөгөөд 2026 онд гарч буй хоёрдугаар бүлэгт мөн эргэн иржээ. Харин энэ удаагийн онцлох зүйл нь зөвхөн “VIVANT” дахин үргэлжилсэн явдал биш. Цувралын хоёрдугаар бүлэг U-NEXT платформын долоон долоо хоногийн үзэгчдийн тоогоор тус платформын түүхэн дэх №1 бүтээл болсон байна. Мөн есдүгээр сарын 20-ноос Чингисийн дүрд төвлөрсөн “Чингис – VIVANT THE ORIGIN STORY” тусгай бүтээл гарч эхэлжээ. Энэ нь үндсэн цувралаас тусдаа, Чингисийн дүрийн түүхийг өгүүлэх бүтээл юм. “VIVANT” хоёрдугаар бүлэг 2026 оны долдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд эхний бүлгийн үйл явдлыг үргэлжлүүлж байгаа. Хоёрдугаар бүлгийн хоёрдугаар хагас аравдугаар сарын 4-нөөс үргэлжлэхээр төлөвлөгджээ. Ийнхүү Монголд зураг авалтаа хийж, Монголын жүжигчдийг оролцуулсан Японы бүтээл Азийн стримингийн чансааг тэргүүлж, Б.Барслхагвагийн бүтээсэн “Чингис” нэрт цагдаагийн офицерын дүр ч дахин олны анхаарлыг татаж байна.